Бичлэгийн тоо 6,515
Би чамд хэнээс ч илүү итгэдэг байсан
Хэний ч өгч чадахгүй хайраар хайрладаг байсан
Хэзээ ч намайг хуурахгүй гэдэгт итгэдэг байсан
Бүх зүйлээ зөвхөн чамдаа зориулна гэж боддог байсан
Гэвч чи миний бодсноос өөр хүн байж
Гүнж хөөрхөн инээмсэглэл чинь баг байж
Хэлж ярих үг чинь хүртэл худлаа байж
Хацар даган урсах нулимс чинь зүрхгүй байж
Цэцэгс атаархам сайхан амьдралын тухай
Хүн зон уярмаар сайхан дуунын тухай
Хорвоо дэлхий үеийн үед дурсмаар хайрын тухай
Эр хүн би чамд амалж чадах байлаа
Гэвч чи миний бодсноос өөр хүн байж
Гүнж хөөрхөн инээмсэглэл чинь баг байж
Хэлж ярих үг чинь хүртэл худлаа байж
Хацар даган урсах нулимс чинь зүрхгүй байж
