Английн нийслэл Лондон хотод дэлхийн англи хэлний XIV олимпиад өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өндөрлөжээ. Гурван өдөр үргэлжилсэн уг олимпиадад далхийн 76 орны шилдэг 400 гаруй оюутан ур хэлнийхээ түвшинг тогтоосон байна. Хоёр насны ангилалд зохион байгуулагдсан уг олимпиадын эхний байруудыг Англи, Ирланд, Шотланд, Уольс, Голланд зэрэг орнуудын оюутан, сурагчид эзэлсэн байна.
Англи хэл дээр тавигдсан илтгэлийн уралдаанд Оксфордын их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Эдуард Гай тэргүүлж 50 мянган ам.долларын эзэн болсон нь олны анхаарлыг ихэд татсан ажээ. Учир нь илтгэлийн уралдааны шагнал олимпиадын сүүлийн өдөр хүртэл нууц байсан гэнэ. Хоёр жилд нэг болдог уг олимпиадыг М.Болл гэгч анх санаачлан өнөөг хүртэл ивээн тэтгэж байгаа юм байна.