Яруу найрагчид шүлэг холбоно
Яггүй дүрсгүй нь ч шүлэг холбоно
Уурлаж гунирхарсан ч шүлэг урсгана
Урамтай суугаа нь ч шүлэг урсгана
    Хайрлаж дурласан иь халуун янагтаа
    Хязгааргүй хүслээ шүлэглэж бичнэ
    Хайртаасаа холдсон бүтэлгүй нэгэн ч
    Харууслын шүлэг хэлхэжл сууна
Аяаа энэ шүлэг агуй их үгтэй юм
Аяаа энэ шүлэг дундаршгүй их далай шиг юм аа
profile