♣ Амьдралын шивнээ ♣
    ♣ 2 найздаа зориулав ♣ Амьдралын шившээ борооноор ганцхан л татсан Солонго билээ чи Ахин хэзээ ч ирэхгүй ханийн совинт ухаарал билээ Наран нөмөрт цээжийг чинь дэрлээд ханамгүй жаргал билээ Саран шингэтэл яриаг чинь сонсмоор хүндлэл билээ Намрын нуурын дэргэд буцах шувуунд захиж суусан Насандаа хайгаад олоогүй хүлээлт минь билээ чи Хаврын шүлгэн шөнөөр үүр хаяартал гэгэлзүүлсэн Хайрандаа жаргаад унтаагүй ганцхан дурлал минь билээ Чиний дэргэдээс надад од хүртэл ойрхон харагдаж Чимээгүй үгс чинь нууц тайлан үлддэг Бүүвэйн шөнөөр нойр хулжаасан машины чимээ Бидэн хоёрын амарсан жижигхэн байшин Гэгээн өглөөг хос алгаараа тосон угтаж Гэргий чинь болж заяаг чинь түшиж сууна Дуусашгүй жаргал бидэн хоёрт бий шүү, хайрт минь Дууны хорвоод хайлах тэнхээ байдаг шүү, ухаарал минь