Бичлэгийн тоо 2,391

Americ d neg udaa

Уншсан 862 vote 0 2008.12.16 17:10:36
Банкаар улстөрийн өс тайлах гэж гэж байна
Sunday, December 14 @ 22:48:16 GMT+8

/Л.МӨНХБАЯСГАЛАН/

Америкт нэг удаа

Америкт нэг удаа ийм явдал болжээ. 1929 онд гэсэн байх шүү. "Bank of USA" буюу Америкийн нэгд­сэн улсын банк нэртэй  жи­жигхэн банк байж л дээ. Түүний эзэн нь еврей үндэс­тэн байлаа. Тэр үед Америк болон Европод еврейчүү­дийг үзэн ядах үзэл газар авсан байж. Ингээд хувхай жүүдийн банкаар оролдох санаа сэдэж тухайн үеийн нэг сонинд өнөөх бан­кийг санхүүгийн чадваргүй болж байгаа тухай биччихжээ. Ингэтэл тэр  банкинд хадга­ламж эзэшиж байсан иргэд хадгаламжаа татаж эхлэх нь тэр. Өнөөх банк мэдээж зүв зүгээр ажиллаж байсан бо­ло­хоор иргэдэд хадгалам­жийг нь ч өгч эхлэж л дээ.  Тэгээд орой яг хаах цагтаа хаадаг бай­лаа.


electronic edition



Гэтэл урт дараалалд зогсоод мөнгөө авч чадаагүй иргэд хэл ам хийсээр тэр банкыг үнэхээр доголдуулж эхэлжээ. Том нэртэй жи­жигхэн банк бусад банкуу­даасаа тусламж хүссэн бо­ловч нөгөөдүүл нь "жүүдийн банк дампуурвал дампуураг" гэсэн санаагаар тусласан­гүй. Ингээд Амери­кын нэгд­сэн улсын банк дам­пуурах нь тэр.

Жижигхэн ч гэлээ том нэртэй бас өөдөс­хөн ч гэсэн банк байсан юм болохоор гадны хөрөнгө оруу­лагчид болон хадгаламж эзэм­шигчид эмээж бусад банкуудаас нь ч мөнгөө татаж зээлээ зогсоос­ноор  бусдыгаа  хөлдөө чирч ээлж дараалан дампуурсан түүхтэй гэсэн.

Монголд бас нэг удаа

Өнгөрсөн долоо хоногт Анод банкны үйл ажиллагаа доголдсоныг Монголбанк "ил­рүүлж" үйл ажиллагааг  нь түрж зогсоож "яс баригчид"-аа томилов. Үүнээс хоёрхон хоногийн дараа Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр,  ТУЗ-ын дарга  Э.Гүрранз, ТУЗ-ын гишүүн Н.Даваа на­рыг Ганцхудагийн урьдчилан хорих төвд хорьжээ. Энэ дуулиан нь Анодыг ангал руу түлхэхэд улам ч нэрмээс болов. Анодын эзэд ямар гэмт хэрэг үйлдсэний улмаас  бөөнөөр нь хорих газар руу илгээх болсоны учир  тайлаг­дах хооронд иргэд ихэд бу­хим­даж хадгаламжаа авахаар яарч эхэллээ. Гэтэл Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ын гишүүн Н.Даваа нар нь мөнөөхөн Ж.Батзандан, О.Магнай на­рын ИХ намын гишүүн байсан бөгөөд  өнгөрсөн УИХ-д  Н.Да­ваа нь нэр дэвшиж байжээ. Мөн Э.Гүрранз нь  бие  даан нэр дэвшиж МАХН-ын бодло­гыг эсэргүүцсэн юм байх. Ингээд эрх баригч намын үзэл бодол,  үйл хэргийг эсэргүүц­сэн намын гишүүд Анод бан­кыг толгойлж байсан учраас энэ банкыг түлхэн унагаах нь зүйтэй гэж үзэв.  Мөн долду­гаар сарын 1-нд МАХН-ын төв байрыг шатаахад энэ  банк санхүүжүүлсэн байж магад­гүй гэсэн хардлага давамгай­лав. Яг л өнөөх "хувхай жүү­дийн банкыг дампууруулъя" гэдэг шиг юм ингэж өрнөв.

