Бичлэгийн тоо 2,391

zaawal unshaarai

Уншсан 975 vote 0 2008.12.27 22:09:07
zaaval unshaarai Үй олноороо харьд одож их юм сурч, их мөнгөтэй болж ирээд Монголоо хөгжүүлнэ гэнэ. Энийг яаж батлах вэ? Ихэнх хүн мэргэжлээсээ өөр, мэргэжил шаардагдахгүй ажил хийж, Aмерикт гэхэд л эмч хүн очоод ачигч, математикч мах, ногоо хэрчигч, инженер хүн асрагч хийж, бас Мексик голдуу цагаачидтай багагүй өрсөлдөж байх жишээтэй. Эмч нь эмнэлэгт ядаж сувилагч, инженер хүн засврчин хийж мэргэжил чaдвараа тэлэх бололцоо бага байна. Хувь хүмүүс маань санхүүгийн хувьд одоогоор хожиж байгаа мэт боловч үндэсний эрх ашгийн үүднээс харвал Монголчууд бид ирээдүйд хожигдож мэдэх нь. . Тэд маань их мөнгө илгээж байна. Ах дүүдээ маш их тус болж бйна. Даанч тэр мөнгөний нэлээдийг баар, шоундаа идэж уугаад дуусгаж сайндаа л машин болгоод унаж байна. Харьд хөлсөө дуслуулж, хүнийг царайчилж олсон мөнгөөр нь эргээд гадаадын үйлдвэрлэгчидийг тэжээж байна гэсэн үг. Тоног төхөөрөмжөө хаягдал хэмээн Хятдуудад зарчихсн болохоор архи найруулж бусдыгаа хордуулахгүй л юм бол эх орондоо юм хийхэд амаргүй байна. Оймс нэхээд 500 төгрөгөөр зарна гэвэл Хятадууд 300 төгрөгөөр цохино. Гадагшаа гарсан Монголчуудын түрүүч нь эргэхээр цаг болсон. Гэвч тэд алга. Тэдний зарим нь буцах битгий хэл одоо Монгол руугаа буцна гэснийгээ өвчтэй хүн байх гэж гайхаж сууна. Хүүхдээрээ явсан нь харьд дасч байна. Хариад юу хийх вэ гэж тэд их ярьдаг. Бас Монгол дахь эрүүгийн нөхцөл байдлаас их айж байна. . Хотод өссөн хүүхдүүд аав ээж найз нөхдөө санахаас биш Монголын хаа нэгтээ байгаа уул гол, тал, нуурыг зүүдлэх биш (аав ээж нь нутгаа үзүүлээгүй бол). Тэдний заримд нь цемент бол хаа ч адилхан. Нэгэн цагт төрийн хар хайрцагт байсан охид маань дэлхийгээр нэг бэлчиж явна. Тэгэхээр тэр хайрцагт юу байдаг юм бүү мэд. Уг нь манайх шиг үндэстэн нөхөрт гарч хүүхэд гаргаагүй охидоо харьд илгээх нь эмгэнэл. Үндэстний эрх ашгаас давсан хүний эрх байх ёсгүй гэвэл фашист гэгдэх биз. Тэгвэл үндэстэнг үрэн таран хийвэл хэн гэгдэх вэ?! Америкт 10 жил байгаа залуу "Монголд 2 байртай болсон ч 2 хүүхэдтэй болсонгүй" гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл мөнгө Монгол хүүхдийг орлохгүй гэсэн санаа цухалзуулж байна. . Америкт настангууд асрамжийн газарт насны намраа тухтай өнгөрөөдөг учраас үр хүүхэдгүй байлаа гээд нэг их санаа зовох юмгүй байдаг. Харин Монголчууд нутагтаа ясаа тавина гэдэг. Энэ нь хүч тамираа дуустал, өвгөн эмгэн болтлоо харьд сууна, харь орныг хөгжүүлнэ гэсэн үг битгий болоосой. Харьд гарсан асар олон Монголчууд, одоо гарахаар зэхэж байгаа хүмүүст идэр насандаа эргэн ирж Монголоо хөгжүүлнэ гэдэг нь үнэн үү? Япончууд, Солонгосууд хоёрдугаар дайны дараа Америк явж ирээд улса хөгжүүлсэн юм шиг манайхан ярьдаг. Арай ч тиймгүй юм билээ. Нөгөөдүүл нь эргэж ирэх биш, харин тэндээ жаапантаун, корейтаун байгуулаад үлдчихсэн, нэлээд нь оргүй уусчихсан. Япон чинь тэднээс өмнө хамаг юмаа өөрсдөө хийдэг орон байсан, тиймдээ л дэлхийн дайн хийлцэж