click to comment

Хайр минь
Өдөн дэрэн дээр нулмис дуслуулж 
Өөрийн ихэмсэг зандаа сэтгэл эмтэрч
Чамайг явахад би харамсахгүй гэж хөөчөөд
Чиний эзгүйд сэтгэл ганцаардаж айдас нөмөрлөө
Зүрх сэтгэлд минь зоосон гунигын өргөс 
Зовиуртай нь аргагүй намайг тарчилаана
Хамт байсан мөчүүд нүдэнд үзэгдээд
Хаа сайгүй чиний инээд чихэнд сонсогдоод 
Халуун хөнжилд сэтгэл даарахдаа чамайг саналаа.
Хаана яваа бол гэсэн бодолд хар төрлөө ч
Хайргүй гээд хаалга саваад гарсан болохоор
Харамлаад ч хожимдсон сэтгэл минь
Хайртай байснаа ухаарлаа...
   ***       ***
Чамайгаа би санахын ихээр санах юм  
Чадал суусан гараараа тэнхээ мэдэн тэврэх юмсан 
Чин үнэнч сэтгэлийн үгээ мөр холбон хэлэх юмсан 
Чинийхээ ялдам инээмсгэлэлд сэтгэлд баясаж 
Чихэр идсэн хүүхэд шиг баярлах юмсан 
Чамайгаа би санахын ихээр санах юм  
Зүүд нойрондоо чамтайгаа учир ч баярлах юм 
Зүрх сэтгэлдээ дурсамжаа эрэгцүүлж хайрлах юм 
Зургийг чинь ширтээд өдөржин суухдаа гуниглаж 
Зурдын зовлон гэж өөрийгөө аргадна 
Чамайгаа би санахын ихээр санах юм  
Гудамжаар зугаалах хосыг хараад сэтгэлдээ атаархаад 
Гүйгээд очмоор санагдавч дэндүү хол юм  
Гунигыг мартаж амандаа дуу аялавч  
Ганцхан хайрын дуу сэтгэлээс эгшиглэнэ
                             by lexus


click to comment