Бичлэгийн тоо 2,391
С.Эрдэнэ: Vйлдвэрийн эздийн хvvхдийг тээгээд явж байгаа хvн ч байдаг
1990 он гарсаар манай улсад гадаадын иргэд олноороо




сууршихын хажуугаар, Монгол иргэдийг боол мэт зарж, хvчирхийллийн бай болгосон гэж хэлэхэд хэл хальтирсан болохгvй биз. Vvний тод жишээ гэвэл нийслэлийн Хан-Уул дvvргийн нутагт оршиж байсан хятадын 100 хувийн хєрєнгє оруулалттай оёдлын vйлдвэрvvд юм.
Тухайлбал “АОСС”, “Хэн Фен” гэх vйлдэр ажилчдаа ямар ч шалтгаангvйгээр цомхотгож олон хvний амьдралаар тоглож, зvрхэнд нь хэзээ ч арилахгvй хар толбо vлдээж эцэст нь дампуурлаа зарласан байна. Энэ талаар “Эв санааны нэгдэл” vйлдвэрчний эвлэлийн тэргvvн С.Эрдэнэтэй уулзаж ярилцсан юм.

-Яаж яваад хятадын “Хэн Фен” гэх оёдлын vйлдвэртэй холбогдчихов?
-”Хэн Фен” оёдлын vйлдвэрийн ажилчид “Шалтгаангvйгээр ажлаас халах гээд байна та туслаач” гэж манай vйлдвэрчний эвлэлд хандсан учраас би энэ vйлдвэрт ажилладаг хvмvvсийн эрх ашгийн тєлєє тэмцэж эхэлсэн юм. Тиймдээ ч манай улсад vйл ажиллагаа эрхэлж байсан хятад оёдлын vйлдвэрvvд ямар арга заль хэрэглэдэг гэдгийг муухан гадарладаг болсон.
-Манай улсад хятадын хєрєнгє оруулалттай хэдэн оёдлын vйлдвэр байсан бэ?
-Миний мэдэж байгаагаар 1999-2008 оны хооронд албан бус мэдээгээр хятадын 100 хувийн хєрєнгє оруулалтай 109 компани vйл ажиллагаа явуулж байсан. Эдгээр vйлдвэрvvдээс 107 нь дампуурсан ч бvгд Монгол Улсын Хєдєлмєрийн хууль болон бусад олон хууль тогтоомжийг зєрчсєн.
-Яаж?
-Зvгээр ажиллаж байсан vйлдвэрvvд гэнэт ямар нэг шалтгаангvйгээр дампуурлаа зарласан. Тухайн vйлдвэрт ажиллаж байсан Монголчууд бvгд ажлаасаа гэнэт халагдсаны тэтгэмжээ ч авч чадаагvй. Дээр нь vйлдвэрийн эзэд гэх хятадууд татвараас зайлсхийхийн тулд зориуд, зохиомлоор арга заль хэрэглэж байж хєрєнгє мєнгєє гадагш нь нvvлгэж, татаж эхэлсэн хэд хэдэн оёдлын vйлдвэр байдаг юм.
-Тэд ямар шугамаар манайд олноороо орж ирээд идэж ууж, наргиж цэнгэчихээд эцэст нь нэг ч тєгрєгийн татвар тєлєлгvйгээр оргон зайлах болов?
-2008 оны зургадугаар сард Хєдєлмєр эрхлэлтийг дэмжих тухай хууль гэж гарсан, гадаадын хєрєнгє оруулалттай л бол ямар ч vйлдвэр байсан хамаагvй тєр татвараас чєлєєлєх бодлого явуулж байсан.
Энэ нэг талаар ажилгvйдлийн тvвшинг бууруулах зорилготой байсан ч нєгєє талаар гадныхны толгойг илсэн хууль болсон юм. Нэг vгээр хэлэхэд манайд хєрєнгє оруулалт хийж ажилгvй хvмvvсийг ажлын байраар хангасан л бол тэд дураараа дургиж, дунд чємгєєрєє жиргэж болно гэсэн утгатай.
-Олон зуун хvнийг хохироогоод байгаа “АОСС”, “Хэн Фен” гэх хоёр компани хоёулаа нэг эзэнтэй байсан гэж дуулсан?
