Бичлэгийн тоо 2,391

Одоогийн хилээр бол Ю.Цэдэнбал ОХУ-д төржээ Дэлхий дээр хоёр зуу гаруй улс орон байдаг. Тэд бүгд хилтэй. Хил нь НҮБ-аар зөвшөөрөгдөн баталгаажсан байдаг. Зарим зөвшөө­рөг­дөөгүй хил ч бий. Улс гүрнүүд дотроо холбооны улсууд, муж дүүрэг, аймаг сум гээд өчнөөн хилтэй. Дэлхийн улс орнуу­дын дагаж заншиж ирсэн энэ хил гэдэг зүйл хамгийн эмзэг асуудал билээ. Дэлхийн бүх дайн тулааны гуравны хоёр нь хилийн зөрчил, хилийн мар­гаан, нутаг усаа булаацалд­санаас үүдэлтэй гэж эрдэм­тэн судлаачид үздэг юм байна. Тэгвэл Монгол улс хилтэй, бас тусгаар тогтнолоо баталж НҮБ-аар баталгаажуулсан байдаг. Энэ хил хэдийд яаж тогтсон, хэрхэн шийдсэн та­лаар сонин баримтууд түү­хэнд үлджээ. Улсын хилийг тогтоох хэдэн зарчим байдаг юм байна. Хамгийн гол нь тэр ард түмний олон жил нутаглаж идээшиж дассан газраар нь, тэдний санаа бодолд тул­гуурлах зарчим байдаг. Мөн хиллэж байгаа хоёр улсын эдийн засгийн нөхцөл байдал, газрын хэвлийн баялаг, ирээ­дүйн төлөв байдлыг харилцан ойлголцлын үндсэн дээр ший­дэх явдал чухал юм. Хоёр талаасаа олон зуун жилээр нутаглаж байсан уул нуруу, ундаалж байсан нуур гол мөрөн, гол шугуй тааралддаг. Энэ бүхнийг хил тогтоодог олон улсын жишгээр тогтоодог зарчим бий. Монгол Улсын хил ямар байв? Одоогийн энэ хилийг яаж тогтоов оо? Чингисийн эзэнт гүрэн задарч унасны дараа хүүхдүүд нь тус тусдаа улс байгуулан гал голомт салцгаасан. Гал голомтоо сахиж үлдсэн монголчуудад тодорхой тогтоогоод хилийн овоо босгочихсон хил хязгаар байсангүй. Газрын зураг дээр бол олон янзаар тэмдэглэг­дэж ирсэн. Сүүлд Манжийн колончлолд 200 жил байх хугацаанд хилийн тухай асуу­дал дахин дахин сөхөг­дөж байсан тухай түүх но­монд бий. Тэгэхдээ урд тал, зүүн талын хилийг төдийлөн анхаарч байсангүй. Үе үеийн монголын ноёд өмнө болон зүүн талын хилээ сэргээн тогтооё гэсэн шаардлага та­вин тэмцэж байсан боловч төдий л амжилтад хүрсэнгүй. Харин хойт талын хил, ту­хайлбал Орос, Туватай хил­лэсэн хилийг нарийн тогтоох шаардлагатай хэмээн зарим оролдлого хийж байсан бай­на. Ийнхүү Монгол Оросын хилийг бүдүүвчлэн тогтоож хоёр талаас хилийн харуу­лууд суудаг болсон тухай баримт бий. 1927 онд Манж, Оросын "Буйрын хэлэлцээр"-ээр тогтоосон хил, монголын хойд талаар үйлчилж байв. Ийм байдлаар явж ирсэн, хоёр талын хилийн асуудлыг энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр шийдэх асуудал ардын засгийн үед хэд хэдэн удаа сөхөгдөж, нам төрийн дээд хэмжээнд ший­дэгдэж байв. Гол ээдрээтэй асуудал Монгол, Тувагийн хил байв. Олон зуун км үргэл­жилсэн энэ хил орчмын ард түмэн "Нутаг нэгтнүүд" гэж өөрсдийгөө нэрлэдэг. Үнэ­хээр ч энэ өргөн уудам нутагт Монгол Тува иргэд олон үе дамжин нутаглаж айл хот­лоороо амар жимэр амь­дардаг байсан. МАХН-ын Төв хорооны улстөрийн товчооны гишүүн ахалсан, гол яамдын сайд дарга нар багтсан, орос монголын хилийн хэлэлцээр хийх, улсын хил тогтоох ко­мисс 1958 онд анх байгуу­лагдаж хориод жил энэ ажил үргэлжиллээ. Оросын тал ч бас ЗСБНХУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ахлуулсан комисс байгуулж, хэлэлцээрийн ширээний ард хэд хэдэн удаа сууж хилийн зааг нутгаар олон удаа явж үзсэн байна. Улсын хилийг тогтоох асуудал амаргүй байж. Зөвхөн нэг уул, нэг гол, нэг нуурын талаар хэдэн өдөр маргалдаад тарж байсан гэнэ. Хилийн наана цаана гар­чихсан, овог аймаг ах дүү, төрөл саднууд ч байдаг гэнэ. Яг хил дээр хоёр талаасаа өвөлжөө хаваржаагаа бариад он удаан жил амьдарсан уул ус зөндөө байдаг Жишээ нь, олны сайн мэдэх Увс аймгийн Давст уул. Энэ бараг давсаар бүтсэн сайхан уул юм байна. Цаад талаас нь тувачууд ухаж авдаг. Наад талаас нь монголчууд ухаж авдаг. Хилээ хаагуур нь тогтоох вэ гэсэн асуудал анхаарал татаж байв. Давст уулын зонхилох хэсгийг оросын хилд оруу­лаад хил тогтоочихсон. Энэ нутаг бол манай нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалын төрж өссөн нутаг. Тэгээд ийм нэг яриа байдаг юм. Хил тог­тоо­сон комиссынхонтой Ю.Цэ­дэнбал дарга уулзаад "Манай өвөлжөө хаана нь орчихов" гэхэд комиссынхон "Оросын хилд орчихсон" гэж. Цэдэнбал дарга нэлээн бодолхийлснээ "За, хаана ч яахав дээ" гэсэн гэдэг. Монгол Оросын хилийг шинэчлэн тогтоох тухай асуу­дал хорь гаруй жил үр­гэл­жилж 1979 онд Монгол-ЗХУ-ын хилийн хэлэлцээрээр эцэслэн шийдэж өнөөгийн хил тогтоогджээ. Хамгийн түвэгтэй асуу­дал нь 4672 км үргэлжилсэн өмнөд хилийн асуудал байв. Өмнө, зүүн өмнө, баруун өмнө хилийн асуудлыг ший­дэх явдал 1957 оноос хур­цаар тавигдсан юм. Монгол Улсын Засгийн газраас Хята­дын засгийн газарт ноот явуулж улсын хилээ нэгмө­сөн шийдье гэсэн асуудал тавьж байлаа. Ингээд 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд БНХАУ-ын төрийн зөв­лөлийн ерөнхий сайд Чжу-Энь Лайн урилгаар тус улсад айлчил­сан Монголын нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбал Бээжин хотод өмнөд хилийн асууд­лаар хэлэлцээ хийж прото­колд гарын үсэг зурахад хүр­гэсэн юм. Хэлэлцээрийн да­гуу комисс байгуулагдаж газрын ажил нь 1962-1963 онд үргэлжилж дууссан юм. Улсын хилийн өмнөд цэг нь Өмнөговь аймгийн Орвог-гашууны бор толгой, нутгийн хилийн зүүн цэг нь Дорнод аймгийн Соёолж-Уул гэдгээр баталгаажуулсан байна. Өм­нөд хил тогтоох асуудал маш маргаантай, шийдэхэд хэцүү асуудал их байсан. Зарим үед хоёр талын комиссынхон маргалдаад суучихдаг, хаяад явцгаадаг, тэр ч битгий хэл бууны гэр рүү гар явах то­хиолдол ч байсан гэж газрын ажилд оролцож явсан хүмүү­сийн дурсамж яриа бий. Мар­гаантай нутгуудаас заримыг жишээ болгон авахад Байтаг-Богд уул юуны өмнө орно. Монголчуудын тахиж хүн­дэтгэж ирсэн, нутгийн ард түмний тахин сүсэглэж бай­даг үзэсгэлэнт сайхан нутаг бол яах аргагүй Байтаг-Богд уул. Баруун хязгаарын байл­даан тулалдаанууд энд болж, нэр нь түүхэнд мөнхөрсөн газар нутаг. Энэ уулын төлөө амиа өгсөн баатрууд олон бий. Байтаг-Богд, Хавтага-Уул, Бүдүү харгайтын гол гэдэг бидний амны уншлага болсон газрууд. Гэтэл