jasen
Бичлэгийн тоо 4,494

Хүү минь дээ

Уншсан 1454 vote 0 2008.12.31 18:35:42
Хvv минь дээ, чи минь, даанч яав даа. Эхээс тєрж, сvv амласан болохоос чєтгєрєєс гарч архиар ундаалж єсєєгvй шvv, чи. Ингэж ч хорвоогийн мєчийг хороохын тvvс болж хоёр олдохгvй ганцхан биеэ хордуулж явах гэж дээ...

Аав нь цагтаа ууж явсан. Гэхдээ чам шиг єєдтэй бvхнээ vгvй хийж, єнгєтэй бvхнээ гундтал ууж байгаагvй юм шvv. Тэр тусмаа уруу дорой яваадаа бусдаас бурууг хайж, ухаарч сэхээрэхгvй, тvvгээрээ шалтаглан ууж бvр ч vзээгvй. Амьдралд, мэдээж, хvнд, хэцvv vе зєндєє л байдаг. Алдар хvндэд толгой эргэм ч vе бас байдаг. Тєєрч будилахад их амархан амьдралын энэ нугачаанд тєрсєн биеэ, гэр бvлээ тэтгэж явах нь заяа бус уу. Vлгэрлэвээс, амьдрал гэдэг єтгєн мєчирт єндєр модонд хvн хэмээх жижигхэн тєєлvvр заяа гэх замаа зурж авирахтай адил юм шvv. Алхам тутамдаа сонголт хийх заяаныхаа зурагт, хvрэх мєчрєє алдаж сонговол орой, vзvvрт нь хvрдэггvй юм шvv, хvv минь ээ.

Хаалгаа мєргєн, багтаж ядан орж ирэх чамайг хадаг дэлгэж, сvv барьж угтах байсан гэж vv. Ханийн чинь vглэх тvмэн зєв шvv дээ. Халамцуу чамд хадаг єргєж, сvv дээжлээд ч буян болох биш. Харин ч, єдєржин ширээ тойрон бємбєг хєєж, шил хоослон зугаацаж явахад чинь замын тоосыг захын тоос болтол гvйж, худалдахдаа худалдаж, хулхидахдаа хулхидан байж наймаалцан, бага багаар ч гэсэн олох гэж, олсноо хvргэх гэж ядаж явдаг шvv дээ, хань чинь. Орон гэртээ шvдэнзний ч нэмэргvй байж, чи, шvдээ зуун гараа зангидан битгий давшил аа, шvлс vсэргэн хоолой шахан битгий хашгич аа. Хэрvvлийн бузар vгсийг амны уншлага болгож, хэрсэн бухын харцаар ханиа битгий сvлбэ ээ… Согтуурлын манан сууж, уурслын улаан цус хурсан энэ нvдэнд оч гялалзаж байсан vеийг аав нь санаж байна аа. Тэгэхэд чи, аав аа, хvv нь ханьтай боллоо гэж баярлан догдолж байсан сан. Дотор чинь дvрэлзээд нvдээр чинь цацарч байсан тэр их хайр хаачив аа. Хайр чинь унтарч, хайраа мартсан юм гэхэд хvн сэтгэлээ яасан бэ, хvv минь. Зангаа аван ярилцаж байж ойлголцдог болохоос зангидсан нударгаар ойлголцоно гэж хэзээ ч vгvй шvv дээ, ухаараач, хvv минь.

Унтаад єгєєч дээ, хvv минь. Уйлах ч биш дуулах ч биш гонгинож, учирлах ч биш илтгэх ч биш бувтнаж суухаар унтаад єгєєч дээ, хvv минь. Хундага хундагаар урсан орох архи тархийг чинь уусгаад худал, vнэнийг ялгах ч сєгєєгvй бурж суух юм даа. Урьд нь ухаан бодол тэнгисийн давалгаа мэт цалгилдаг байсан уурагт улаан хэнээ, хоосон цэцэрхэл vлджээ. Харин хvн сонсоод чихээ дармаар тэнэглэлээ хэзээ ч єєрєє мэдэхгvй дээ, хєєрхий, бас хэзээ ч хvлээн зєвшєєрєхгvй… Хэрвээ би дэргэд чинь байсан бол миний vг чихэнд чинь чийртэй санагдаж, ухаарал биш ундуйцал тєрvvлэх байсан байж болох юм аа. Гэхдээ, хvv минь, унтаж байгаа биш унтарч байгаа толгойд чинь ухаарлын гэгээ татаасай гэсэндээ аав нь нойрмог, дvйнгэ тархийг чинь хатуу vгээр балбаж
суунаа. Золоор олдсон залуу насаа хэдэн гудамж, замын дунд хээр тєєрсєн эргvv тєлєг мэт эргэлдэн єнгєрєєх нь vv. Тулга тойрсон хэрvvлээс єєрийг сонсдоггvй, сонссон ч ойлгодоггvй, бодол нь хvртэл хvртэл хvрээтэй, сэтгэлгээ нь хvртэл хайрцагтай энэ ертєнцийг туулна гэж vv. Хорвоогийн нас урт, хvний нас богино шvv, єнгєрєх мєч болгоныг сvvлийнх юм шиг санаж, сэрж, сэтгэж, амжиж, ахиулж яваач дээ, хvv минь.

