Эр бор харцага"-ын эгшгийг бvv хөнд
Эр хvний нулимс эцгийн ариун хөлстэй адил юм гэнэлээ
Эрмэг хvлгийн аялгуу эх нутгийн салхитай ижил юм гэнэлээ
Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ
Эр хvний мэгшихийг бvv хар
"Эрдэнэ засгийн унага" -ын аялгуу бvv тасал
Эр хvний нулимс эхийн цагаан сvvтэй адил юм гэнэлээ
Эрмэг хvлгийн дуун эгшиглэнт горхины чимээтэй ижил юм гэнэлээ
Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ
Эр хvний харууслыг бvv мэдэр
"Эр хоёр загал"-ын туульсийг бvv март
Эр хvний нулимс эцсийн дусал цустай адил юм гэнэлээ
Эрмэг хvлгийн эгшиглэн эв хуурын татлагатай ижил юм гэнэлээ
Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ
2005 он С.Цогнэмэх

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ
http://krilleer.blogspot.com/


yaasnaach medehgui say zurhendee
uilaad unguruv bi .... chamd uran buteeliin undur amjilt
husen yuruue.........
Эр хvний зvрхэндээ уйлж мэгшдэгийг
Эхийн сvv шиг хариулаж чаддаггvйгээрээ
энэ орчлонд хамгийн хатуу гомдолт
байдаг юм гэнлээ....
тиймч учраас Эр хvний нулимсийг vзсэн
Эмэгтэйн амьдрал өөдлөхгvй ч гэсэн
яриа байдаг биш билvv залуусаа....
амьддаа биe биeнээ хайрлаж явцгаа залуусаа....
баярлалаа....