Бичлэгийн тоо 2,391

BAABARISM!!!!!!!

Уншсан 1405 vote 0 2008.12.25 23:55:54

Манай нэрт   нийтлэлч Баабарын бичсэн нийтлэлүүд шинэ  нийтлэлүүд өдөр тутмын сонингууд, интэрнэт дэх томоохон сайтууд дээр тогтмол хэвлэгдэн гарч дотоод гадаадад байгаа  олон мянган монголчууд  түүнийг уншиж  байгаа билээ.

Түүний нийтлэлүүдийг уншиж шүтэн бишрэгчдийн фэн клубууд хүртэл байгуулагдсан нь Баабарын авьяасын царыг харуулна.

 

Баабаризм гэж нэрлэж болохуйц сэтгэлгээний өвөрмөц хэв загвар бий болж энэхүү сэтгэлгээгээр бичигдсэн нийтлэл, шүүмжлэлүүд нь олон залуусын ертөнцийг харах цонх, үзэл бодлын тулгуур, итгэл үнэмшил болон хувирч байгаа билээ.

Баабар авьяаслаг нийтлэлч, улс төрч жүжгийн зохиолч, бизнесмэн бас санхүүч байсан гэдэгтэй маргах гэсэнгүй. Өндөг хүртэл өөтэй байдаг болохоор түүний сүүлийн хэдэн сард бичсэн нийтлэүүдийг арай өөр өнцөгөөс шүүмжлэлтэйгээр харах гээд үзье.

Молотов хэмээх нийтлэлийг үзье, энэ нийтлэлийн гол санаа бол улстөрч Энхсайханы сонинд өгсөн ярилцлага нь Монголын эдийн засгийг тогтвогүйжүүлэхэд чиглэсэн өдөөн хатгасан,  Молотов хэмээх гранат шидсэн мэт ярилцлага болжээ, ингэх хэрэгүй юм гэсэн санаа аж. Нээрээ ч тийм юм шиг, дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямралд орж монголын үүдийг тогшиж байхад ингэж болохгүй бөгөөд энэ хариуцлага үгүй мэдэгдэлээс болоод иргэд хадгаламжаа татаад эхлэвэл бид яах вэ.  Тэгэхдээ энд бас нэг юм байна. 10 жилийн өмнө юу болсоныг эргээд саная. Баабар 1997 онд  сангийн сайд болмогцоо банкны шинэчлэл хийнэ хэмээн хөөрцөглөөд Улсын банкийг хувийн банктай нийлүүлж үр дүнд нь баахан нөхдүүд банк  идэж иргэдийн банкинд итгэх итгэл алдагдаж  улмаар , Монгол улсын томоохон банкнуудад байсан иргэдийн хадгаламжийн 90 хувь нь банкнаас татагдаж Монгол улс хөл дээрээ сөхөрсөн бөгөөд ийм аюултай шийдвэр гаргаж байхдаа гарах сөрөг үр дүнг нь харж чадаагүй хүн бол Баабар өөрөө байсан  бөгөөд энэ нь зүйрлүүлж хэлбэл Энхсайханы Молотов хэмээх гар хийцийн гранатын хажууд цөмийн бөмбөг дэлбэлсэнтэй дүйцэх явдал болсон билээ. Ийм хүн ингэж бичиж болох уу.

Энхсайхан ч бас ялгаагүй хашир суужээ. Дэлхийн өнцөг булан бүрт бизнес, эдийн засаг үзэж буй оюутнуудын цагаан толгой  болсон The World Economy by Beth Yarbrough and Robert Yarbrough хэмээх ном байх. Энэ номын эхний хуудас дээр Монгол улс бүх гаалийн бүх татвараа чиглэсэн эхний орон болсон хэмээн бичсэн байх агаад харин Монгол улс ямар хор уршиг амссаныг нь бичээгүй үлдээсэн байдаг. Энэхүү  тэнэг шийдвэрийг гаргаж түүхэнд үлдсэн Энхсайхан энэ удаа харин нь аюул ойртож буйг мэдэж хэнгэрэг татсан нь буруу гэж үү. 

Үүнээс хэдхэн хоногийн дараа Монгол улсын засгийн газар бусад улсуудын жишгээр иргэдийн хадгаламжинд баталгаа гаргасан бол дараахан нь Анод банкны асуудал босож ирлээ. Чухамдаа Энхсайханы татсан хэнгэрэг болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр Монгол улсын засгийнгазар иргэдийн хадгаламжинд баталгаа гаргаагүй байсан бол юу болох байсан эсвэл Баабарын санал болгосноор асуудлыг нууж хаагаад дараад байсан бол юу болох байсныг тааж мэдэхийг уншигч таньд өөрт тань орхиё.

Удаж төдөлгүй  Баабар Хямралын Монгол хувилбар хэмээх нийтлэл бичиж дэлхийн эдийн засгийн хямрал ба монголд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар үзэл бодлоо бичжээ.

Монголд үүссэн эдийн засгийн хямрал түүний үе шатыг монголын барилгын салбарт үүссэн нөхцөл байдалтай холбон тайлбарлаад өнөөгийн дэлхийн дахинд үүсээд байгаа эдийн засгийн хямралыг хөрөнгийн биржүүд лүү түлхээд тун удахгүй дэлхийн дайн дэгдэж магадыг сануулаад нийтлэлээ дуусгажээ.

Энэ нийтлэл нь эрээвэр хураавар мэдээлэлийн цуглуулга шинжтэй болсоноос  бус Монголд үүсээд байгаа эдийн засгийн хямралын асуудалд  анализ хийж , тэрнээс гарах арга замыг хайх гэж оролдсонгүй, бас төр засгаас авч байгаа арга хэмжээнд ч өөрийн дүгнэлтээ өгсөнгүй.  Эдийн засгийн хувьд хөгжиж буй орнууд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн өсөлтийг тэр тусмаа үнийн хөөрөгдөлийг хязгаарлаж урьдчилан сэргийлэх бодлого явуулж байх нь эдийн засгийн аюулгүй байдлын нэг чухал хэсэг байдаг гэдэг. Чухамдаа сүүлийн 2 жилд монголчууд үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөд хууртаж,  байсан хэдэн төгрөгөө бүгдийг нь тоосго болгож орхисон нь манай хямралын нэг том дотоод шалтгаан байсан болов уу. Энэ үед төр засгаас ирээдүйд үүсэх нөхцөл байдлыг олж харалгүй харалган байснаас зохицуулалт дутуу хийсэн бөгөөд хожуу ч гэсэн банкны зээлүүдийг хязгаарлаж галыг унтраах оролдлого хийсэн нь талархууштай.  Гадаад хүчин зүйлийн хувьд Баабарын хэлсэнчлэн чухамдаа дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд л нураад хямрал үүсчихсэн бишээ. Хөрөнгийн биржүүдийн нуралтаас өмнө Америкийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүсчихсэн үнийн хөөрөгдөл, түүн лүү их хэмжэээний зээл олгосон банкууд тэрхүү зээлийг худалдаж авсан хөрөнгө оруулагчид, хөрөнгийн хомсдлоос болоод Америкийн засгийн газраас гаргасан бондыг худалдаад авчихсан Хятад, Орос, Арабын засгийн газрууд гээд зөндөө гинжин холбоотой хүчин зүйлс байгаа билээ.

