Бичлэгийн тоо 2,391
2008-12-16, 16:44
![]() |
Apple компаний захирал Стив Жобс-ийн цалин жилийн 1$ гэдгийг та мэдэх үү. Гэхдээ тэрээр тус компанийн нэлээдгүй хувийг эзэмшдэг бөгөөд жилийн ашгаас нь авдаг учир огт цалингүй ажилласнаас дээр гэж үзсэн хэрэг. Харин улс орон бүрийн ерөнхийлөгчид бол өөр хэрэг тэд улс орныг эзэмшдэггүй харин удирддаг. Чухам хэдий хэрийн цалин авдагийг эндээс сонирхоорой. Тэд ямар хэмжээний цалин авдаг юм бол оо...
10-рт. Саяхныг хүртэл Гүржийн ерөнхийлөгч сард 200$ орчим буюу томоохон газрын цэвэрлэгчийн цалин авдаг ажээ. Харин Жорж Соросын үндэслэсэн Гүржийг хөгжүүлэх санг байгуулагдснаас хойш Гүржийн номер нэг хүн маань сард 3000$ долларын цалинтай болж 15 дахин нэмэгджээ.

9-рт. Дэлхийн улс орнуудын ерөнхийлөгч нарын цалинг харьцуулахад Туркменстаны ерөнхийлөгч сард 900$ долларын цалин авдагаараа нэлээд доогуур байранд ордог гэнэ.Гэхдээ түүнийг сардаа олдог 900 доллараар нь хэмжих хэрэггүй бөгөөд тэрээр улс орныхоо хамгийн баян, том банкны хувь эзэмшигчдийн нэг бөгөөд банкин дахь түүний хөрөнгө нь 65 сая орчим доллар ажээ.

8-рт. Белрусын Лукашенкoгийн албан ёсны цалин нь сард 300$ гэх боловч албан бус эх сурвалжийн мэдээлснээр 2300$-г авдаг гэнэ.

7-т. Азербайжаны парламент ерөнхийлөгчийнхөө цалинг хэд хэдэн удаа хассан бөгөөд яг одоогийн байдлаар Азарбайжаны ерөнхийлөгч 16500$-н цалин авч байгаа. Боливын ерөнхийлөгч Эво Моралес өөрийнхөө зарлигаар өөрийн цалинг хассан ба сард ердөө 1800$ авдаг байна.

6-рт. Италийн ерөнхийлөгч бусад орны ерөнхийлөгчдийн стилээр бас л цалингаа хасаж 156000 байсныг 105000 болтол нь бууруулж олон нийтээс сайн гэсэн үнэлгээ авч өөртөө эерэг санкцийг хүлээн авчээ.

5-рт. Хэдийгээр улс орон бүрийн тэргүүнүүд өөрсдийн цалинг хасаж олон нийтэд таатай сэтгэгдэл төрүүлдэг бол Английн ерөнхий сайд асан Тони Блейр өөрийнхөө цалинг нэмж байжээ. Түүний нэмэгдсэн цалин урьд жилд нь 350000$ бөгөөд үүнд нь парламентын гишүүний цалин - 59686£ , мөн дээр нь нэгдүгээр зэргийн Лордын нэмэгдэл цалин болох £126 085 зэрэг багтаж байгаа юм.

4-рт. Европын орнуудаас хамгийн өндөр цалинтай ерөнхийлөгч бол Ирландын ерөнхийлөгч бөгөөд тэрээр жил бүр 350000$ цалин авдаг байна.

3-рт. Японы ерөнхий сайд жилд 400000$-н цалин авдагаараа жагсаалтын айргийн тавд багтаж байна.

2-рт. АНУ-н ерөнхийлөгчийг дэлхийн бүх хүмүүс хамгийн өндөр цалин авдаг гэж зүй ёсоор боддог байх. Би ч гэсэн ингэж л боддог байсан. Гэтэл 2001-01-01-нд түүний цалинг жилийн 400000-тогтоосноос хойш нэмж хасаагүй гэнэ. Мэдээж үүнд ямар нэгэн нэмэгдэл хийгээд цагаан ордонд амьдрах зардал зэрэг нь ороогүй болох нь ойлгомжтой.

1-рт. Энэ жагсаалтын хамгийн эхэнд Азийн бар болох Сингапурын ерөнхийлөгч болоод ерөнхий сайд нар толгой цохиж яваа ажээ. сингапурт ямар ч төрийн албанд ажиллаж байгаа хүний цалин өндөр байгаа нь авилгатай тэмцэх шилдэг хэлбэр гэж үздэг бөгөөд тийм ч үүднээсээ ерөнхий сайд нь жилд 1 сая орчим долларын цалингаас гадна 2 сая долларын урамшуулал авдаг ажээ. Харин ерөнхийлөгч нь ерөнхий сайдаасаа 500 мянга орчим доллараар бага цалин авдаг юм байна.
