Хааяа хааяа уулзан зүрх алдан зогсохдоо
Хайрын хэдэн үг нь журмын босгонд бүдрэхэд
Санаа сэтгэлийн минь гунигийн манангаас
Сархад шиг гашуун хур буудгаа л
Сэтгэлд минь чиний тухай бодол эргэхэд
Сэмхэн санаа алдаж гуниг надад төрдөг
Сэжүүр нь үгүй аялгуу чиний зүгээс эгшиглэхэд
Сэлүүр нь үгүй завиар чиний зүг тэмүүлдэг
Даанчиг хичээгээд үл очих алсад
Дандаа чи намайг мартаж суудаг
Даруухан төрх илүүхэн хайраа нууж
Дахиад л би эргэж буцсан байдаг
Өр зүрхийг минь туучаад одсон мөрөөр чинь
Өглөө бүр хоосон зүүд минь бэдэрдэг
Өөртөө бус чамд л гэж тэрлэсэн
Өнгө чимэггүй хэдэн мөрт минь л үлддэг
Ухаангүй дурлаж хэрвээ чадвал
Удахгүй чи “хүн” болно гэчихээд
Дарсанд бус дурлалд согтсон намайг
Далдхан муулж хорвоо зөрдөг
Өнгө алаг орчлонд эн тэнцүүлэх гэж
Өөрийгөө бус өрөөлийг хайрлачихаад
Өргөстөй сарнай энгэртээ тэвэрч
Өнгөгүй зүүд будаж суудаг залуу нас минь ээ.