
Бичлэгийн тоо 4,494
их удирдагчид учирч буи бэрхшээл \чусон илбо сонинд Ха Тэй Гён бичсэнийг орчуулав\
Уншсан 1333 vote 0 2009.01.12 22:17:40Хойд солонгосын засгын газар уламжлал ёсоор 1 сарын 1-нд шинэ жилийн мэдэгдлээ хийлээ.Уг мэдэгдлээрээ ирэх жилийн дотоод бодлогоо нийт ард иргэддээ хүргэж байгаа юм байна.Хойд солонгосын иргэд 200 зүйл 60 бүлэгтэй энэ мэдэгдлийг бүх нийтээр цээжилж заавал биeлүүлэх үүрэгтэй юм.1958-1962 оны хооронд ардчилсан солонгосын засгийн газраас хэрэгжүүлсэн “мянган бээрийг туулагч хүлэг морь” хэмээх их аяны жишгээр “газар шорооныхоо дуудлагаар эх орны түүхэнд байхгүй их хувьсгалын бэлтгэлийг хангацгаая” хэмээх уриаг дэвшүүлжээ. Өнгөрсөн 50-60-аад оны үеийн хатуу чанга хяналтат Эдийн засгийн бодлогоор л улс орноо хөл дээр нь босгох боломжтой гэж үзэж байгаа юм байна. Хойд солонгос нь 90-ээд оны дунд,төгсгөл үеэр хүнсний хуваарилалтын тогтолцоо нь дампуурж их өлсгөлөнд нэрвэгдсэн юм.Иймээс аргагүйн эрхэнд 2002оны 7сарын1-нээс эдийн засгийг шинэчлэх арга хэмжээ гэгчийг гаргаж ирж захын худалдааг зөвшөөржээ. Гэвч удалгүй захын худалдаа барьж тогтоохын аргагүй өргөжиж хөрөнгөжих үзэл тархангуут 2005 оноос дахин хяналт зохицуулалт хийж эхэлжээ.Гэвч Ким Чон Ирийн дэвшүүлсэн зах зээлийг зохицуулах арга хэмжээнүүд нь тухай бүрдээ бүтэлгүйтсэн юм.2005 оны 10 сарын 10-нд Солонгосын хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлсэн “хуваарилалтын тогтолцоог дахин сэргээх” аяны хүрээнд зах дээр хүнсний бараа зарахыг хоригложээ.Гэвч энэ аян нь 2 сар болоод л бүтэлгүйтлээр төгсжээ.2007 оны 10 сараас эхлээд худалдаа хийх эрхэнд насны хязгаар тогтоож эхлэв. Эхлээд 39 наснаас доош эмэгтэй худалдаа хийхийг хориглож удалгүй 12 сараас нь 49 наснаас доош эмэгтэй худалдаа хийхийг хориглон үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд цагдаагийн хүчээр зогсохгүй аюулаас хамгаалахын ажилтнуудыг хүртэл дайчилж хяналт шалгалтыг хүчтэй болгов.Гэвч үр дүн нь түр зуурынх байж захын худалдаа явагдсаар л байв. 2008 оны 11 сард хойд солонгосын засгийн газраас ээлжит захирамжаа гаргав.”2009 оноос эхэлж өдөр тутам нээгддэг захыг 10 хоногт 1 удаа гаргах.Энд зөвхөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зарахыг зөвшөөрч аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг улсын үйлдвэрт зарна” гэсэн захирамж юм.Хойд солонгосын засгийн газрын энэ чиг шугам нь шинэ жилийн мэдэгдэлд дурдсан “мянган бээрийг туулагч хүлэг морь” аянтай салшгүй холбоотой юм.60аад онд уг аян явагдаж байх үед 5 өдөрт 1, 10 өдөрт 1 удаа хөдөө аж ахуйн зах нээгдэж байжээ.Аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг улсын дэлгүүрүүд хангаж байсан юм.Өнгөрсөн үе рүүгээ буцаад явцгаая гэсэн Ким Чон Ирийн уриалга амжилт олох болов уу? Хариулт нь ойлгомжтой. “Яасан ч боломжгүй” Сүүлийн үед хойд солонгосын дотоодоос авсан мэдээллээр “Захын худалдааг хорьж хаавал наймаачид бүгд гудамжинд гарч эмх журам алдагдвал ард иргэдтэйгээ дайн хийх болох вий” гэсэн айдас түгшүүр өсөж байна гэсэн юм.Өнгөрсөн үед хойд солонгосын иргэдэд удирдагчийнх нь захирамж заавал биелүүлэхээр барахгүй хатуу чанд тушаал болон хүрж байлаа.Гэвч агуу их удирдагчид ч гэсэн давахад хэцүү даваа бас ирдэг юм байна.2005 оноос хойш их удирдагчийн авч хэрэгжүүлсэн зах зээлийг зохицуулах тушаал захирамж нь нэг ч удаа хэрэгжээгүй нь үүний илрэл юм.Ялангуяа энэ удаагийн шинэ жилийн мэдэгдлийг хойд солонгосын иргэд “Удирдагчаа чи хуцаж л бай.Бид явдаг замаараа л явна”гэж хүйтэн инээмсэглэлээр угтаж байна.Коммунист үзлийг үндэслэгч Карл Маркс “Түүх 2 удаа давтагддаг. Эхнийх нь эмгэнэлтэй.2 дахи нь инээдэмтэй.”гэж хэлжээ.Орчин үед хойд солонгосын түүх 2 удаа давтагдаж байна.Ким Ир Сений “мянган бээр туулагч хүлэг морь” аян нь олон сая хүний их өлбөрөл өлсгөлөнгөөр эмгэнэлтэй төгсөж Ким Чон Ирийн дахин өргөсөн”мянган морь туулагч хүлэг морь” аяны тугийн намираа нь инээдэмт түүхийн эхлэл болж байна.