Д.ДАМДИН
УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Ц.Шинэбаяр, Я.Батсуурь, П.Алтангэрэл нар Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн.
Энэ талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Я.Батсууриас тодрууллаа.
-Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачлах болсон шалтгаан юу байв?
-УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг гарч газрын тос олборлож буй Дорноговь аймгийн Зүүнбаян дахь “Доншень”, Дорнодын Тамсагбулгийн “Петро Чайна Дачин” компанийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Энэ үеэр манай улс дотоодын хэрэглээний шатахуунаа үйлдвэрлэх цаг хаяанд иржээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Газрын тосыг ойрын 2-3 жилд хоёр сая хүртэл тонныг олборлох боломж бүрэн бий. Зөвхөн “Петро Чайна Дачин” компани гэхэд 2009 онд түүхий нефтийнхээ олборлолтыг 1.3 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ. Манай улсын шатахууны дотоодын жилийн хэрэглээ 700 мянган орчим тонн. Түүхий нефтийг боловсруулахад 80 шахам хувь нь шатахуун гардаг гэсэн. Ингээд бодохоор дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй илүү гарах хэмжээнд хүрэх боломжтой.
-Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон . Yүнээс өөр үйлдвэрийн тухай ярьж байна уу?
- Японы “Тоёо” компанийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт түүхий нефть нэрэх үйлдвэр байгуулахаар болсон. Тэнд ОХУ, Арабын орнууд, Казахстанаас авах түүхий өтгөн нефтийг нэрэх тухай яригдаж буй. Хэдхэн хоногийн өмнө Солонгосын компанийн төлөөлөгчид ирж АМГТХЭГ болон Говь-Сүмбэр аймгийн удирдлагуудтай уулзжээ. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийг Говь-Сүмбэр аймгийн Баянтал суманд төмөр зам дагуу барих санал тавьсан. Тэдгээр хүмүүстэй уулзана. Зүүнбаянгийн түүхий нефтийг түшиглэн байгуулахаар төлөвлөсөн.
-Хөдөө орон нутгийнхан ялангуяа Дорнод, Дорноговь аймгийн иргэд газрын тос олборлолтоос тухайн орон нутагт наалдах хөрөнгө оруулалт байдаггүй гэсэн шүүмжлэл хэлдэг. Хуулийн төсөлд энэ талаар голлон тусгасан болов уу?
-Ашигт малтмалаас олж буй орлого тухайн орон нутагт үлдэц багатай. Yүнд нутгийн иргэд тааламжгүй хандах нь зүй ёсны хэрэг. Энэ бүхнээс үүдээд эцэстээ хөрөнгө оруулагчид, нутгийн иргэдийн хооронд үл ойлголцол үүсдэг. Хаа сайгүй ийм үзэгдэл бий. Тухайн нутгийн иргэдэд арай боломжтой хэлбэрт шил-жүүлэхгүй бол болохгүй. Зүүнбаянгийн “Доншень” компанийн үйл ажиллагаатай танилцах үед нутгийн иргэд эл асуудлыг хүчтэй хөндөж УИХ-ын даргад албан бичиг ирүүлсэн. Yүнээс улбаалан хэсэг гишүүдийн хамт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг суманд, 20 хувийг аймагт нь үлдээе гэсэн заалттай хуулийн төсөл санаачлаад Засгийн газраас санал авахаар хүргүүллээ. Гэхдээ хязгаар бий. Орон нутгийн төсвөөс хоёр дахин илүү гарч болохгүй. Ингэснээр баялагтай нутгийн ард түмэн давуу эрх эдлэх боломж бий болох юм. Нөөц ашигласны төлбөрийг тухайн компани олсон орлогынхоо хэмжээгээр төлөх учраас нарийн тоо хэлэх хэцүү.
-Нефть нэрэх үйлдвэр байгуулах нь ашиггүй гэх яриа байдаг?
-Олборлосон түүхий нийтийн хэмжээ бага үед ашиггүй байсан. Одоо байдал өөр. Олборлолт эрс нэмэгдсэн учраас нефть боловсруулах үйлдвэр байгуулах бүрэн боломжтой. “Доншень” компани харьцангуй бага, харин “Петро Чайна Дачин” нэлээд хэмжээний нефть олборлож их ч зүйл хийсэн байна. Эдгээр компаниуд хайгуулын гэрээтэй, ирэх жил хугацаа нь дуусах юм. Дараа нь олборлолтын гэрээг байгуулах учраас асуудалд няхуур хандах хэрэгтэй. 1990-ээд оны эхээр байгуулсан хайгуулын гэрээ манай улсад ашиг багатай нь ажиглагддаг. Нефть боловсруулах үйлдвэр барьснаар Монгол Улсын аюулгүй байдал давхар баталгаажина гэсэн үг.
-Нефтийн хайгуул хийж буй компаниуд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах гэрээтэй. Хэрэгжилт ямархуу байгаа бол?
-Нефть боловсруулах үйлдвэр байгуулахад дунджаар 2-3 жил шаардлагатай. Энэ хугацаанд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэнэ. Одоохондоо орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах байдал боломжийн гэсэн. Манай улсад хайгуулын хоёр компани үйл ажиллагаа явуулж байсан бол гурав дахь компани Дорноговь аймгийн Өргөн, Алтанширээ сумын нутагт өрөмдлөгөө эхэлсэн. “Дайчин Монгол” компани нөхөн сэргээх ажлыг харьцангуй гайгүй хийдэг бололтой. Гэхдээ нутгийн иргэд сэтгэл дундуур байсан. Олборлолтын гэрээ байгуулах үед энэ бүхнийг сайн анхаарч нарийн тохиролцоо хийх хэрэгтэй.