Toplam Yazı Adeti 213
УДАХГҮЙ КОМПЬЮТЕРОО ЭВХЭЖ АВЧ ЯВАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ
Görüntülenme 36957 Oylar 0 2009.01.15 10:30:19
Сонгюүнгуан дээд сургуулийн Хунг Бёнг Хи багшийн удирдсан эрдэм шинжилгээний баг, Самсунг компанитай хамтран дэлхийд хамгийн том хэмжээтэй грэфин гарган авах аргыг нээлээ. Контект линз шиг нимгэхэн тунгалаг дэлгэц хийж болох технологийн нээсэн гэсэн үг юм.
Грэфин (graphen) гэдэг нь хоорондоо зөгийн үүр хэлбэртэйгээр холбогдсон эд бөгөөд зузаан нь нэг давхар атомтой тэнцэх хэмжээтэй юм байна. Силиконоос 100 дахин илүү хурдтайгаар дамжуулж, зэснээс 100 дахин илүү цахилгаан дамжуулах хүчин чадалтайгаараа дэлхий нийтэд зүүдний материалд тооцогдоод байсан билээ. Гэвч энэхүү материалын гол онцлог нь грэфин нь маш жижигхэнээр л гаргаж авах боломжтой байсан нь гол бэрхшээл болж байжээ.
Энэхүү бэрхшээлийг даван туулах гол нээлтийг Хунг багшийн удирдсан эрдэм шинжилгээний баг даван туулсан нь маш том нээлт юм. Үүнд үндэслэн дотооддоо том хэмжээний LCD дэлгэцээр тогтохгүй эвхэж авч явдаг компьютер, бугуйн цаг шиг зүүдэг гар утас зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломж нээгдлээ.