aагар, газар, усанд Америктай ана мана байлдаж байсан билээ. . Филлипин, Пакистан зэрэг олон орны хүн амын нэлээд хувь нь цагаачилж ажилласаар мөн ч удаж байна. Жишээ нь Америк хүн хөгшрөхөөрөө Филлипин асрагч хүүхнүүдийн гарт очдог гэмээр. Гэвч дээрх орнуудын ихэнх хүмүүсийн амьдрал ядуу хэвээр. Аав ээждээ эргэж ирэхгүй гэж хэлээд явсан хүн бйхгүй биз. Гэвч тэд усaнд хаясан давс шиг уусчээ. Америкт Ирланд цусыг ямар нэгэн хэмжээгээр агуулсан хүн 60 сая байгаа гэдэг. Ирланддаа одоо зөвхөн гурвхан сая ирланд хүн үлджээ. (mанайх шиг 2,5 сая хүнтэй улс, орон орон руу цацах аянаар эхэлбэл хэд маань үлдэх бол). Ирланд залуус одоо ч Америкт ирсээр байдаг юм билээ. Гэтэл одоо Ирландын Дублин хот 50000 цагаач Хятадтай болжээ. Английн эрхшээлд орсон Хойд Ирландад бүүр ч цөөхөн Ирланд хүн үлдэж тэндээ үндэсний цөөнх болов. Монголчууд бид Ирланд үндэстний туулсан, туулсаар яваа шиг түүхийг эхлүүлчихээд байгаа мэт. Ирландууд Америкт цагаачилж эхэлсээр 500 жил болжээ. Их ч мөнгө гуйвуулсан байх. Олон сая Ирланд цагаачдын гуйвуулсан байх ёстой олон тэрбум доллар наалдаж одоо Ирланд улс цойлсон юмгүй л байна. Тэр битгий хэл Ирландууд кельт хэлээ мартаж байна гэнэ. . . Цагаачдын мөнгийг технологи үйлдвэрлэлд биш гол төлөв идэж уухад зарцуулсан бололтой. Ирланд биш Америк хөгжсөн. Ирланд одоо эдийн засгийн чадавхаараа Грек, Португалийн зиндаанд, Европтоо бол хойгуур ордог юм. Америкийн бөөрөнд наалдсан, бас АНУ үүссэн өдрөөс хойш сая сая хүнээ ажиллуулсаар ирсэн (одоо Америкт 30-аад сая бий гэдэг) Мексикт одоо болтол ихэнх хүний амьдрал ядуу байгаагаас мянга мянгаараа Америкийн хилийг өдөр шөнөгүй нууцаар давсаар. Америкийн дэлгүүрийг Мексикийн биш далайн цаадах Хятадын бараа дүүргэж байна. Америкт хэдэн зуун жил хүмүүсээ ажиллуулаад байгаа Мексик гялалзаагүй байхад Монголчууд бид бүгдээр гадаадад гарч ажиллаад ч эргэж улсаа хөгжүүлж чадах уу? Гэртээ хоол хийхээс төвөгшөөн биеийн амрыг харж, хүүхдүүдээ айл айлаар хэсүүлж, тэднээрээ хоол зөөлгөж идээд баяжсан айл байдаггүй бололтой. Сүүлдээ бүүр балайраад эх орноо түрээслээд баяжия гэсэн ухуулга хийж явдаг хүмүүс ч бий болжээ. Энэ нь ээжийгээ мөнгөтэй хүнд түрээслэнэ гэснээс ялгаа юу байна. . Монгол улсад нийт Монгол үндэстний дөнгөж 25 хувь буюу 2.3 сая нь байна. Монголчууд биологийн насжилтаараа залуугаараа Сайхан сайхaн бүсгүйчүүд 4-5 хүүхэдтэй биш, 4-5 дипломтой зaлуу нaсыг бaрж байна. Ээмэг зүүсэн хөвгүүд олширвол удалгүй гомо, лесби хэмээх манингууд залгаж мэдэх тул хүний өсөлтөд бас саад болно гэсэн үг. Сүүлийн 10-аад жилд гадагшаа яваад эргэж ирээгүй Монголчуудын тоо Монголд төрж байгаа хүүхдийн тооноос олон дахин давж эхэллээ. Манайхан орон зайгаа үлдээн гадагшаа дүрвэж асар олноороо харьд одсоор байна. Аймаг сумын төвийнхэн ч Улаанбаатар "хот улс" руу дүрвэн бөөгнөрч тэндээсээ дэлхийн аянд мордож ард нь асар их нутаг эзгүйрэн, тэдний төрүүлээгүй үр хүүхдийн орон зай үлдэх нь. Охид хөвгүүдийн маань орхиод үлдээсэн орон зайг нутагтаа үргэлж