Хvн сэтгэлээ нээж хажууд чинь хэвтээ ханиа нэг хараач. Тунгалаг хархан нvдэнд инээмсэглэл биш нулимс дvvрэн байна. Биед нь хєх толбо ургаж сэтгэлд нь хvйтэн салхи исгэрэх тэр чамайг архины нэвширсэн эхvvн vнэртэй чинь хамт vзэн ядах болжээ. Харин сэтгэл нь vргэсэн адуу мэт чамаас холдож байхад бие дотор нь гэрэл цацраан ураг бvрэлдэн, ойртож байна шvv, хvv минь. Удаан хvлээсэн vр чинь уярал хайр дээр биш, улангассан тачаал дээр цэцэглэж байна. Ээж нь бие махбодиороо ч мэдээгvй байгаа энэ сайхан мэдээг аав нь чамд эхлээд дуулгая аа. Зvрх сэтгэлээ сонсож сураагvй сэргэг vед чинь биш, зvvд нойронд чинь аав нь чамд хэлээд єгье. Чиний хvv унгалдан давхих унага болон зvvдлэгдэнэ. Харин чи дураараа эрхлэн давхих тvvнийг гуруйлан дуудаж єєрийн болгон ногтолж аваарай. Нvглийн хар vйлээр ташуурдан хєєж болохгvй шvv. Тэгвэл мянга хvсээд, тvм дуудаад, эргэхгvйгээр, салхи татуулан давхин одно.

Амаа ч олохгvй сарвалзах жижигхэн гарыг атгаж, сvv vнэртэх зєєлєн зулай vнсэх болно. Анд найз нартаа атаархах биш, бахархан бардамнах болно. Тvvний тулд алхсан мєр бvрээ эргэн харж бай, алдаа гарах нь юу магад. Хэлэх vг бvрээ урьдчилан цэнэж бай, хvний сэтгэлд сэв суулгах вий. Дvргvйгээ ч хийх болно. Дуртайгаасаа ч татгалзах болно. Хvн шиг явахын цагт хєрсєн сэтгэлийг дулаацуулж болно шvv, хvv минь. Vртэй боллоо гэдэг бол урсаад єнгєрєх нэгэн жаргал биш, vргэлж мєнх чамайг дагаж явах нэгэн vvрэг шvv, ойлгоорой. Vхтэл vр харам гэж ярьцгаадаг. Vнэндээ, хvмvvс vvнээс цаад хязгаарыг нь мэдэхгvй, хvрч чадахгvй болохоор л тэгж ярьцгаадаг юм байна аа. Удмын хэлхээ гэдэг мєнхийн хэлхээ юм шvv. Нvглийн бараан сvvдрээ хvv дээрээ битгий тусгаарай даа, хvv минь ээ.

Дэргэд чинь байсангvй гэж чи надад гомдлох хэрэггvй. Аав нь чамтайгаа єдєр, шєнє, єглєє, оройг vл ялган євдєж зовоход чинь ч, єлсєж ядрахад чинь ч, буруутаж, доройтоход чинь ч, баярлаж, цэнгэхэд чинь гэрэл, сvvдэр мэт хамт байдаг шvv. Алган дээрээ тавьсан мэт чамайг харж, амьсгал чинь мэт чамайг дагаж явдаг. Агаарт ууссан усан чийг мэт хєдєлгєх гар, хєрвєєх биегvй болсон би чинь сайн явахад чинь баярлан хєєрєвч хашгирах хєвчгvй, саар явахад чинь санаа алдавч ёгхийн хатгах зvрхгvй ч санаанд чинь биш сэрэхvйд чинь vглэхдээ vглэж, учирлахдаа учирлаж, бурууг чинь зэмлэж, баярыг чинь хуваалцаж явдаг шvv.

