Гуниггүй  цэнгэх  орчлон  үгүй

Гундахгүй  жаргах  тавилан  үгүй

Мөнхөд  зовох  заяа  үгүй

Мөрөөдөл  хайргүй  нас  үгүй

Эргэдэг  л  дэлхийд  төрсөн  болхоор

Ээлжилдэг л  заяанд  зурагдсан  болхоор

Өнөөдрийн  баяр  гунигт  тэгтэл  уусахгүй

Өөрийг  бүр өөрийг  амталхаар тэмүүлнээ

Гунигийн шувууд  цээжнээс  нисэхэд

Жаргалын  амт зүрхэнд  мэдрэгдэнэ

Гундуухан бодолд сэтгэл  сэмэрхэд

Дэндүүхэн  хайрын болзоо  дуудна

Тэгш    орчлон  хаана ч үгүй

Тэнцэж  алхах  н  хүмүүний  ухаан

profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.