Бичлэгийн тоо 2,391

Өнөөдөр Үндэсний эрх чөлөөний өдөр. 1911 оны энэ өдөр шашны тэргүүн YIII Богд Жавзандамба олноо ергөгдсөн Монгол Улсын хэмжээгүй эрхт хаан, шашин төрийг хослон баригч хэмээн өргөмжлөгдсөн билээ. Монгол орон 200 гаруй жилийн турш ноёрхож байсан. Манжийн дарлалаас ангижирсан Үндэсний эрх чөлөөний үр дүнд ийнхүү Богд хаант Монгол Улсаа зарласан билээ. Тиймдээ ч манай ихэнх эрдэмтэн, судлаачид энэ өдрийг Тусгаар тогтнолын өдөр байх ёстой гэж үздэг. Өнөөдөр Үндэсний эрх чөлөөний 97 жилийн ойн өдөр ийнхүү тохиож байна.

Тэржил Далай лам Монголд ирэх болов оо. Үйлийн үртэйгээрээ өнөө “тоймч” Дашзэвэг “Энэ бол Монгол Улсын Засгийн газартай ямар ч хамаагүй, зөвхөн сүсэгтэн олны урилгаар Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулсан айлчлал юм шүү” гэж дэлхийн олон нийтэд хаяглан байж оройжингоо зурагтаар ярив. Дэлхийн олон нийт мань эрийг юу л гэж тоогоо аж, гол нь Улаанбаатар дахь Орос, Хятадын элчингүүдэд зориулж дарга нар маань Дашзэвгийгээ цагаан хоолой болгоо биз. Маргаашаас нь Оросууд “гэмтлийн улмаас” эрчим хүчний импортоо хязгаарлаж, хятадууд “тодорхойгүй шалтгаанаар” Эрээн боомтыг Далай ламын айлчлалын үеэр хэд хоног хаасан юм. Дараахан нь ОХУ-ын ЭСЯ-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр манай нэг сэтгүүлч Монголын сүсэгтнүүдийн урилгаар ирж явсан Далай ламыг Москвагийн Шереметьево дахь олон улсын нисэх буудлын хүлээлгийн транзит зааланд удаан цагаар хүлээлгэсний учрыг Ноён элчин сайдаас лавлажээ.
Молотовыг эс тооцвол Монгол руу Оросууд олигтой дипломат томилж ажиллуулсан нь бараг үгүй тул огцорсон намын ажилтан-элчин сайдын амнаас унасан хариулт ч эзнийхээ болон эзнийг нь томилсон орны ёс зүйн төвшинг илэрхийлж байв.

“Хэн нэгэн өвгөн ламыг манай улс онцгойлон үзэх шаардлагагүй учраас Далай лам хэмээх тэр хүн бусад зорчигчийн адил хүлээсэн байх. Далай ламд ОХУ виз олгоогүй тул дундын транзит бүсэд дараагийн онгоцоо хүлээх нь зүй. Тэгээд ч тэр салан тусгаарлагч үзэлтэй эрхмийг бид Чечений террористуудаас хол дээр хүн гэж үзэхгүй байна.”