Улаан туяа татуулан єглєєний нар мандаж нэгэн шинэ єдєр эхлэх мэт ухаарлын наран дор єнєєдєр шинэ хvн болон сэрээрэй. Яагаад гэвэл чи одоо эцэг хvн – жинхэнэ эр хvн шvv, миний хvv. Хvv минь дээ...
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1061999/b63/trackback

profile

эди хугда

2012.08.30 10:17:28
*.199.157.118

Энд солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл болж 
 батлуулаагүй  хүмүүст бичиг баримт,авахад туслалцаа үзүүлнэ bilgvn.bayaraab@yahoo.com
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
309 DUU [2] S_999 2009-01-15 1087
308 ZOMBIE [3] S_999 2009-01-14 1130
307 их удирдагчид учирч буи бэрхшээл \чусон илбо сонинд Ха Тэй Гён бичсэнийг орчуулав\ [1] nenu 2009-01-12 1333
306 ♣♣..**Итгэл **..♣♣ mgl kino [2] daruuhan01 2009-01-12 3085
305 Sainuu amidral mini [2] diaz 2009-01-11 1864
304 MBA TOP-10 [2] 나이키 2009-01-10 1221
303 TLG 13 mongolian basketball freestyle team Sprite style [1] 나이키 2009-01-10 5359
302 Манайхан уг нь адтай авьяастай шүү... [2] minii ehner miniih chinii ehner miniih 2009-01-09 1322
301 Таны идэж байгаа мах амттай байна уу? [2] Ирмүүн 2009-01-07 1486
300 ♣♣..**Халуун сэтгэл **..♣♣ кино [1] daruuhan01 2009-01-06 1967
299 ♣♣..**sex kamer**..♣♣ [3] daruuhan01 2009-01-06 6217
298 Тэнгэрлэг монголын цэвэр ичимтгий монголжингоо нар... [3] minii ehner miniih chinii ehner miniih 2009-01-05 5859
297 монгол орчуулагтай кино болон хошин шог [2] тулгаa 2009-01-04 4358
296 baria zasal hiideg hun bna uu? [2] hhhgggfff 2008-12-31 1169
» Хүү минь дээ [1] mapu 2008-12-31 1454
294 unegyu kino uzeh site zaaj uguuch ee [4] [1] 25rsuvag 2008-12-30 16762
293 Ulsan Kargo Shine jil [1] ZuGeeRl 2008-12-30 1467
292 eejdee [2] daruuhan01 2008-12-30 1251
291 Meddeg bol heleed ogooch nzuudaa [2] Хайртай л байж 2008-12-29 1136
290 Хөх тэнгэрийн Эзэн Монголын ард түмэнд хайртай tsetseg57 2008-12-28 1366
289 Хятадын тал Монгол Улсын гурван иргэнийг цаазаар авсан бололтой (2008-12-27 14:59: [2] mapu 2008-12-28 1921
288 nobody 원더걸스 [3] hare_jt 2008-12-26 1539
287 ***Шинэ жилийн мэнд хүргэе*** [1] Хулан 2008-12-25 1140
286 fireStone [2] ALL★STAR 2008-12-24 1041
285 * Kino unegui uzeh bolomj * [1] fnla32 2008-12-24 4245
284 Соeлын төв өргөө 20 жил тоглолт daruuhan01 2008-12-20 1788
283 ♣♣..**СТА С.Жавхлан МУГЖ С.Батсүх хамтарсан тоглолт **..♣♣ [1] daruuhan01 2008-12-20 2850
282 나몰라 패밀리-붙잡아도(feat.백지영) file [2] dj200 2008-12-18 1432
281 САЙН АРАНШИН [2] Мичидмаа 2008-12-18 1372
280 Americ d neg udaa [2] katren 2008-12-16 1470
279 solongos helnii surgalt [2] leehyejung 2008-12-16 1478
278 Улсын заан Б.Ганбат түрүүллээ [1] :::БӨХ::: 2008-12-14 1935
277 У.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө өрсөлдөх боллоо [1] :::БӨХ::: 2008-12-14 1510
276 Э.Бадар-Ууган Дэлхийн шилдэг боксчноор шалгарлаа [1] :::БӨХ::: 2008-12-14 1533
275 ajil [2] rie 2008-12-14 977
274 배치기- 웃고 울고 또 웃네(들어 보세요) file [2] dj200 2008-12-13 1407
273 shine duu shvv(zaluusaa yaj clup hiih ve site d )린 feat.mc몽 file [2] dj200 2008-12-12 1818
272 백지영-입술을 주고 file [2] dj200 2008-12-12 1415
271 백지영-총맞은 것처럼 file [2] dj200 2008-12-12 1289
270 빅뱅-number.1 file [2] dj200 2008-12-12 1174
269 원더걸스-nobody file [2] dj200 2008-12-12 1128
268 goe duu file [2] dj200 2008-12-12 1329
267 sonsood vz ^-_-^ file [2] dj200 2008-12-12 1080
266 САЛХИНД ТУУГДСАН ХАМХУУЛ МЭТ АМЬДАРЧ БОЛОХГҮЙ [2] Мичидмаа 2008-12-12 1463
265 БЭРХИЙГ ДАВЖ АМЬДАР [2] Мичидмаа 2008-12-10 1460
배너신청
자생병원

배너신청