БИ ЧАМД ШҮЛЭГ БИЧДЭГ


Хүйтэн жаварт жиндээхгүй гэж
Хөр цасанд дааруулахгүй гэж
Хүний үгэнд шаналгахгүй гэж
Хөвсгөр цагаан өд болон би
                   чамд шүлэг бичдэг

             Бодолдоо бүдэрч гэмшихгүй гэж
             Бороонд норж даарахгүй гэж
             Болзоонд хоцорч харуусахгүй гэж
             Болор оддын доор би чамд
                                         шүлэг бичдэг

Шүүдэрт хайруулж алхуулахгүй гэж
Шүтэж бусдад атаархуулахгүй гэж
Шөнөдөж нойрыг чинь үргээхгүй гэж
Шүлгээрээ би бүүвэй аялан чамайг 
                                   энхрийлдэг.
                                                                    

 


    profile
    Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
    Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.