Уламжлалт буддын шашинтай улсад суугаа Элчин сайд саяхан олж авсан шүтэн бишрэх эрх чөлөөнийх нь бэлгэдэл болсон амьд бурхныг “өвгөн лам” хэмээгээд зогсохгүй алуурчин зандалчидтай зүйрлэж орхих нь тэр. Хамгийн гол нь одоо моод болсон үгээр хэлбэл түүний хэлэх гэсэн гол мессеж нь “Юун дураараа юм!” гэсэн далд санаанд зангидагдаж байлаа. Гэвч энэ мэтийн дарамт заналхийллийг үл тоон Монголын сүсэгтнүүд XIV Далай ламыг Монгол Улсын хилээр түүнээс хойш хоёронтоо нэвтрүүлж чадсан юм. 2006 онд Далай ламыг Монголд айлчлан ирэхэд Оросын бурхан шашинтны төвийн тэргүүн Чойдоржи Будаев “Оросын буддистууд, түүний дотор монгол хэлтэн ард түмнүүдийн хувьд Монгол Улс бол өвөг дээдсийн маань өлгий болсон элгэн дотно орон. Ядаж энэ шалтгаанаар авч үзсэн ч Далай багшийн Улаанбаатарт хийх айлчлал бол агуу үйл хэрэг. Оросын буддын шашинт бүс нутгийнханд энэ бол маш том баяр” хэмээн хэвлэлд мэдэгдсэн билээ.
Хэнээс ч үл асуун өөрийн хэргийг шийдэх болсон тусгаар тогтнолын маань нэгэн үр шим энэ. Эрээний төмсийг Гусинозерскийн цахилгаанаар чанаж иддэг нь үнэн боловч энэ л улсын минь улаан хөхөөр алагласан далбаа НҮБ-ын байранд, олимпийн наадмын танхимд, олон улсын нисэх хөлгийн бөөрөн дээр МОНГОЛ гэж тусгаар улс байдгийг тунхаглан сануулж байдаг юм. Бээжингийн олон улсын радиогийн монгол хэлний редакцийн нэвтрүүлэгч Цэцэн хэмээх хөгшин Монгол Улсын нийслэлийн тухай “Тэр бол дэлхийд байхгүй монгол хот, монгол нийслэл” гэж тодорхойлсон байж билээ. Утаа униартайгаа, энхэл донхол замтайгаа, хогтойгоо, Жанрайсигтэйгээ, цэлгэрхэн тев талбайтайгаа, Богд уул, Зайсантайгаа, ууртай, уужуу, баян, ядуу оршин суугчидтайгаа монгол хот, монгол нийслэл бол Улаанбаатар мөнөөсөө мөн. Улаанбаатар бол зөвхөн Монгол Улсын нийслэл төдийгүй дэлхийн өнцөг булан бүр дэх мянга мянган монгол угсаатнуудын оюун санааны нийслэл, төв цэг, ариун газар нь Жүүд нарт Иэрүсалим, муслим шашинтнуудад Мекка, төвдүүдэд Лхас ямар үнэтэй байдагтай адил өөрийгөө Монгол, ядаж Монголтой ямар нэгэн цусан сэжмээр холбоотой гэж боддог хүн бүрт Улаанбаатар бол Иэрүсалим, Мөкка, Лхас нь юм. Хэнтийн уулсын баруун үзүүрийн төгсгөлд орших Улаанбаатар хотоос холдох тусам төв рүү тэмүүлэх энэ хүч улам нэмэгддэг. “Дэлхийн монгол айл” баримтат киноны зураг авалтаар Каспиас Шар тэнгис, Түвдийн өндөрлөгөөс Афганы уулс хүртэл явж байхдаа үүнийг илүү ихээр ойлголоо. Амьдралдаа ядаж нэг удаа өвөг дээдсийнхээ өлгий нутагт хөл тавьж үзсэн байх нь халимаг хүн бүрийн үүрэг байх ёстой гэж Халимагийн Засгийн газрын тэргүүн хэлж байна. Монгол Улсад дандаа бидэн шиг монгол хүмүүс амьдардаг гэж үнэн үү хэмээн Хөх нуурын дээд монголчууд итгэж ядан асууж байна. Найман зууны дараа бид элгэн нутагтаа эргэж харимаар байна гэж хавчлага хядлагын доорх Афганистаны хазара монголчууд бэтгэрч байна. Монголчууд маань Хятадаас эмээлгүйгээр Далай багшийг эх орондоо урьж авчирдаг гэж Оросын буддистуудын тэргүүн, буриад ламтан атаархаж байна, Үргэлж салхи сэвширч байдаг сэрүүн толгойн өвөрт ясаа тавих сан гэж Энэтхэгийн далайн эрэгт өвгөн монгол лам мөрөөдөж байна. Харин голомтоо сахиж, туурга тусгаар тугаа түшиж яваа Монголын монголчууд бид дэлхийгээр тарсан монголчууддаа яаж ханддаг вэ? Мөрдлөг мөшгилгийн доор оршин байсаар байгаа Өвөр Монголын Ардын нам хэмээх байгууллагын интернэтэд тавьсан нэгэн баримт бичгийг саяхан олж үзэв. “Монгол Улсад хандах Өвөр Монголын Ардын намын байр суурь” гэсэн гарчигтай юм. Түүхийн дутуу мэдлэг, ухвар мөчид шалтгаанаас болоод Монгол Улсын “зарим цөөн хүмүүс” Өвөр монгол ахан дүүсээ “хужаа” гэх зэргээр цоллодог ч үүнд гомдож явдаггүйгээ тус мэдэгдэлд илэрхийлээд ингэж үргэлжлүүлжээ:

“Монгол Улс зөвхөн Халх Монголчуудын эх орон төдий биш бас бүх Монголчуудын эх орон , дэлхийн Монгол туургатны хүсэн тэмүүлдэг Монгол Эх орон! Монгол хүн болж төрсний учир, бидэнд өөр сонголт байхгүй, учир нь бидний зүрх сэтгэл, оюун ухаан, амьсгаа бүр маань Монгол руу гагцхүү эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол эх орон руу тэмүүлнэ, зовхөн Монгол Улс руу…Мэдээж, өнөөгийн Монгол Улс хөгжлөөрөө АНУ, Япон, Баруун Европын улстай зүйрлэхийн аргагүй. Газар зүйн байршил, түүхийн болон орчин үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улс бүх монголчуудын хүссэнчлэн түргэн хөгжиж чадахгүй л байна, зарим талаар хоцронгуй хэвээр. Хэдий ийм байгаа ч эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол Улс гүрнүүдтэй эрх тэгш харьцаж Чингис хааны маань байгуулсан “Монгол” хэмээх яруу алдарт нэрийг дэлхийд дуурсгаж байна, мандуулж байна. Дэлхийн бүх монголчууд Монгол Улсын ард түмнээр бахархана. Чин сэтгэлээсээ та бүхэнд баярлалаа гэж хэлж байна. Монгол Улсын ард түмэн бол Өвөрмонголчууд бидний, дэлхийн бүх Монголчуудын ахан дүүс мөн. Бид та нараараа бахархаж явна. Халх Монголчууд ахан дүүс минь ээ, бид та нартаа хайртай шүү.”

Эмгэг эх оронч үзлээрээ гайхуулж, “жинхэнэ” ба “эрлийз, хурлийз” монголчуудыг ангилан тогтоогч болсон эрхмүүдэд эдгээр үнэн сэтгэлийн үгс илүү хамаатай байж мэднэ. Монгол хүн, монголчууд гэх ойлголтыг арай өргөн хүрээнд авч үзэх ухаан тэдэнд дутаж байна. Найман зууны тэртээх эзэнт гүрний хязгаараар аялвал муслим, күнз, шинто, хинду, үнэн алдартан, бумбын шашинтай хүмүүс өөрсдийгөө омог бардмаар Монгол хэмээн нотлон байхтай та таарах болно. Бас энүүхэнд хилийн соёмбот баганын цаахна “Би монгол биш. Тусдаа өөр үндэстэн” гэж өөрийгөө тодорхойлох “Монгол”-ыг ч харж болно. Хаана аж төрдөг, ямар үгээр хэлд орсон, хэний харьяат паспорт өвөртөлдгөөс үл хамааран “Би монгол хүн” гэж өөрийгөө ухамсарлан ойлгож байгаа хүн бүхэн монгол гэдгийг ялангуяа Улаанбаатар нийслэлтэй “их монголчууд” бид ойлгон зөвшөөрөх цаг болжээ. Бурхан биднийг Хангай, Говийн завсарт төрүүлснээр илүү аз таарсан байж магадгүй болохоос эх үндсээ гэсэн сэтгэлээр тэд биднээс дутахгүй. Агаар хангалттай байхад хэн ч агаар дутагдахыг мэдэхгүй, мэдэрдэггүй. Түүнтэй адил төрсөн гэр өссөн орчиндоо агаар дутаж, амьсгал давчдахын бэрхийг, цөөнх байхын зовлонг монголын монголчууд бид азаар амталж мэдэхгүй явна. Монголын гаднах монголчуудын автономи буюу өөртөө засах эрх ч хязгаарлагдах болсны жишээ нь 2005 онд Уст Ордын Буриадын автономит тойргийг татан буулгаж Эрхүү мужид уусган нэпггэсэн явдал болсон юм. Тэр үеийн Ерөнхийлөгч В.Путинд Буриадын залуусын төлөөлөл дараах захидлыг илгээсэн ч Кремлийн үзэгний үзүүр буриад монголчуудын хувь заяаг өөреөр шийдсэн билээ.

