Өвлийн туйл. Энэ өдрөөс хахир хүйтэн эхлэх бөгөөд өдөр эхлэж уртадна. Наран шар замын 270 хэмд, есний хүйтний өдөр эхлэж орно. Наран өмнөд буцалтын шугамд шууд тусахаас энэ өдөрт манай умарт хагас бөмбөрцөг дахь өдөр нь явах тутам уртадаж, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Их далайгаас бусад гол, мөрөн, нуур, цөөрөм бүгд хөлддөг. Булгийн ус тавалдаг.
 
“Өвлийн туйлаас эхлэх есний тоо­лол”-ыг бас “Өвлийн есөн ес” гэж нэрлэх бөгөөд энэ нь манай улсын өвлийн улирлын уур амьсгалын хувиралтыг тусгадаг. Ердөө өвлийн туйлын тэрхүү өдрөөс эхлэж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “Нэгэн ес”, “Хоёр ес” гэх мэтээр “Есөн ес” хүртэл тоолдог. Умард орны “Өвлийн есөн есийн тоолол” нь даруй “Нэг ес”, “Хоёр есд” цутгасан ес үл урсмуй. “Гурван ес”, “Дөрвөн ес”-д ахар чулуу хөлдөн хагармуй. Гунын эвэр хуга хөлдмүй. Таван ес 45 өдөрт огторгуйд жигүүртэн халин нисмүй. Зургаан ес 54 өдөрт замбаас соргог сэрвээ гармуй.

Долоон ес 63 өдөрт замд явахуйд хувцасны энгэрээ тайлмуй. Найман ес 72 өдөрт шар нохой нь сүүдэр газарт хэвтмүй. Есөн ес 81 өдөрт анжис нарнаа хамт гармуй гэдэг.

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/