Баабар цааш нь ингэж хэлжээ. Эдийн засгийн хямралын дараалал угаасаа логик шинжтэй, угшираад л байвал гарцаагүй дайнаар төгсөх нигуртай. Нэгтгэвээс: бэрхшээл – уруудалт – санхүүгийн хямрал – хөрөнгийн зах зээлийн хямрал – эдийн засгийн хямрал – дайн. Баабар ах бас ингэж туйлширч болохгүй. Барууны нэгэн томоохон эдийн засагч саяхан  ингэж бичжээ. Эдийн засгийн хямралыг тухайн засгийн газар нь  зөв  бодлого явуулж тогтворжуулж чадахаас гадна буруу бодлого явуулж рецессионыг депрессион цааш депрессионыг харанхуй ангал руу түлхэж болно. Харамсалтай нь ямархуу бодлого явуулах вэ гэдэг дээр улс бүр дээр нь эрх баригч ба сөрөг хүчин бүр ялгаатай бодолтой байгаа билээ. Англичууд банкуудаа худалдан авч тэнд их хэмжээний мөнгө байрлуулан зээл олголтыг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бол Германчууд тэднийг шүүмжлэн банкуудад мөнгө байршуулахыг эрс эсэргүүцэж байгаа билээ. Монголчууд ч гэсэн байгаа хэдэн төгрөгөө Баярцогтын яриад байгаачлан тарааж байрлуулах нь зөв эсэхэд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй байх. Чухамдаа хямралын үүсээд байгаа нөхцөл байдал нь улс орон бүс нутаг бүрт өөр өөр байгаагаас авч байгаа арга хэмжээ  ч өөр байх нь аргагүй.  Баабар ахын үгээр бол бид зайлшгүй хямрал луу орчихсон бололтой бөгөөд зүйрлүүлж хэлбэл  өвчтөн хүн ороод ирмэгц, хүн төрдөг бас цаг нь болохоор  өвчлөөд үхэх нигууртай хэмээн арчаагүй суух маарамба  мэт байх ёстой юу. Тэр өвчтөн чинь нас бага , туссан өвчин нь хөнгөн бас ирээдүйдээ итгэлтэй  бол бас эдгэх нигуур байж болно. Тэр тусмаа эдийн засгийн хямралын эх үүсвэр нь итгэл гэдэг юм алга болсоноос үүсдэг бол бас хямралын төгсгөл нь итгэл эргэж ирсэнээр төгсдөг билээ. Тийм ч учраас дэлхийн шилдэг эдийн засагчдын нэг Vilfredo Pareto (1848-1923) ингэж хэлжээ: “All conscientious observers of crises have noted the role played by the imagination. It is one of the principal causes of crisis.” And, of course, of the ending of crisis, when the depressed imagination turns to hope.

 Барууны орнуудад чухамдаа итгэл алдчихсан учраас засгийн газруудых нь  аваад байгаа олон цогц арга хэмжээнүүд нь үр дүн өгөхгүй байгаа билээ.  Түүнээс бүх иргэд, бүх бизнесийн байгууллагууд нь мөнгө үгүй болсон биш , ирээдүй тодорхойгүй болсон учраас мөнгөө үрэхгүй, бизнесийн салбарт бол хөрөнгө оруулалтууд зогссон байх жишээтэй.  Монголчууд бидний хувьд төр засаг нь зөв бодлого явуулаад ард түмэн нь итгэлтэй байж чадвал хямралын ард гарч чадах буйзаа.