“Сибирийн уугуул ард түмнүүдийн хамгийн өнөр олуулаа нь болох Буриадын ард түмний залуу үеийн төлөөлөгчид Танд хандаж байна. Уст Ордын Буриадын автономит тойргийг Эрхүү мужид нэгтгэх болсонтой холбоотойгоор сүүүлийн үед үүссэн нөхцөл байдал бидний санааг ихэд зовоох боллоо. Буриадын ард түмэн буриад тойргууд үүссэн эмгэнэлт түүхийг сайн санадаг юм. 1937 онд Буриад-Монголын бүгд найрамдах улсаас Уст Орд, Агийн автономит тойрог, Ольхон зэрэг районуудыг хүчээр салгасан билээ. Бүгд Найрамдах Улсыг хэрчин хуваахдаа буриадын ард түмнийг асар олноор хэлмэгдүүлэн хороосон.
Албан хүчээр хуваагдан тусгаарлагдсан буриадын ард түмний төлөөлөл болсон бид ОХУ-ын Үндсэн хуулийн баталгаа болсон Танд хандан нэгдсэн Буриад республикийн хил хязгаарын дотор аж төрөх ард түмний маань эрхийг хамгаалж өгөхийг хүсч гарын үсгээ зурлаа.”

Бээжин, Москва руу илгээх ийм захидлын доор гарын үсгээ зурах шаардлага үгүй нь бидний анзаардаггүй хувь заяа юм. Баасан гуайг чанга дуугарахад орой нь бүх сувгаар үзүүлдэг нь бидний эрх чөлөө, Бадар-Ууган, Дагвадорж, Түвшинбаярын амжилтыг “Манай” гэж хүн бүр өөртөө хамаатуулах нь бидний бахархал юм. Цэцэрлэгийн бяцхан жаалууд “Дархан манай тусгаар улс….” гэж дуулалдах нь бидний тусгаар тогтнол юм. 1511,1921, 1932, 1945, 1961, 1991 оны монголчуудын хүслийн үргэлжлэл, мөрөөдлийн биелэл энэ.