өнөөдөр Бай­таг-Богд уул маань хилийн цаана, ар сугаар нь Мон­голын хилийн багана бос­гогдсон байгаа. Энэ хилийг тогтооход их маргалдсан юм билээ. Яагаад гэвэл Шин­жаныхан, аль дөч, тавиад оны үеэс энэ газар нутагт санаар­хаж олон айл Байтаг-Богдыг давж ирээд нутаглачихсан байв. Өвөлжөө хаваржаа, худаг ус, суурьш­мал барилга байшин, тариа ногооны газар, бүх л зүйлтэй болчихсон байв. Ингээд нут­гийн ард түмний олон удаа­гийн санал асуулга, хилийн комис­сынх­ны удаан хуга­цааны уулзалт ярилцлагаар Байтаг-Богд хи­лийн цаана гарчээ. Улсын хил тогтоох явцад ганц Байтаг-Богд ч биш, олон газрын маргаан үүсч Монголын хилд оруулж тог­тоосон газрууд ч байсан юм байна. Зүүн хилийн асуудал бүр ч их маргаантай байсан аж. Мана уулын асуудал маргаан төдийгүй, галт зэвсэг хан­гинуулахад хүргэж байсныг бүгд мэднэ. Байгалийн үзэс­гэлэн бүрдсэн газар нутаг. Энэ хөөрхөн уулыг дан мана эрдэнээр бүтсэн уул гэж нут­гийнхан ярьдаг. Зарим нь "хилээ мана!" гэж өгсөн нэр ч гэдэг. Зүүн хил дээр Нөмрөгийн гол гэж бий. Халх гол, Буйр нуурт цутгадаг түргэн урс­галтай гол. Гэтэл Нөмрөгийн халуун рашаан, тэр хавийн үзэсгэлэнт газар нутаг Хята­дын хилд байх жишээтэй. Нөмрөгийн гол, Нөмрөгийн халуун рашаан гэх мэт "Нөм­рөг"-өөр нэрлэгдсэн үзэсгэ­лэнт газар нутаг бол яах аргагүй монголчуудын олон жил нутагласан газар нутаг юм. Ингэж урд хилийн газрын ажлаа дуусгаад, хилийн шу­гамаа тогтоон анхлан 439 хилийн багана босгож байв. Үүнээс хойш улсынхаа хи­лийг хоёр удаа шинэчлэн одоо 1000 гаруй багана бос­гоод байгаа юм байна. Энэ дархан хилээ өнөөдөр Мон­голын хилийн цэрэг манаж, нүд цавчилгүй сахин хам­гаалж байдаг. Өнөөдөр, улсын хил ямар байна вэ? Дэлхийн газрын зураг дээр тусгай хилтэй, тугсаар тогтносон улс гэж тэмдэглэгдсэн байдаг. НҮБ-ын гишүүн "хэн ч халдашгүй монголын сайхан орон". Гэтэл сүүлийн үед өмнө талын хи­лийг маань устгаж, хөрш их гүрний хилд оруулж зурсан, бичсэн зүйл нэг биш удаа хэвлэгдэж дэлхий нийтийн сонорт хүрлээ. Хэдийгээр хувь хүмүүсийн алдаа, уран бүтээлчдийн хувийн үзэл бодол гэж үзэх явдал байгаа ч улс төрийн амьдралд үүнийг "Дасгах үйл ажиллагаа" гэж нэрлэдэг юм байна. Ирээдүйн бодлогоо хувь хүнээр дам­жуулан гаргаж "дасгах" явдал түүхэнд олонтаа гарчээ. Ийм "дасгах" үйл ажиллагаа сүүл­дээ, хэдэн арван жилийн дараа ч юм уу, хэдэн зуун жилийн дараа хэлэлцээний ширээнд суухад хүргэдэг, эсвэл хүч хэрэглэж цус ур­сахад хүрдэгийг түүх харуул­саар байгаа. Харамсалтай нь өнөөдөр Монголын хилийг устгаад хэвлэж байгаа удаа дараа­гийн оролдлогуудад Монголын далбааг уруу нь харуулаад байрлуулж байгаа доромж­лол, монгол хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд тэнэж гуй­ланчилж, амь насаа алдаж, шорон гянданд тарчилж бай­хад Монголын төр огт дуу­гарахгүй нь сонин санагддаг. Бид чинь хилтэй, хэлтэй, үндэсний бичиг соёлтой Мон­гол шүү дээ! GoGo.mn
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1009996/b10/trackback