Цааш нь Баабар дахин нэг нийтлэл бичжээ.  Нэр нь Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс эрүүлийг хүсвэл мөнгөө төл гэх.  Товчхондоо мөнгөө төлөөд л үйлчлүүлээд явдаг болох тухай бичжээ. Эрүүл мэндийн даатгал гэдэг өөрөө маргаантай салбар монгол улс ганцаараа ийм асуудалтай ч биш.  Даатгагчид залуу эрүүл хүмүүсийг даатгах сонирхолтой байдаг, хөгшчүүл хүүхдүүд эмзэг давхарга гадна нь үлддэг. Баабарын шүтдэг Америкт хүн амын талаас доош хувь нь даатгалтай бөгөөд бусад нь төлж дийлдэггүй бол Англид бол эрүүл мэндийн систем бүхэлдээ улсаас санхүүжүүлж, ажиллагчид нь татвар төлж хүүхэд хөгшчүүл үнэ төлбөргүй байдаг. Мөнгөнөөс гадна хамгийн чухал юм бол улс орны аюулгүй байдал ирээдүй гэж нэгэн зүйл байдаг. Жишээ татья. Финландын ерөнхийлөгч нэгэн их сургуулийн хүндэт доктор болоод лекц уншихыг сонсох завшаан тохиосон. Финланд улс хүн цөөтэй тархай бутархай суурьшилтай, цаг агаар эрс тэс улсаа. Бид оршин тогтнохын тулд эрүүл мэнд ба боловсролын салбараа үнэ төлбөргүй байлгаж хамгийн их анхаарал тавьдаг.  Энэ бодлогыг сүүлийн зуун жилд баримтласанаар хойт туйлын ядуу буурай Финланд улс эрүүл иргэдтэй болж, манай өндөр боловсролтой иргэд дэлхийн хэмжээний бизнес хийж байнаа. Та бүхэн Нокиа компаниас өмнө бараг одоогоос зуун жилийн өмнө Финланд улс Англид Белл гэгч нөхөр телефон утас бүтээмэгц тархай бутархай иргэдээ холбоожуулахын тулд улс даяараа шугам тавьсан анхны улс болж бас эмч нараа холбоожуулсан анхны улс болсоныг мэдэх үү гэж ярьж байсан. Монгол улс хүн цөөн, тархай бутархай суурьшилтай, цаг агаар эрс тэс, өвчлөл өндөр, урд хөрш нь ямар билээ, төр засгийн бодлого нь эрүүл мэнд ба боловсролын салбартаа дээр дурдсан Финланд шиг байхуу, аль эсвэл Баабар шиг мөнгө нэхээд зогсож байхуу ?.  Мэдээж манай эрүүл мэндийн салбарт зөв менежемент дутагдаж байгаа. Гэхдээ яагаад Монгол улс хэзээ ч эрүүл мэнд боловсролын зоосны нүхээр харж болохгүй гэдгийг аугаа их Баабар мэдмээр юм.

Баабар Достоевскийн тухай нэгэнтээ бичихдээ түүний жүжгүүдийг үзэхэд Достоевский харагдахгүй мөртлөө  жүжгийн зохиолдоо өөрөө орчихсон гүйж явдаг сайн анзаарвал түүнийг олж харна хэмээн бичсэн байдаг. Баабар ах өөрийнхөө бичсэн нууц амраг, янаг дурлалын жүжгүүд дотроо өөрөө орчихсон ёс суртахуунгүйгээр шалдан нүцгэн гүйж явааг олж хараагүй санагдана. Харин түүний нийтлэлүүдийг уншихад нийтлэл дотроо үсчээд асуудалд хэт нэг талаас хандсан, үнэлэлт дүгнэлтээ дутуу дулимаг түүхий  өгсөн талууд ажиглагдаж байгааг дээрх жишээнүүдээр нотлохыг оролдов. Монголын олон мянган залуусын ухаангүй шүтэж уншдаг Баабар ахын нийтлэлүүд түүхий байвал, зажилахгүй залгичихдаг тэр олон олон хүний гэдэс

