3огсоод л баймаар Гадаа зогсоод л баймаар Нүүрээн тэнгэрт л харуулан Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан Зогсоод л баймаар Царай зүсэнд минь Цагийн төрх тодортол Зогсоод Зогсоод л баймаар Чиний үнэрийг авч явсан салхи Авчирч өгөхөөс өөр Аргагүй болтол нь Зогсоод л баймаар Ирэхгүй гэдэг үг Ичээд нуугдтал Зогсоод л баймаар Ирэх замыг чинь зөөллөн Элс болон бутартлаа Зогсоод Зогсоод л баймаар Надийн мангайдай нь хэзээ эрхийм бээ над нь хvлээгээд л хvлээгээд л зогсоод л зогсоод л байядаа... 2008.12.22.нд 11:46