-Харин эхээс мэндэлж амжаагүй хорвоог орхисон дөрвөн сартай ургийнх нь уушги дөчин жил тамхи татсан хүнийхээс ч долоон дор, бүр пад хар болсон байсан талаар шүүх эмнэлгийн шинжээч эмч халаглан ярьсан юм. Энэ бол монголын эмгэнэл- Өнөөдөр бид ирээдүй болохоор тэмүүлэх бяцхан үрсийнхээ амьдрах эрхийг алхам тутамдаа хааж байгаа нь эмгэнэлтэй. Өдөр өдрөөр эхийнхээ хэвлийд торниж байгаа ураг хүртэл утаанд хордож хорвоод мэндлэх эрхгүй болсоор байна. Улаанбаатарын утаа зүгээр л нэг санаа зовоох төдий зүйл бус аймшиг болж хувирсны дохио. Дэлхийн их хотуудын жишигт хүрсэн сая гаруй хүн амтай, Улаанбаатар хотын иргэд утаан дунд хахаж цацан амьдарсаар. Гэтэл би дний уушги, дотор эрхтэн хэдийнэ авах юмгүй пад хар болсон байна. Тамхи татан утаатай гудамжаар алхаж буйн үр дагавар энэ. Та өглөө гэрээсээ гараад алхахад утаа ам руу тань орж гашуун оргиулж цээж бачууруулна. Манай улс түлээ гэхээсээ илүүтэйгээр нүүрс рүү хошуурдаг нь нууцгүй. Гэтэл өнөөдөр гэр хорооллын айл өрхийн ердөө 50 хувь нь өдрийн нүүрсний хэрэгцээгээ хангадаг. Харин айл өрхийн 30 орчим хувь нь арай ядан нүүрс хэрэглэдэг бол үлдсэн нь Япон, Солонгосоосоруулж ирээд ямар ч хэрэгцээгүй болсон хаягдал дугуй түлж дулаантай золгодог. Үүнийхээ төлөөсөнд тэд уушги, амь амьдралаа өгч байна. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй. Сонгоод суурьшсан газраа иргэний хувьд оршин суух тодорхой хаяггүй, иргэний харьяаллаа шилжүүлж ч амжаагүй, хотын зах бараадан дугуй түлж амьдарч байгаа Монгол хүн нийслэлд олон бий. Дугуй шатаахад 87 хувийн хорт хий ялгардаг гэсэн тооцоог эрдэмтэд хийсэн байдаг. Тэгэхээр монгол хүн өнөөдөр ядуугаасаа болж, нэг бол хөлдөж, эс бөгөөс хордож үхэх гэсэн хоёр сонголтын эцсийнхийг хийж байгааг Төр засаг, Төрийн тэргүүндээ уламжлахыг хүслээ. Монгол хүн Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхээ здэлж чадахгүйд хүрээд байна. Сонссон ч сонсоогүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт, дуулсан ч дуулаагүй мэт суугаа Нийслэлийн үе үеийн удирдлагуудад хандаж, утаанд төсөвлөсөн мөнгөөр унаа хөлөглөн давхиж яваа эрхмүүд үүнийг уншаасай. Уншаад нэгийг бодоосой. Утаанд нэг төгрөг ч төсөвлөөгүй УИХ-ын эрхэм түшээд чихнийхээ хажуугаар бүү өнгөрүүлээсэй. Та бүхний нүдэнд харагдаж, сэтгэлд хүртэл өгүүлэх үүднээс баримт хайн Шүүх эмнэлэгийг зорьсон юм. Шүүх эмнэлгийн эмч уриалгахан хүлээй аваад, сүүлийн хэдэн жилд нас барсан хүмүүсийн дотор эрхтэн авах юмгүй болтлоо харласан байдаг талаар ний нуугүй хүүрнэсэн. Гэхдээ тэр эмчийн нэрийг нууцлахыг хүсч байна. Хэн нэгэн эрх мэдэлтэн хэрэггүй зүйл хэвлэлд өглөө хэмээн ажлаас нь халсан байхыг харахыг хүсээгүй учраас нууцлахаас ч өөр арга байсангүй. Ер нь сүүлийн үед ирж буй цогцоснуудын ихэнх нь зөвхөн уушги гэлтгүй дотор эрхтэн харлаж муудсан байдаг талаар эмч ярьсан. “Сүүлийн арван жилийн хугацаанд өдрөөс өдөрт, хийж буй задлан болгон тэр тусмаа хүний гол амьсгалах эрхтэн болох уушги их харлаж муудсан байдаг. Энэ бүхнээс харахад би өөрийгөө задлавал миний дотор эрхтэн үүнээс ч аймаар байгаа байх. Би тамхи татдаг. Бас хааяа нэг уучихдаг. Уухаар элэг, тамхи татахаар уушги мууддаг гэдэг үнэн. Гэвч эндсэн эхийн, дөнгөж дөрөвхөн сартай ургийн дотор эрхтэн дөчин жил хорвоогийн агаар амьсгалсан минийхээс илүү хар бүр пад хар шүү” гэж хэлээд тэр эмч толгой сэгсэрсэн юм. Тэгээд задлан хийсэн ургийн дотор эрхтэнг зориуд шилэн саванд тусгай уусмалд хадгалснаа харуулсан. Үнэхээр л хорвоод хүн болох хувь дутсан бяцхан ургийн дотор эрхтэн яг л дугуйны хаймар шиг пад хар болсон байв. Шүүх эмнэлгээс гарахад Улаанбаатарыг бүрхсэн утаа улам ч ихэссэн юм шиг санагдсан. Энэ утаагаар монгол хүн, монголын маань ирээдүй болсон хүүхэд багачууд амьсгалж байна гэж бодоход өөрийн эрхгүй алаг үрээ аваад Улаанбаатараас өөр хаа ч юм хөдөө хээр очиж амьдрах хүсэл төрсөн. Улаанбаатар хотод монголчуудын маань тал нь амьдардаг. Тзгэхээр энэ бол зөвхөн нийслэлийн төдийгүй