Хорвоо дээр эмэгтэй хүн байгаагүйсэн бол
Хайрын улаан сарнай хогын ургамал болох байсан
Хорвоо дээр эх хүн байгаагүйсэн бол
Хонгор үрсийн бүүвэйн дуу гунигын аяс болох байсан
Хорвоо дээр бүсгүй хүн байгаагүйсэн бол
Харц шидсэн эрчүүдийн галзуу дурлал хийсвэрлэл болох байсан
Хорвоо дээр хүүхнүүд байгаагүйсэн бол
Хайранд умбахыг залуу нас мэдрэхгүй гуниг тээх байсан
Хорвоо дээр ээж наран байгаагүйсэн бол
Хотлоор дуурссан баатрууд мэндлэхгүй өнгөрөх байсан
Хорвоо дээр бүсгүй саран байгаагүйсэн бол
Хонхон цэцгийг ч тоож түүх залуу хаанаас ч олдохгүй байсан
Хорвоо дээр цайлган инээмсэглэлийн хөрс бүрэлдээгүйсэн бол
Хоёр зүрхийг догдлуулсан нандин хайр үндэслэхгүй байсан
Хорвоо дээр цагаахан сэтгэлийн наран манддаггүйсэн бол
Хорон муу санаа хүмүүнийг мэрж дуусах байсаан...


С.Цогнэмэх

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/