Өвлийн өвгөн Монголд ирж архиар шахуулж, халамцахаараа залуудаа хvvхнvvдийг ханаруулж явснаа ярьдаг. “Тэр гуай чинь, өвлийн өвгөний нууц хvv юм гэнэ лээ” гэсэн жиг жуг яриа хорин нэгэн аймаг, гурван зуун дөчин сумын алинд ч гараагvй байгааг бодоход хvvхнvvдийг ханаруулж явсан эсэх нь эргэлзээтэй. Өвлийн эмгэнийг харсан хvн одоогоор олдоогvй байна. Эндээс өвлийн өвгөн бол ганц бие, томоотой эр хvн гэсэн тайлбарыг тольд оруулах шаардлага зvй ёсоор гарч ирж байна.


Цасан охин-мисс
?“Цасан охин” гэхээр цас ерөөсөө санаанд орж ирэхгvй. Оготор даашинзны хормой дороос илхэн шилэн оймстой, нvд унагам аятайхан, уртаас урт хөл л өөрийн эрхгvй нvдэнд харагдаад байх юм. Цасан охиныг товчхон ганц vгээр мисс гэж тайларлавал зохилтой


profile

Алдар хүндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зөөлөн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг
Хэт бардам зантны өмнүүр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь...

  http://krilleer.blogspot.com/