Монголд хоЁр дахь удаагаа 

Анодын үйл ажиллагаа бага зэрэг доголдсон байхыг үгүйсгэхгүй. Их хэмжээний зээл олгосон байсан бөгөөд  Засгийн газар ч Анодод 40 тэрбум төгрөгийн өртэй байж. Үүнээс  20 тэрбум нь хугацаа нь хэтэрчихжээ. Иймийн тулд Анодын гүйцэтгэх захирал Д.Энхтөр Ерөнхий сайдад захидал бичсэн юм байж.   Монгол Улсын замын бүх мөнгө энэ банкаар дамждаг бөгөөд хувийн компаниуд Анодоос мөнгө зээлж зам тавьсан бөгөөд тэр зээлийг нь Засгийн газар төлөх ёстой байж. Өөрийн нөөц 170 тэр­бум төгрөгийнхөө 140 тэрбу­мыг зээлд өгчихсөн байж. Энэ бол аль ч банкинд байдаг л жирийн үзэгдэл. Өөрөөр хэл­бэл банк ингэж л ажиллах ёстой байдаг. Гэтэл яагаад Анодын үйл ажиллагаа догол­дож эхэлсэн юм бол. Зүв зүгээр ажиллаж байтал нь гар утсаар "Анод банк дампуурах гэж байгаа тул хадгаламжаа татна уу" гэсэн мессеж тар­жээ. Түүний дараа хэд хэдэн сонинд "Анод" дампуурч бай­гаа болохоор эздийг нь цаг­даад байцааж байна хэмээн мэдээлэв. Ингээд л хадга­ламж эзэм­шиг­чид нь бужиг­наж эхэлжээ. Байгаа мөнгөө хугацаатай зээлэнд гаргачих­сан банк­наас хадгаламж эзэм­шигчид нь мөнгөө нэхээд ирмэгц барьц алдах нь тэр. Тэгээд төрөөс тусламж хү­сэв. Харин нөгөөдүүл нь бушуухан яс баригч томилож эздийг нь барьж аваад хорь­чихов. Яг ийм явдал хэдхэн жилийн өмнө болсон биш үү. Хадга­ламж зээлийн хоршоод  дам­пуурах нь гэж ганцхан шуу­гиу­лаад л хадгаламж эзэм­шигчдийг нь сандруулж орхи­сон. Тэгээд юу юуны духанд хүрэлгүй эздийг нь барьж аваад хорьчихож би­лээ. За­рим нь "Намайг битгий хорь, би хадгаламж эзэм­шигч­дийн­хээ мөнгийг ба­риулж байгаа барилгаа дуус­гаад хүүтэй нь төлөөд өгье. Бас ийм ийм обьектуудаа зараад ингээд төлчихнө" хич­нээн гуйгаад дийлээгүй. Эц­сийн бүлэгт баахан ялтантай, мөнгөө алдсан иргэд нь тө­рийн ордны өмнө үсээ хай­чилсанаар төгссөн билээ. Үүнийг хоёр дахь удаагаа давтах хэрэг байна уу.    

Юун долдугаар

сарын 1

Хэрвээ Монголд банкууд ээлж дараалан дампуурч эхэлвэл долдугаар сарын 1 байтугай юм болохыг төсөөлж байна уу. Банкинд хадгаламж эзэмшдэг хүмүүс бол бизнес­мэнүүд байдагггүй. Бизнес­мэнүүд бол мөнгөө байнга зах зээл дээр эргэлтэнд оруулж хөдөлгөж байдаг хүмүүс. Ха­рин насаараа хөдөлмөрлөсөн мөнгөнөөсөө илүүчилж, эсвэл гадаад оронд ажиллаж байгаа үр хүүхдийнхээ мөнгийг хад­галж байгаа хүмүүс л банкинд хадгаламж нээдэг. Дэлхий­гээр нэг тарсан мянга мянган монголчууд хөлс цусаа урс­ган байж олсон мөнгөө хадга­луулж байгаа. Хэрвээ тэдний мөнгийг салхинд хийсгэчих­вэл юун долдугаар сарын 1. Тэрнээс ч нэт юм болно гэж сана. Тийм болохоор дам­пуур­лаас, улстөрийн явуул­гаас зайлсхийхийн тулд бан­куудын ил тод байдал бүх­нээс чухал. Нуух юм юу бай­на. Бүхнээ ил зарлах хэрэг­тэй. Байгаа мөнгөө, зээлээ бас тэгээд эздээ бүү нуу. Анод банкны захирлууд шиг боло­хоос сэрэмжил. Аль банкны цаана хэн байгаагаа л хэлчих. Тухайлбал, Голомт монгол эзэнтэй. ХХБ ч мөн адил. Хаан банк япон эзэнтэй бол Транс оросуудынх. Мон­гол шуудан банк, Үндэсний хөгжлийн банк, Улаанбаатар банк, Анод банк монгол эзэн­тэй бол Хад­галамжийн банк, Чингис хаан банк оросуудынх гэх жишээ­гээр зарлачих. Бан­­­кинд итгэл чухал гээ биз дээ.     