чихэлдэж халууцаж байдаг орныхон дүүргэхээ цуваад эхэлбэл яах вэ?, Тэднийг байлгаач гэвэл яах вэ?, энэ хоосон хашаанд чинь ирж бууя гэвэл яах вэ? Хадны мангаагаар бүү айлга гэх бизээ. Тэдний хувьд бидний үлдээсэн орон зай диваажин шиг санагдах ч юм билүү. . Хэрвээ Монгол улсыг Монгол хүнтэй нь ирээдүйд байлгана гэж байгаа бол одооноос бодох хэрэгтэй мэт. Зээл тусламжаа ямарч дарамтгүйгээр цуцалчихдаг Орос шиг их гүрэн битгий хэл пүүс компани ч цаашид бидэнд таарахгүй биз.Дэлхийгээр нэг цагаачилсан Монгол гэх эрээвэр хураавар хүмүүс 2000 жилийн дараа эргэж ирээд бас Израйлийн түүхийг эхлүүлэх үү. Энэ бол хүсээд байхаар хувь заяа биш байхаа. . Саяхан Улаанбаатарт дүрвэгсдийн асуудлаар олон улсын нэгэн бага хурал болсон дуулдсан. Могол, Хазар (тэдний бэсүд зэрэг Монгол овгийнхон), Халимаг мэтийн хүний нутагт суугаа ах дүүсээ авах цаг ирвэл тэд туслах гэж байгаа бол ч яахав дээ. Харин захын нэг дүрвэгсдийг авчрах асуудлыг тавивал оронд нь өөрийн ах дүүсийг авчирья гэсэн асуудлыг сөргүүлэн тавих хэрэгтэй мэт санагдана. .Монгол гаралтайгийнхаа төлөө хядуулж гадуурхагдаж ирсэн ах дүүс бидэнд бий шүү дээ. Америкчууд Талибуудыг хөөхөөр Афганд ирэхэд зэр зэвсэг муутай Хазарууд цэргүүддээ гутал гуйж байсан гэдэг. Узбекууд нь Узбекстан, Туркээс, Тажикууд нь Тажикстан, Иранаас, Пуштунууд нь Пакистан, Арабуудаасаа зэр зэвсэг авч байхад Хазарууд л ганцаардаж байсан. Иранчууд хүнд хэцүү үед Афганы Тажикуудад зэр зэвсэг, нисдэг тэрэг өгсөн атлаа өөрсдийнх нь төлөө цусаа урсган байлдаж ирсэн Хазаруудад Хомейнийхоо зургийг л илгээж байсан гэдэг. 1944 оны өвөл Сталин Халимагуудыг ачааны вагонд чихэж (тал нь замдаа хөлдөж дарагдаж үхсэн) Монголын хилийн ойролцоо цөлөөд байхад ч Чойбалсан тэр боломжийг ашиглах нь битгий хэл байсан тул тэд 10-аад жил болоод харийн нутгийн гүн рүү буцаад явчихсан. Харaмсалтай нь Монголчууд бид бие биенээ татах биш түлхэх юм даа. Бидний зарим нэг нь өвөр Монголчуудаас жийрхэж Хятад гэх нь холгүй байдаг. (Хятадууд тэднийг Хятад болсон гэж үзээгүй байхад шүү дээ). Ар Монголыг чөлөөлөх тэмцэлд хэдэн зуугаараа цусаа урсгаж байсныг нь мартсан бололтой. . Хэдэн жилийн өмнө Орхоны эрэг дээр Хархорины хэдэн залуус "Хотонтынхонтой алалцана" гээд хөлчүүрхэж байхтай таарч билээ. Далайн цаана байгаа нэг Монгол харь эзэндээ нутаг нэгтнээ сэмхэн гүтгэн ажлаас нь халуулж байсан нь ганц тохиолдол биш. Амьдрах орон зайгаа тэлэхийн төлөөх тэмцэл дэлхийд улам хүчтэй өрнөж байхад харин бид орон зайгаа үлдээн харийн газар чихэлдэхээр одож, үлдсэн хэд нь виз хөөцөлдөх хоорондоо газар нутгаа хайр найргүй сэндийчин байна гэвэл хэр хэтрүүлсэн болдог бол. Нэгэн цагт дэлхийг донсолгож явсан үндэстэн хүний нөөцөндөө хайнга дүлий хандсаны эцэст хулан тахь шигээ цөөрч манж хөршийнхөө хойноос мордох болбол ичмээр. Бас хүн төрөлхтөнд ч харамсалтай бус уу. Бидэнд одоо үндэсний үзэл, үндэсний үйлдвэрлэл хоёр ус, агаар мэт дутагдаж байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1047980/806/trackback