bluest

2008.12.19 08:30:20
*.224.108.178

unshij chadahgui yum bainaa!! yun ch galzuu ulaan usegtei, yadaj nud uvtgusun usgeer bichichihsen yum be dee!!!

narao

2008.12.21 15:03:51
*.208.212.61

2-n xoorond ingej aajim aajimaar urid ,xoid  2 gurend uusaj baisnaas
neg musun amerikiin kolon  uls bolson ni deer ...xm

narao

2008.12.21 15:09:20
*.208.212.61

mgl-n turd chadvarlag  uls turchid bish ,  ajilaa ch medexgui xeden naimaachid  suutsgaachixsan yum chini
dugai suuxaas uur yaxavdee !!!!

olontumeeree

2009.01.14 18:49:26
*.88.183.183

tiimee.hiliin tuhai nemj helehed huvsgul aimgiin zarim sumiin buriaad ulstai hilledeg gazar gehed l olon uanz naana staana bdag.Nutgiin humuus dahin shinechlehdee naaguur bolgochihson yumaa.Huuchin hel ni ene bna geed l zaaj ugdug yum tend ni huuchin temdeg bdag...
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24453
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27978
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115736
411 MONGOL [2] gts_t 2009-01-01 833
410 “Би монгол хүн” гэж өөрийгөө ухамсарлан ойлгож байгаа . . . Munkh-munkh 2009-01-01 1028
409 shine onii mend khurgey 2009 [2] Munkh-munkh 2009-01-01 964
408 ajil bn [1] saimuu 2008-12-31 760
407 МУ-ЫН ГХСАЙД С.БАТБОЛД БИДЭНД ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ [1] finepix 2008-12-31 930
406 solongosiin goo saihanii buteegdhvvn bolon baraa buteegdhvvn [1] ОЮУKA 2008-12-30 798
405 Я.Батсуурь: Газрын тос боловсруулах цаг хаяанд иржээ [1] oron_zai 2008-12-30 1528
404 Зуучлалын гэр бүл буюу аргамжаанаасаа алдарсан бүсгүйчүүд [3] jooyo 2008-12-30 1138
403 Өмнөд Корё улсын хотжилтоос бид юуг сурах бэ? Munkh-munkh 2008-12-29 851
402 http://eminent.blog.banjig.net/post.php?post_id=117179 Munkh-munkh 2008-12-29 7510
401 Монголчууд гуйдаг, эсвэл булаадаг /Удирдлагын мотивацийн тухай/ Levi`s 2008-12-29 2316
400 МОНГОЛ ХҮН БҮХЭНД [1] HENZA 2008-12-29 797
399 Хөх тэнгэрийн Эзэн Монголын ард түмэнд хайртай tsetseg57 2008-12-28 826
398 Хятадын тал Монгол Улсын гурван иргэнийг цаазаар авсан бололтой (2008-12-27 14:59:23) [1] mapu 2008-12-28 789
