Аристотелийн онолын буруу болохыг батлав
Логик, сэтгэлзүй, амьтан судлал, уран зохиол судалсан Аристотелийн бүтээлүүд байдаг. Хэдийгээр Аристотель өөрийн үзэл бодлоо туршилтаар батлаагүй боловч бүтээлүүд нь хамгийн чухалд тооцогддог байлаа. Тэр физикийн шинжлэх ухаан, ялангуяа одон орны тухай бүхэлдээ буруу ойлголтыг гаргаж байлаа. Хэн ч түүнийг эсэргүүцээгүй бөгөөд дундад зууны үеийн сүм хийд , шашны сургууль, их сургуулиудад зааж байлаа. Үүнийг эсэргүүцсэн хэнийг ч болов шийтгэж байв. Цөөн тооны эрдэмтэд Аристотелийн гаригийн хөдөлгөөний талаарх теором нь буруу болохыг туршилтаар баталж, зарим нь үгүйсгэн ном бичжээ. Гэвч Галилейгийн амьдарч байсан үе хүртэл түүнийг гүйцэх хүн байсангүй. Түун шиг өөрийн үзлээ хамгаалан тэмцэх хүн байсангүй.
Аристолийг эсэргүүцэх хүн Галилей л байв. Галилейгийн аав том хүүгээ их сургуульд нь үлдээхийн тулд чадах хэрээрээ мөнгө олж байсан ч гурван жилийн дараа тартагтаа тулснаар Галилейн боловсрол олох зам нь төгсчээ.
1585 онд дипломоо авалгүйгээр их сургуулиа орхижээ. Флоренцод ирээд шинжлэх ухааны ажлаа үргэлжлүүллээ. Математикч, физикч болохоор хатуу шийджээ. 1586 онд гидростатикийн тэнцвэрийг олсон нь дэлхий дахинд алдартай болгосон бөгөөд 1589 онд хатуу биеийн хүндийн хүчний төвтэй холбоотой судалгаагаараа Писагийн их сургуулийн математикийн салбарын боловсролын гишүүн болжээ.
Галилей Аристотелийн унаж буй биетийн талаарх үзлийг няцаасан юм. Аристотель хатуу бодис нь шингэн бодисоос илүү хурдан унадаг гэж үзэж байхад Галилей газрын хүчнээс хамаараад бүх биет ижил хурдтай унадагийг олж нээн баталжээ. Түүний лабораторитоо хийсэн туршилт бүр нь Аристолийн физик буруу байсныг нотолж байлаа. Галилейгийн хичээл дээрээ хийдэг тайлбар бүр нь Аристотелийн талийн эрдэмтдийн дургүйцлийг хүргэдэг байв. Гэвч Галилей тэднийг тоолгүй туршилтаа, үргэлжлүүлсээр л байлаа. Дараа дараагийн одон орны тухай зарим нээлтүүд нь түүнийг шашны Судрын эсрэг үзэлтэн болгож тэрс үзэлтэн хэмээн буруутгажээ. Ингээд 1633 онд Галилей шүүхэд дуудагдсан байна. Тэрээр өвдөг сөгдөн бууж өгч, өөрийн үзлээсээ татгалзахаас өөр аргагүйд хүрчээ.
Галилей амьдралынхаа сүүлийн жилүүдийг Флоренцоос холгүй орших Аркетрид өнгөрүүлсэн байна. 1634 оноос эхлэн амьдралынхаа сүүлийн найман жилийг энд өнгөрүүлсэн тэрээр 1637 онд бүрмөсөн хараагүй болжээ. 1642 оны нэгдүгээр сарын найманд 8-нд нас барах хүртлээ амсхийх завгүй ажилласаар байлаа. 1638 онд хамгийн чухалд тооцогдцог механиктай холбоотой хоёр шинэ сэдвээр нотолгоо хийн, математик талаас нь баталжээ. Аристотелийн сургаалийг ягштал номлож байсан байх тэр үед Галилейгийн үзэл онолыг өөртэй нь хамт дуусах болно хэмээн хамтрагчид нь харамсаж байлаа. Галилей биет хэрхэн хөдөлдөгийг нээсэн бол Ньютон хэрхэн хөдлөхийг баталжээ.