finepix

2008.12.28 15:45:51
*.99.112.158

Бидэнд одоо үндэсний үзэл, үндэсний үйлдвэрлэл хоёр дутагдаж байна - eniigee ter heden toriin tolgoid bga humuustee hel.zarim 1 ni hiie buteeye geed uildver neeh gehleer tatvariin daramt esvel shinjilgeenii bichig geed ene bichigiig ni avah gehleer boon hund surtal mongo heel hahuuli za tegeed tanil talgui hun mgl yum hiine gedeg hetsuu bolson tsag bolood bga heden togrogooroo gadaad garch risk-tei alham hiij bga.tegeed ch gadaad garna gedeg yu ni buruu bgan ergeed mgl-doo ochihod demjdeg tortei huulitai bval boloo yum bishuu,Eniigee ter uix-n gishuud zasgiin gazriin gishuuded taraaj ogvol taarna buruu gazar bairluulsan bna
profile

sarmisxan555

2008.12.29 10:27:15
*.131.230.130

mgl-d  hooson honodog  ail  olon.eh  oron  mini  geed  hevteed  bval  turj  uheh  yum  shig  bnasht.chadaltai  1  ni  gadaad  garch  ,chadalgui  hed  ni  uldej  bh  shivdee....eh  oron mini  gej  hudlaa  bichij  bhaar  temtseh  heregtei  yum  shigee.