-Дээр хэлсэнчлэн манайд гадаадын хєрєнгє оруулалтай 109 компани vйл ажиллагаа эрхэлж байснаас хамгийн олон ажилтантай, томоохонд тооцогдох нь “АОСС” байсан юм. Эхлээд “АОСС” нь байгууллагдаж 1800 ажилтантай байх vедээ бараагаа Америк руу гаргадаг байсан ч сvvлд зориудаар дампуурлаа зарлаж тухайн vед харгасан хуулийн дагуу “Хэн Фен” гэх компанид эрхээ шилжvvлсэн. Энэ vед 1200 ажилтантай байсан ч хамгийн сvvлд 180 гаруй ажилтантай vлдээд бvгдийг нь халсан. Ингээд хоёр компани хоёулаа нэг эзэнтэй, нэг хєрєнгєтэй ч улсад ямар ч татвар тєлєєгvй. Одоо тэд дахин єєр салбарт хvч vзэх бодолтой байгаа юм билээ.
-Энэ vйлдвэр vйл ажиллагаагаа зориудаар зогсоогоод єєр салбарт хvч vзэх гэж байна гэсэн vг vv?
-Миний сонссоноор “Хэн Фен”-ийг ажиллуулж байсан 60 гаруй хятадуудын ихэнх нь “Нарантуул”, “Бємбєгєр”, “Барс” худалдааны тєвд хэд хэдэн лангуу, чингэлэг тvрээслvvлдэг юм билээ. Мєн ашигт малтмал, газар шорооны салбарт хvч vзэх гээд яваад байгаа гэж дуулсан. Одоо эдгээр хятадууд хаана ямар юм хийгээд явж байгааг бvv мэд. Ямар ч байсан хэд хэдэн хvн Монголд байгаа.
-Оёдлын vйлдвэрийн хятадууд ажилчиддаа бэлгийн дарамт vзvvлдэг байсан гэсэн vнэн vv?
-Энэ vйлдвэрт ажиллаж байсан гэр бvлгvй эмэгтэйчvvдийн 80 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар ажлын байрны бэлгийн дарамтад єртєж байсан тухайгаа надад ярьж байсан.
Хамгийн харамсалтай нь тухайн vйлдвэрт ажиллаж байсан нийт эмэгтэйчvvдийн 70 гаруй хувь нь хєдєє орон нутгаас ирсэн учраас хотод байх орон байргvйгээсээ болоод зарим нэг нь vйлдвэрийн ажилчдын байранд амьдардаг юм. Тэр байранд байдаг 27 эмэгтэйн гурав нь жирэмсэн, мєн таван сартайгаас хоёр настай гурван хvvхэдтэй эмэгтэйчvvд хvртэл байдаг юм.
-Хятад эздийнх нь хvvхэд vv?
-Тийм. Хэрвээ эсэргvvцэл vзvvлэх юм бол байрнаасаа хєєгдєх учраас арга буюу ийм байдалд орж байна гэж надад уйлаад ярьж байсан. Гэтэл энэ талаар Хан-Уул дvvргийн холбогдох байгууллагууд нь мэдсээр байж єнєєдрийг хvртэл ямар ч арга хэмжээ аваагvйд би их гайхдаг. Оёдлын vйлдвэрээ зориуд зогсоож олон хvнийг хохироосон.
“Хэн Фен” улсад хэдэн тєгрєгийн татвар тєлсєн, єнєєдєр хэдэн хvн нь Монголд байгаа талаар, мєн тус vйлдвэр татан буугдсан ч єєр салбарт хvч vзэх боломж байдаг эсэх талаар холбогдох хvмvvсээс тодруулсан юм.
“Хэн Фен”-ийн хятадууд єєр салбарт ажиллах боломжгvй
Худалдаа аж vйлдвэрийн тэнхмийн, Гадаад худалдааны баримт бичиг баталгаажуулах газрын ажилтан А: Анхнаасаа ямар салбарт ажиллана гэж зєвшєєрєл авсан байна тэр зєвшєєрлийн дагуу л ажиллана. Хэрвээ хугацаа нь дуусаагvй бол шvv дээ. “АОСС” компаний хувьд дампуурлаа зарласан нь манай улсаас явуулж байсан татварын бодлого шууд нєлєєлснєєс тэр. Учир нь 2001 оны зургаан сард баталсан Хєдєлмєрийн тухай хуулинд гадаадын хєрєнгє оруулалттай компанийг татвараас чєлєєлнє гэж заасан.
