Ленатай би нэг удаа унтсан юм Лена надад их тус болсон юм Харь хол огт явж үзээгүй намайг Харин Ленатай унтсан гэхээр хүмүүс гайхдаг юм Орос Монгол оюутнууд феставальдаж Олуул бужигналдаж байсан цаг юмсан Хундага тавилгүй архи хөнтөрч Хутга тавилгүй колбаса зүсч байсан үесэн Хүндэрсэн толгойгоо усанд дүрж сэргээхээр Хүйтэн горхины хөвөөнд би ганцаар очсон юм Араас минь гэнэт нэг хүн тэвэрч авахад Айсандаа би огцом эргэлээ Нүд нь талимаарч үс нь сэгсийсэн Нүцгэн шахуу оросыг хараад Алмас ч юм уу шулмас ч юм уу гэж Анхандаа би бодсон ч гэлээ Эм хүний доор орж унавал азанд муу гэсэн Эвгүй бодол сэтгэлд гялсxийж Барьж аваад тонгорч орхитол Байдаггүй шүү булт үсрээд дээр минь гарчихлаа Эцсийн хүчээ шавхан байж доороо хийгээд Эгэм рүү нь хүзүүрүү нь хэд хэд үнслээ Цэнхэр нүдэн орос бүсгүйтэй Цэнгэлийн дээдийг тэгж нэг эдэлсэн юм ;Та тун сайн хүн юм намайг хангаж өглөө Танилцъя миний нэр Лена; гэж тэр хэллээ ВТ асаан тамхилж водка задлан тулгаад Бид хоёр хагацаж ядан салсан юм Ленатай би нэг удаа унтсан юм Лена надад их тус болсон юм Харь хол огт явж үзээгүй намайг Харин Ленатай унтсан гэхээр хүмүүс гайхдаг юм