Англи, Европын төдийгүй дэлхийн аварга “Манчестер Юнайтед” өнгөрсөн шөнө Олд Трэффорд цэнгэлдэхдээ лигийн цомыг булаалдах хүчтэй өрсөлдөгч Лондонгийн “Челси”-г 3:0 харьцаатай буулган авч, чухал хэрэгтэй гурван оноогоо халаасаллаа. Энэхүү ялалтынхаа ачаар “МанЮ” лигийн хүснэгтийн хоёрдугаарт бичигдсэн “Цэнхрүүд”-ээс нэг оноогоор, харин тэргүүлэгч “Ливерпуль”-ээс таван оноогоор хоцорч байгаа юм. Гэхдээ тэдэнд хоёр тоглолт дутуу байна.
Лондонгийн “Цэнхрүүд” Олд Трэффорд цэнгэлдэхэд сүүлийн 15 жилийн турш огт байгаагүй ялагдал хүлээлээ. Тоглолтын эхний хагас өндөрлөх мөчид “МанЮ”-гийн төвийн хамгаалагч Неманья Видич гоолын салхийг хагалсан бол 62 дахь минутад Уейн Рүүни тооны харьцааг 2:0 болгож, 86 дахь минутад Димитар Бербатов тоглолтын цэгийг тавьсан байна. \
news.mn -ees