С.БаЯр Үнэхээр лайтай

С.Баяр үнэхээр лайтай Ерөнхий сайд юм. Сонгуу­лиас өмнөх Засгийн газраа тэр­гүүлж байхдаа түүний 100 дахь хоног нь Монголын ард түмэнд шатахууны үнийн өсөлтөөр бэлэг барьж байсан бол энэ Засгийн газрын 100 дахь хоног нь банкны систе­мийн хямрал байж мэдэх нь. Үүнийг хүсэн хү­лээж буй хүн байна. Мөнгөө төлчихөөд захиалсан хөгжмөө хүлээн суугаа хүнийг яах вэ.  С.Бая­рын засгийн газрын 100 хо­ногт аль нэг банкаар туг дахиж бэлэг бэлдсэн хэмээн учир мэдэх эх сурвалж хэлж бай­на. Тэгээд Анодын үйл ажил­лагааг түр зогсоосон өдрийн ердөө л маргааш нь тус банк­ны гүйцэтгэх захирал Ерөн­хий сайдад хандан бич­сэн гэх захидал Ерөнхийлөг­чийн мэд­лийн сонинд гарч байх нь зүгээр нэг тохиолдол биш. Яагаад банкны үйл ажил­лагаа доголдсон мэдээний галыг Засгийн газар руу хан­дуула­хыг зориод байна вэ. Засгийн газарт, С.Баярт дур­гүй хүн байлгүй л яахав. Анх­наасаа л хууль зөрчиж хуй­валдааны чанартай бий  бол­сон засаг учраас шүүмжлэл хардлагын төв цэг байх нь аргагүй. Гэх­дээ ард түмний­хээ хөрөнгөөр тоглож, банкуу­дыг зулын гол болгож байж С.Баяр болон түүний Засгийн газраас өс тайлна гэвэл арай л үнэтэй санагдана. Энэ Зас­гийн газ­рыг огцруулахын тулд, тэдэн­тэй тооцоо бодохын төлөө, С.Баяр гэдэг хүнийг Ерөнхий­лөгчийн сонгуульд нэр дэв­шүүзэй гэсэндээ  зүв зүгээр ажиллаж байсан бан­куу­дыг өшиглөж унагаана гэ­дэг үнэ­нийг хэлэ­хэд арай л ахдаад байна. Тоглоом чинь шоглоом болох нь. Тиймээс банкуу­даар орол­дох гэсэн увайгүй үйлдлээ зогсоогооч. Хэрвээ энэ Зас­гийн газар үнэхээр тийм үнэ­тэй юм бол та нөхөд ард түмнийхээ эрх ашгийг бодоод огцроод өгчихөөч. Салж бол­дог­гүй өгч бардаггүй тийм айхтар албан тушаал биш шүү дээ. Аавын хөвгүүд хашиж л байдаг, алдаж оноод огцорч л байдаг жирийн л нэг төрийн алба ш дээ.    

Эцэст нь хэлэхэд улстө­рийн өшөө авалт банкинд халдаж байгаа нь энэ. Ард түмнийхээ хөрөнгөөр өс тай­лах хэрэггүй л баймаар даа.