Тухайн vйлдвэр татвар тєлєхгvй явж байгаад хугацаа нь дуусаж татвар аваад ирэхээр “Хэн Фен” болсон нь vнэн. “Хэн Фен”-ий хувьд мєн л дампуурлаа зарласан ч эдгээр vйлдвэрийн хятад ажилчид єєр бусад салбарт хvч vзэх ямар ч боломжгvй.
Татвараас зайлсхийхийн тулд зориудаар дампуурсан бол єндєр хариуцлага хvлээлгэдэг
Нийслэлийн татварын газрын, татварын улсын байцаагч Ц.Алтанхуяг: Тухайн оёдлын vйлдвэрийн татвар тєлсєн мэдээллийг хувь хvний нууц гэдэг утгаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацах боломжгvй. Хэрвээ vйлдвэр ашиггvй ажиллаж байгаа нєхцєлд татвар тєлєхгvй байх боломжтой. Тухайн vйлдвэрийн хувьд санаатайгаар алдагдалтай ажиллаж байна гэж зориудаар татвар тєлєхєєс зайлсхийсэн тохиолдолд цаашид vйл ажиллагаа явуулах эрхийг нь тvдгэлзvvлэх боломжтой, Бид хоёр жилд нэг удаа аж ахуйн нэгж байгууллагуудын орлогын албан татварт шалгалт хийдэг.
Энэ шалгалтаар тухайн байгууллага татан буугдсан байсан ч гэсэн татвараас зайлсхийсэн нь тогтоогдвол хууль хяналтын байгууллагад хvлээлгэн єгч эрvvгийн хэрэг vvсгэх тохиолдол бий. Ямар ч байгууллага орлогын албан татвараас гадна 4-5 тєрлийн татвар тєлдєг учраас ямар нэгэн байдлаар дампуурсан татвараас зориудаар зайлсхийсэн нь хэзээ нэгэн цагт ил гараад ирдэг юм.

“Хэн Фен”-ий таван хятад 2009 онд хєдєлмєр эрхлэх зєвшєєрєл авчээ
Хєдєлмєр халамж vйлчилгээний газрын, Хєдєлмєр эрхлэлтийн хэлтсийн мэргэжилтэн А.Ариунтуяа: “Хэн Фен” оёдлын vйлдвэр дампуурснаар тухайн vйлдвэрт ажиллаж байсан хятадууд манайхаас зєвшєєрєл аваагvй л бол хууль бусаар амьдарч байгаа гэж бид хуулийн байгууллагад шилжvvлдэг. Хэрвээ vйлдвэр нь дампуурч гэрээний хугацаа дууссан л бол хєдєлмєр эрхлэх зєвшєєрлийг олгодоггvй юм. Одоогоор “Хэн Фен” оёдлын vйлдвэрийн таван хятад ажилтан манайхаас 2009 онд ажиллах хєдєлмєр эрхлэх зєвшєєрєл аваад байгаа.
Холбогдох байгууллагууд ийнхvv хариулт єгсєн юм. Харамсалтай нь манай тєрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажилладаггvйгээс болоод “Хэн Фен” гэх оёдлын vйлдвэр татвараас зайлсхийхийн тулд зориудаар дампуурлаа зарласан байна. Мєн ХАVТ-ийн холбогдох мэргэжилтэн vйлдвэр дампуурсан бол тухайн vйлдвэрийн хятад ажилтнууд єєр салбарт ажиллах ямар ч боломжгvй гэж ам бардам хэлж байсан.
Гэтэл Хєдєлмєр эрхлэх газраас нєгєє хятадууд хууль дvрмийнх нь дагуу орогнох зєвшєєрлєє аль хэдийн авсан байлаа. Захын нэг хятад иргэн хєл толгойгоо олохоо байсан тєрийн байгууллагуудыг амаар нь шороо vмхvvлж, хацар гоо охидыг хvчирхийлж, хэдэн арваар нь жирэмсэн болгож байгаагийн тод жишээ энэ байна.
