Меламинтай сүүний асуудлаар шуугиан тарьсан Хятадын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шинэ оны үдэш үүрэн телефон хэрэглэгчдэд текст мессэж бичин өршөөл эржээ.
Хятадын төрийн мэдээллийн албаны мэдэгдэж буйгаар одоо дампуураад байгаа “Саньлу “ компаниар ахлуулсан 22 компани энэхүү мессежийг ард түмэндээ явуулсан бөгөөд “ Бид чин сэтгэлийн гүнээс харуусч байна. Та бүхэн биднийг өршөөгөөч “ гэсэн байжээ.
Зургаан хүүхэд меламинтай сүүнээс болж нас барж, 290 гаруй мянган хүүхэд бөөрний чулуутай болж өвчлөөд байгаа юм.
“Саньлу” компанийн ерөнхийлөгч Тиэн Венхуа шүүх хурал дээр хуурамч химийн бодистой бүтээгдэхүүн худалдаалснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд бүх насаараа хоригдох ял сонсох төлөвтэй байна.
Урьд өмнөх мэдэгдлүүдээр 66 настай түүнийг цаазаар авна гэж байсан юм.