Шинэ оны мэнд хүргэе. Шинэ он, шинэ өглөө, шинэ өдөр, шинэ цаг хугацаа бүгд ижил утга агуулдаг болов уу гэж би боддог юм. Тиймээс миний хувьд шинэ оны өглөө буюу 1-р сарын 1 болох зүгээр л 1 дэхь өдрийн өглөө ажилдаа явах адил юм. Хүн аливаа нэг зорилго тавиад түүнийгээ дүгнэхэд л энэ шинэ он, шинэ оны эхний өдөр , оны сүүлчийн өдөр гээд хэрэгтэй байх л даа. Яагад шинэ он зүйлс болон хуучин зүйлсийн ялгааг гэнэт ингэж бичих болов гэхээр учир нь ийм юм :
Бие өвдөж эмнэлэг явлаа. УКН 1-р Эмнэлэгт очив. Энд зөвхөн хөдөөний хүмүүс хэвтдэг болсон гэж байна шүү. За тэгээд надад ямар ч эрүүл мэндийн даатгал байхгүй, монголын иргэний ч үнэмлэх байхгүй. Нуруу өвдөөд болдоггүй тэгээд ингээд байлтай нь биш очлоо. Эмчид үзүүлхэд 13 А гэдэг маягт хэрэгтэй гэнэ. Тэгээд 5000 Т- 10 000 Т- р уздэг юм байна. Ямар ч бичиг баримт хэрэггүй шүү.Тэгэхийн тулд кассанд бичүүлнэ. тэнд шууд тэдэн цагаас гээд шууд бичдэг болж. Бараг 8 хүн сууж байна. Бүгд 5-6 хүн дугааралсан байна.Тэгээд эмчийн үүдэнд яг тэр цагтаа очход дуудаж байна. Соёлтой болж ээ. Тэгээд үзүүлээд ийм ийм шинжилгээ гэх юм тэрийг ахиад нөгөө газраа очиж бичүүлнэ. цаг авна. Бас л хүн бүр нилээн хэдэн хүнтэй очертой б/а.шинжэлгээний үнэ сонирхох уу? шээсний ерөнхий -1800Т, цусны шинжилгээ 2000-9000Т хооронд б/а. Цээжний зураг авхад 6000 Т, Толгой, нүүрний жижиг зураг болхоор 2000 Т, ЭХО- 6000Т. ийм байна. Тэгвэл Найрамдал гээд Корё эмнэлгт бараг адил юм аа.100-200Т тэнд үнэтэй юм шиг б/а лээ.Гэхдээ дээрийн Найрамдал *Ёнсой* биш болсон байна. зүгээр л нэг байдаг л газар болж.Хүмүүсийн харьцаа бол ООО. Харин цусаа өгөхдөө би тэр хүнийг их сайн мэрэгжсэн хүн гэдгийг бие махбодиороо мэдсэн шүү... үргэлжлэл бий