Л.Мөнхбаясгалан
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1002590/89a/trackback

profile

эди хугда

2012.08.28 14:03:40
*.199.133.179

Энд солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл болж 
 батлуулаагүй  хүмүүст бичиг баримт,авахад туслалцаа үзүүлнэ 
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24453
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27978
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115736
» Americ d neg udaa [1] katren 2008-12-16 862
365 SURGUUL [1] kangwondo 2008-12-15 729
364 Эх оронч байна гэдэг хооллохоос эхэлдэг юм шиг ээ Munkh-munkh 2008-12-15 1072
363 ЭНХБАТЫН БАДАР-УУГАН ДЭЛХИЙД ШИЛДЭГ гэдгээ тунхаглуулав [1] borgil_sak 2008-12-13 874
362 Unshaarai [3] kangwondo 2008-12-13 857
361 ,Замын- Үүд Хятад улсын тосгон болоход ойрхон байна [4] oron_zai 2008-12-13 872
360 “Анод” банк айдастай асуултын хариу [1] finepix 2008-12-12 1077
359 2008 оны дэлхий дахины хамгийн том 10 хэрэг явдал finepix 2008-12-12 817
358 mahnii delguur [1] GER BUL 2008-12-12 888
357 busgui tani moroodliin er hun yamar bh eostoi ve [1] ismiraldo 2008-12-12 1013
356 Az jargaltai baihiin eson nuuts zaaval unshaarai [1] ismiraldo 2008-12-12 1469
355 Uhaangui durllaas erchuud yagaad uregdeg ve? [2] ismiraldo 2008-12-12 931
354 Love [1] kangwondo 2008-12-11 721
353 Angli helnii hyamd surgalt [1] Zayagiin 2008-12-11 896
352 240.000 вонн авах боломжтойг мэдэгдье..... [1] oron_zai 2008-12-11 1206
351 Шинэ оноор гэрээ чимэцгээе [1] 나이키 2008-12-10 1955
350 Elchingees medeeljee [4] ismiraldo 2008-12-09 1247
349 zurhai [1] ismiraldo 2008-12-08 1714
348 Polish ulsad gereet ajilchin gargana. [1] R.Agii 2008-12-07 918
347 Iim baival yamar ve? [1] kangwondo 2008-12-06 761
346 Монгол Эрчүүддээ Хэлэх Үг [7] jooyo 2008-12-05 1124
345 Гар утасаараа мєнгє олох боломж [1] 김정민 2008-12-04 948
344 2009 on tsalingiin dood hemjee [1] finepix 2008-12-04 1607
343 미녀들이 수다 [14] enkh0000 2008-12-04 1330
342 Хятад хvний санаа шунал хоёр [1] oron_zai 2008-12-04 1208
341 чи янагын үлгэр зохио [1] Hotel California 2008-12-04 885
340 Бүсгүй хүнд хэзээ ч хэлж болохгүй үг гэж байдаг [4] altan_tooroi 2008-12-04 1311
339 zugeer l [1] ji he 2008-12-04 790
338 humuusee nadad zuvluj tuslaach [4] taaznii shohoi 2008-12-04 1112
337 hi [1] tilina 2008-12-03 756
336 bairnii talaar zovlooch [2] 유나 2008-12-02 1080
335 shine veiin mankurt boolchuud eswel Mongoliin jews(ewreichuud) [1] FR4Y 2008-12-02 939
334 Сингл байх 20 эерэг тал ба сөрөг [1] ....Badr Hari..... 2008-12-01 983
333 mongol ulsiin yoronhii said [1] sarmisxan555 2008-12-01 1099
332 usan ongotsoor solongosruu yaj ireh be? [3] ww666 2008-11-30 1094
331 Есийн тооны бэлгэдэл ....Badr Hari..... 2008-11-30 2483
330 240.000 вонн авах боломжтойг мэдэгдье..... [1] oron_zai 2008-11-30 1294
329 Polish ulsad gereegeer ajilchin gargana. [1] R.Agii 2008-11-29 823
328 Цаг хугацаа ба залуу нас: Миний мэдэх Австрали орон ....Badr Hari..... 2008-11-29 1605
327 Аргын тооллыг баримтлагч [2] ....Badr Hari..... 2008-11-29 1001
326 Өөрийн биоритмээ тодорхойлцгооё [1] ....Badr Hari..... 2008-11-29 1727
325 mash caixan bn shvv [1] tamirbulgan 2008-11-29 945
324 orood uzdee [1] kangwondo 2008-11-29 1121
323 Өвөр Монголын эмгэнэлт тавилан [2] best1 2008-11-28 1342
322 Эвий, тэр жаахан монгол хvv [4] jooyo 2008-11-28 1409
배너신청
자생병원

배너신청