Бичлэгийн тоо 2,391
![]() |
Ямар нэгэн киног бүтээж амжилтанд хүргэхэд түүнийг амилуулж байгаа жүжигчдийн тоглолт амин сүнс нь байдаг гэдэгтэй санал нийлнэ биз ээ. Тэр ч утгаараа жил бүр л бусдын анхаарлыг татаж байдаг зүйл бол яахын аргагүй Холливудын жүжигчдийн ямар нэгэн дүрд хувиран тоглосныхоо төлөө авч байгаа цалин буюу ашиг орлого нь байдаг. Өнгөрсөн жилийн "Хамгийн өндөр орлоготой" жүжигчдийн жагсаалтыг Reese Witherspoon(нэг кинонд тоглох өртөг $15 - $20 сая доллар ), Will Smith (Жилийн нийт орлого $80 сая доллар) нар тэргүүлж байсан. Тэгвэл энэ байр суурь эвдэгдсэн үү үгүй юу гэдгийн та бүхэнд товчхон ч гэсэн толилуулж байна

Жоли нэг кинонд дор хаяж 15 сая долларын хөлстэйгөөр тоглож 2007 онд энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан Reese Witherspoon-ийг ардаа орхисон байна.

Тэгвэл Оскарын шагналт жүжигчин Nicole Kidman, Halle Berry нар нэг кинонд 10 сая долларын шан харамжтайгаар тоглох гэнэ.

Харин эрэгтэй жүжигчдээс Will Smith өнгөрсөн жилийн байр сууриа хадгалан тэргүүлсэн хэвээрээ байна. Тэрээр 25 сая долларын цалинтайгаар нэг кинонд тоглодог байна.

Тэгвэл Brad Pit киноны продюсеруудаас 20 сая доллар авч нэг кинонд тоглодог юм байна. Хачирхалтай нь Brad Pit өнгөрсөн жилийн энэ жагсаалтын "TOP-10"-т хараахан багтаагүй байсан юм.

Энэ жилийн хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчдийн жагсаалтыг эмэгтэй жүжигчдээс Angelina Jolie тэргүүлжээ. Энэ нь хамгийн их ашиг орлоготой байснаас гадна хамгийн их үнэ хүндтэй жүжигчнээр шалгарчээ гэсэн үг гэнэ.