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1041534/e7d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24457
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27980
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115738
411 MONGOL [2] gts_t 2009-01-01 833
410 “Би монгол хүн” гэж өөрийгөө ухамсарлан ойлгож байгаа . . . Munkh-munkh 2009-01-01 1028
409 shine onii mend khurgey 2009 [2] Munkh-munkh 2009-01-01 964
408 ajil bn [1] saimuu 2008-12-31 760
407 МУ-ЫН ГХСАЙД С.БАТБОЛД БИДЭНД ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ [1] finepix 2008-12-31 930
406 solongosiin goo saihanii buteegdhvvn bolon baraa buteegdhvvn [1] ОЮУKA 2008-12-30 798
405 Я.Батсуурь: Газрын тос боловсруулах цаг хаяанд иржээ [1] oron_zai 2008-12-30 1528
404 Зуучлалын гэр бүл буюу аргамжаанаасаа алдарсан бүсгүйчүүд [3] jooyo 2008-12-30 1138
403 Өмнөд Корё улсын хотжилтоос бид юуг сурах бэ? Munkh-munkh 2008-12-29 851
402 http://eminent.blog.banjig.net/post.php?post_id=117179 Munkh-munkh 2008-12-29 7510
401 Монголчууд гуйдаг, эсвэл булаадаг /Удирдлагын мотивацийн тухай/ Levi`s 2008-12-29 2317
400 МОНГОЛ ХҮН БҮХЭНД [1] HENZA 2008-12-29 797
399 Хөх тэнгэрийн Эзэн Монголын ард түмэнд хайртай tsetseg57 2008-12-28 826
398 Хятадын тал Монгол Улсын гурван иргэнийг цаазаар авсан бололтой (2008-12-27 14:59:23) [1] mapu 2008-12-28 789
397 Энхбаярын эрин ирлээ [1] finepix 2008-12-28 825
396 zaawal unshaarai [3] zar_ka 2008-12-27 975
395 koread baigaa niit mongolchuudad handah ni [1] oron_zai 2008-12-27 1333
394 SANAAGAA NEMERLEEREI [5] Munkh-munkh 2008-12-26 1005
393 Аз жаргал єєрт чинь бий бусдаас бvv хай! [1] Мичидмаа 2008-12-26 1005
392 Эхний 50 их бичлэгтэн [13] Ирмүүн 2008-12-26 808
391 Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс, эрүүлийг хүсвэл мөнгөө төл /БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ/ Munkh-munkh 2008-12-26 861
390 Хямрал. BAABAR Munkh-munkh 2008-12-26 1425
389 “Шинжлэх ухааныг өмөөрөхүй” BAABAR Munkh-munkh 2008-12-25 1137
» BAABARISM!!!!!!! Munkh-munkh 2008-12-25 1405
387 iveel mahnii delguur [1] GER BUL 2008-12-24 964
386 UB-d NYAMD BAIR [1] Jargalotgon 2008-12-24 843
385 gazariin achaa xamgiin xyamdaar bainga awch baina 010-7622-9937 [1] aagii01 2008-12-24 833
384 gutamshig [9] fortune 2008-12-24 880
383 gonata-5 zarna [1] loyka 2008-12-24 795
382 Баабар “Нүүдэл суудал: Монголын түүх” номынхоо 5-р дэвтрийг бичиж байна. [1] Munkh-munkh 2008-12-23 3891
381 Солонгос АНУ-тай худалдаа хийх хууль гаргав Munkh-munkh 2008-12-23 793
380 Миний эх оронг Бурханы буудалласан буянт нутаг гэдгийг ... [1] 나이키 2008-12-23 792
379 Эдийн засагч Н.Дашзэвэг: Монголбанк “Анод” уруу бүдүүлгээр халдлаа [1] katren 2008-12-23 966
378 Erunhii saidad bichsen zahidal [1] katren 2008-12-23 1010
377 МАХН ба ЗАЛУУЧУУД, АН ба ЗАЛУУЧУУД Munkh-munkh 2008-12-22 785
376 МОНГОЛД ХАЙРТАЙ ХҮН БАЙДАГ ЮМУУ? [1] Мичидмаа 2008-12-19 858
375 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [1] Levi`s 2008-12-19 953
374 БИ ЭХ ОРОНДОО. 13 Munkh-munkh 2008-12-18 798
373 Монгол улсын хилийг тогтоох бүрд газар нутгаа алдсан байдаг [4] daruuhan01 2008-12-18 1524
372 tuslaach humuusee [1] davka24 2008-12-18 797
371 AMERICIIN ERONXIILOGCH BUSHIIN IRAKT BOLSON GUTALAAS BULTSANN center 2008-12-17 877
370 Xэлний сургалтын баярын хямдрал зарлаж байна. [1] Zayagiin 2008-12-17 775
369 haha [1] ееgii5 2008-12-17 783
368 arbait hiine 24t zaluu [1] maxxxx 2008-12-16 764
367 Anod banknii talaar [1] katren 2008-12-16 871
배너신청
자생병원

배너신청