Уйлж дуулах хайрыг чи надад илгээчихээд
Усны шувууд буцах цагаар чимээгүйхэн яваад өгсөн
Чин үнэндээ чамд хайртай гэдгээ хэлж чадалгүй
Чимээгүйхэн уйлж байсныг чи минь мэдэх үү?
 Анхны цэнхэр яргуй болж
Амин зүрхэнд минь соёолсон атлаа
Хаврын ширүүн салхинд
 Хагдарч унасан дурлал байсан гэж үү?
Зүрхэнд туссан чиний дурлалын сум
Зүйрлэшгүй жаргалыг надад өгсөн ч
Эргээд гарахдаа тэр сум Цусан дуслаар намайг уйлуулсан...emoticon