397 Энхбаярын эрин ирлээ [1] finepix 2008-12-28 825
396 zaawal unshaarai [3] zar_ka 2008-12-27 975
395 koread baigaa niit mongolchuudad handah ni [1] oron_zai 2008-12-27 1333
394 SANAAGAA NEMERLEEREI [5] Munkh-munkh 2008-12-26 1005
393 Аз жаргал єєрт чинь бий бусдаас бvv хай! [1] Мичидмаа 2008-12-26 1005
392 Эхний 50 их бичлэгтэн [13] Ирмүүн 2008-12-26 808
391 Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс, эрүүлийг хүсвэл мөнгөө төл /БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ/ Munkh-munkh 2008-12-26 861
390 Хямрал. BAABAR Munkh-munkh 2008-12-26 1425
389 “Шинжлэх ухааныг өмөөрөхүй” BAABAR Munkh-munkh 2008-12-25 1137
388 BAABARISM!!!!!!! Munkh-munkh 2008-12-25 1405
387 iveel mahnii delguur [1] GER BUL 2008-12-24 964
386 UB-d NYAMD BAIR [1] Jargalotgon 2008-12-24 843
385 gazariin achaa xamgiin xyamdaar bainga awch baina 010-7622-9937 [1] aagii01 2008-12-24 833
384 gutamshig [9] fortune 2008-12-24 879
383 gonata-5 zarna [1] loyka 2008-12-24 795
382 Баабар “Нүүдэл суудал: Монголын түүх” номынхоо 5-р дэвтрийг бичиж байна. [1] Munkh-munkh 2008-12-23 3891
381 Солонгос АНУ-тай худалдаа хийх хууль гаргав Munkh-munkh 2008-12-23 793
380 Миний эх оронг Бурханы буудалласан буянт нутаг гэдгийг ... [1] 나이키 2008-12-23 792
379 Эдийн засагч Н.Дашзэвэг: Монголбанк “Анод” уруу бүдүүлгээр халдлаа [1] katren 2008-12-23 966
378 Erunhii saidad bichsen zahidal [1] katren 2008-12-23 1009
377 МАХН ба ЗАЛУУЧУУД, АН ба ЗАЛУУЧУУД Munkh-munkh 2008-12-22 785
376 МОНГОЛД ХАЙРТАЙ ХҮН БАЙДАГ ЮМУУ? [1] Мичидмаа 2008-12-19 858
375 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [1] Levi`s 2008-12-19 953
374 БИ ЭХ ОРОНДОО. 13 Munkh-munkh 2008-12-18 798
» Монгол улсын хилийг тогтоох бүрд газар нутгаа алдсан байдаг [4] daruuhan01 2008-12-18 1524
372 tuslaach humuusee [1] davka24 2008-12-18 797
371 AMERICIIN ERONXIILOGCH BUSHIIN IRAKT BOLSON GUTALAAS BULTSANN center 2008-12-17 877
370 Xэлний сургалтын баярын хямдрал зарлаж байна. [1] Zayagiin 2008-12-17 775
369 haha [1] ееgii5 2008-12-17 783
368 arbait hiine 24t zaluu [1] maxxxx 2008-12-16 764
367 Anod banknii talaar [1] katren 2008-12-16 871
배너신청
자생병원

배너신청