uuliinkh

2009.12.31 11:39:36
*.179.24.127

zaawal unsh-aarai

ene bol 2004 ond Alkhana Boldiin bichsen niitlel. ex uusveriin tuxai www.themongols.ning.com -oos uzne uu.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24456
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27979
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115737
411 MONGOL [2] gts_t 2009-01-01 833
410 “Би монгол хүн” гэж өөрийгөө ухамсарлан ойлгож байгаа . . . Munkh-munkh 2009-01-01 1028
409 shine onii mend khurgey 2009 [2] Munkh-munkh 2009-01-01 964
408 ajil bn [1] saimuu 2008-12-31 760
407 МУ-ЫН ГХСАЙД С.БАТБОЛД БИДЭНД ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ [1] finepix 2008-12-31 930
406 solongosiin goo saihanii buteegdhvvn bolon baraa buteegdhvvn [1] ОЮУKA 2008-12-30 798
405 Я.Батсуурь: Газрын тос боловсруулах цаг хаяанд иржээ [1] oron_zai 2008-12-30 1528
404 Зуучлалын гэр бүл буюу аргамжаанаасаа алдарсан бүсгүйчүүд [3] jooyo 2008-12-30 1138
403 Өмнөд Корё улсын хотжилтоос бид юуг сурах бэ? Munkh-munkh 2008-12-29 851
402 http://eminent.blog.banjig.net/post.php?post_id=117179 Munkh-munkh 2008-12-29 7510
401 Монголчууд гуйдаг, эсвэл булаадаг /Удирдлагын мотивацийн тухай/ Levi`s 2008-12-29 2317
400 МОНГОЛ ХҮН БҮХЭНД [1] HENZA 2008-12-29 797
399 Хөх тэнгэрийн Эзэн Монголын ард түмэнд хайртай tsetseg57 2008-12-28 826
398 Хятадын тал Монгол Улсын гурван иргэнийг цаазаар авсан бололтой (2008-12-27 14:59:23) [1] mapu 2008-12-28 789
397 Энхбаярын эрин ирлээ [1] finepix 2008-12-28 825
» zaawal unshaarai [3] zar_ka 2008-12-27 975
395 koread baigaa niit mongolchuudad handah ni [1] oron_zai 2008-12-27 1333
394 SANAAGAA NEMERLEEREI [5] Munkh-munkh 2008-12-26 1005
393 Аз жаргал єєрт чинь бий бусдаас бvv хай! [1] Мичидмаа 2008-12-26 1005
392 Эхний 50 их бичлэгтэн [13] Ирмүүн 2008-12-26 808
391 Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс, эрүүлийг хүсвэл мөнгөө төл /БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ/ Munkh-munkh 2008-12-26 861
390 Хямрал. BAABAR Munkh-munkh 2008-12-26 1425
389 “Шинжлэх ухааныг өмөөрөхүй” BAABAR Munkh-munkh 2008-12-25 1137
388 BAABARISM!!!!!!! Munkh-munkh 2008-12-25 1405
387 iveel mahnii delguur [1] GER BUL 2008-12-24 964
386 UB-d NYAMD BAIR [1] Jargalotgon 2008-12-24 843
385 gazariin achaa xamgiin xyamdaar bainga awch baina 010-7622-9937 [1] aagii01 2008-12-24 833
384 gutamshig [9] fortune 2008-12-24 880
383 gonata-5 zarna [1] loyka 2008-12-24 795
382 Баабар “Нүүдэл суудал: Монголын түүх” номынхоо 5-р дэвтрийг бичиж байна. [1] Munkh-munkh 2008-12-23 3891
381 Солонгос АНУ-тай худалдаа хийх хууль гаргав Munkh-munkh 2008-12-23 793
380 Миний эх оронг Бурханы буудалласан буянт нутаг гэдгийг ... [1] 나이키 2008-12-23 792
379 Эдийн засагч Н.Дашзэвэг: Монголбанк “Анод” уруу бүдүүлгээр халдлаа [1] katren 2008-12-23 966
378 Erunhii saidad bichsen zahidal [1] katren 2008-12-23 1010
377 МАХН ба ЗАЛУУЧУУД, АН ба ЗАЛУУЧУУД Munkh-munkh 2008-12-22 785
376 МОНГОЛД ХАЙРТАЙ ХҮН БАЙДАГ ЮМУУ? [1] Мичидмаа 2008-12-19 858
375 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [1] Levi`s 2008-12-19 953
374 БИ ЭХ ОРОНДОО. 13 Munkh-munkh 2008-12-18 798
373 Монгол улсын хилийг тогтоох бүрд газар нутгаа алдсан байдаг [4] daruuhan01 2008-12-18 1524
372 tuslaach humuusee [1] davka24 2008-12-18 797
371 AMERICIIN ERONXIILOGCH BUSHIIN IRAKT BOLSON GUTALAAS BULTSANN center 2008-12-17 877
370 Xэлний сургалтын баярын хямдрал зарлаж байна. [1] Zayagiin 2008-12-17 775
369 haha [1] ееgii5 2008-12-17 783
368 arbait hiine 24t zaluu [1] maxxxx 2008-12-16 764
367 Anod banknii talaar [1] katren 2008-12-16 871
배너신청
자생병원

배너신청