Н.Vнэнбат
Монголын мэдээ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1135144/aae/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
456 Amidraldaa mordoj yavaarai zaluusaa [2] ismiraldo 2009-01-22 769
455 Гадаад явлаа, үүрд баяртай хань минь daruuhan01 2009-01-22 1143
454 Admi.d [3] Tsergiinbodol 2009-01-19 943
453 S.OYUN YURNKHIILUGCH bolokh uu? [12] Munkh-munkh 2009-01-19 1288
452 Хямрал хэмээх үгийг амтай болгон нь ярьсаар [2] Munkh-munkh 2009-01-19 921
451 Ireeduigees mendchilj bna....zaaval uz!!! [1] jaalhuu 2009-01-19 805
450 Монгол үндэсний цагаан сар сар шинийн баярт зориулсан хүчит бөxийн барилдаанд хүрэлтцэн ирэxийг уръя :::БӨХ::: 2009-01-19 914
449 student ink kangwondo 2009-01-18 725
448 90 хүртэлх хоногоор харилцан визгүй зорчих нь [5] finepix 2009-01-18 957
447 Монгол биш, хятадууд [7] oron_zai 2009-01-18 1078
446 Манайд нэн шаардлагатай мэргэжлvvд [1] finepix 2009-01-17 1308
445 Lkhagvaa-d: IL San -d baigaa Munkh-munkh 2009-01-17 802
444 Авсанд орох тэр л цагтаа [2] ....Badr Hari..... 2009-01-17 788
443 ajil haij bna [1] love star 2009-01-16 764
» Захын нэг хятад хацар гоо охидыг хvчирхийлж, хэдэн арваар нь жирэмсэн болгож байгаагийн тод жишээ... oron_zai 2009-01-15 1105
441 duu [1] otog 2009-01-14 882
440 СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ [2] HENZA 2009-01-14 1338
439 ТУСГААР ТОГТНОЛЫН МӨН ЧАНАР [3] jaalhuu 2009-01-14 925
438 hey [1] otog 2009-01-13 770
437 Солонгос хэлний сургалт [1] ABAP 2009-01-13 712
436 Есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагыг урьдчилан хэлж байсан Ванга ирэх он жилүүдийг хэрхэн зөгнөсөн бэ? [2] finepix 2009-01-12 1080
435 Гиннесийн номд Монголыг ингэж бүртгэжээ Levi`s 2009-01-12 956
434 Бурхан бол менежер тийм болохоор менежер та бол бурхан! 나이키 2009-01-12 738
433 Xамгийн хямд зардлаар хэлний курст сурах боломж [1] .대학. 2009-01-10 739
432 BILLARDNI SHIREE [1] baya 2009-01-10 907
431 Монголын эмгэнэл. [3] daruuhan01 2009-01-07 2145
430 Монголын хамгийн баян 10 хүн [2] Ирмүүн 2009-01-07 2574
429 Энэ жилийн хамгийн үнэтэй жүжигчин [1] Ирмүүн 2009-01-07 927
428 Төрийн тэргүүнүүдийн цалингийн хэмжээ [1] Ирмүүн 2009-01-07 1169
427 2008 оны дэлхийн хамгийн баян хүмүүс [1] Ирмүүн 2009-01-07 1631
426 urgah naran adil [2] .Black Cat 2009-01-06 906
425 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА . 14 Munkh-munkh 2009-01-06 944
424 Зэсийн үнэ бага зэрэг нэмэгджээ [1] finepix 2009-01-05 769
423 solongos zuir tsetsen ug [3] n_zo 2009-01-05 6033
422 Тэнгэрлэг монголын цэвэр ичимтгий монголжингоо нар... [5] minii ehner miniih chinii ehner miniih 2009-01-05 5896
421 Avyaslag ohidod sonirhuulah zuil bna [6] Producer 2009-01-04 1107
420 Чингис хаан эргэж ирж байна [2] finepix 2009-01-04 1230
419 "би хэний төлөө, юуны тулд амьдарна вэ?" хэмээх асуултад Munkh-munkh 2009-01-04 1025
418 tsagaan hool- eruul mend!! [2] vege 2009-01-04 2993
417 БӨХИЙН ӨРГӨӨНД ӨНГӨРҮҮЛСЭН БҮТЭЛГҮЙ ҮДЭШ [2] Munkh-munkh 2009-01-03 1053
416 Хятадын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өршөөл эрлээ [2] oron_zai 2009-01-03 973
415 hgoo saihanii bvteegdhvvn hudaldaalj bna [1] 고승민 2009-01-03 774
414 2009 оны өрнийн зурхай [1] finepix 2009-01-02 1671
413 Баян аав Ядуу аав. [3] jooyo 2009-01-02 1401
412 Муу ард түмэн гэж хэзээ ч байдаггүй юм! [1] nikes 2009-01-02 1032
배너신청
자생병원

배너신청