Мархаахүүгийн БУЯНБАДРАХ

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1064043/fa1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
411 MONGOL [2] gts_t 2009-01-01 833
» “Би монгол хүн” гэж өөрийгөө ухамсарлан ойлгож байгаа . . . Munkh-munkh 2009-01-01 1030
409 shine onii mend khurgey 2009 [2] Munkh-munkh 2009-01-01 967
408 ajil bn [1] saimuu 2008-12-31 764
407 МУ-ЫН ГХСАЙД С.БАТБОЛД БИДЭНД ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ [1] finepix 2008-12-31 933
406 solongosiin goo saihanii buteegdhvvn bolon baraa buteegdhvvn [1] ОЮУKA 2008-12-30 799
405 Я.Батсуурь: Газрын тос боловсруулах цаг хаяанд иржээ [1] oron_zai 2008-12-30 1531
404 Зуучлалын гэр бүл буюу аргамжаанаасаа алдарсан бүсгүйчүүд [3] jooyo 2008-12-30 1141
403 Өмнөд Корё улсын хотжилтоос бид юуг сурах бэ? Munkh-munkh 2008-12-29 857
402 http://eminent.blog.banjig.net/post.php?post_id=117179 Munkh-munkh 2008-12-29 7526
401 Монголчууд гуйдаг, эсвэл булаадаг /Удирдлагын мотивацийн тухай/ Levi`s 2008-12-29 2318
400 МОНГОЛ ХҮН БҮХЭНД [1] HENZA 2008-12-29 797
399 Хөх тэнгэрийн Эзэн Монголын ард түмэнд хайртай tsetseg57 2008-12-28 827
398 Хятадын тал Монгол Улсын гурван иргэнийг цаазаар авсан бололтой (2008-12-27 14:59:23) [1] mapu 2008-12-28 793
397 Энхбаярын эрин ирлээ [1] finepix 2008-12-28 826
396 zaawal unshaarai [3] zar_ka 2008-12-27 979
395 koread baigaa niit mongolchuudad handah ni [1] oron_zai 2008-12-27 1334
394 SANAAGAA NEMERLEEREI [5] Munkh-munkh 2008-12-26 1007
393 Аз жаргал єєрт чинь бий бусдаас бvv хай! [1] Мичидмаа 2008-12-26 1007
392 Эхний 50 их бичлэгтэн [13] Ирмүүн 2008-12-26 810
391 Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс, эрүүлийг хүсвэл мөнгөө төл /БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ/ Munkh-munkh 2008-12-26 866
390 Хямрал. BAABAR Munkh-munkh 2008-12-26 1427
389 “Шинжлэх ухааныг өмөөрөхүй” BAABAR Munkh-munkh 2008-12-25 1142
388 BAABARISM!!!!!!! Munkh-munkh 2008-12-25 1407
387 iveel mahnii delguur [1] GER BUL 2008-12-24 968
386 UB-d NYAMD BAIR [1] Jargalotgon 2008-12-24 848
385 gazariin achaa xamgiin xyamdaar bainga awch baina 010-7622-9937 [1] aagii01 2008-12-24 836
384 gutamshig [9] fortune 2008-12-24 884
383 gonata-5 zarna [1] loyka 2008-12-24 797
382 Баабар “Нүүдэл суудал: Монголын түүх” номынхоо 5-р дэвтрийг бичиж байна. [1] Munkh-munkh 2008-12-23 3896
381 Солонгос АНУ-тай худалдаа хийх хууль гаргав Munkh-munkh 2008-12-23 794
380 Миний эх оронг Бурханы буудалласан буянт нутаг гэдгийг ... [1] 나이키 2008-12-23 793
379 Эдийн засагч Н.Дашзэвэг: Монголбанк “Анод” уруу бүдүүлгээр халдлаа [1] katren 2008-12-23 971
378 Erunhii saidad bichsen zahidal [1] katren 2008-12-23 1011
377 МАХН ба ЗАЛУУЧУУД, АН ба ЗАЛУУЧУУД Munkh-munkh 2008-12-22 786
376 МОНГОЛД ХАЙРТАЙ ХҮН БАЙДАГ ЮМУУ? [1] Мичидмаа 2008-12-19 860
375 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [1] Levi`s 2008-12-19 957
374 БИ ЭХ ОРОНДОО. 13 Munkh-munkh 2008-12-18 800
373 Монгол улсын хилийг тогтоох бүрд газар нутгаа алдсан байдаг [4] daruuhan01 2008-12-18 1524
372 tuslaach humuusee [1] davka24 2008-12-18 799
371 AMERICIIN ERONXIILOGCH BUSHIIN IRAKT BOLSON GUTALAAS BULTSANN center 2008-12-17 882
370 Xэлний сургалтын баярын хямдрал зарлаж байна. [1] Zayagiin 2008-12-17 780
369 haha [1] ееgii5 2008-12-17 788
368 arbait hiine 24t zaluu [1] maxxxx 2008-12-16 770
367 Anod banknii talaar [1] katren 2008-12-16 875
배너신청
자생병원

배너신청