Хайр гэж юу юм бол.

          Яагаад хайр гэж нэрлэсэн юм бол. Яагаад хэзээ ч дуусашгүй хайр ундран урсах булгийн ус адил цалгилан цалгилах далай адил, агуу уудам баян тансаг байдаг юм бол. Тиймээ хайр үнэхээр сайхан. Хайртай гэдэг үгээ бид эжии аавдаа, эх орондоо, үр ачдаа, хайртаа бүхэндээ харамгүй хэлдэг. Хэлээд л байгаа хэрнээ улам олон удаа хэлмээр энхрийлмээр, хайрламаар эвийлмээр байх нь гайхалтай. Сайхан сайхан амьдрал өөрөө сайхан. Хичээгээд л мэрийгээд л байна. Хүндлэл дээдлэл, энэрэл эгээрэл, ухаарал энхрийлэл энэ бүхэн хайрын анд нөхөд. тиймээ залуусаа миний монголийн залуусаа Энэ бол миний бидний амьдралын талбар, юу төлөвлөж, юу бүтээн байгуулж, ямархан хувь тавилантай яаж амьдрахаа та одоо шийд. Яагаад гэвэл эх дэлхий минь нэгээхэн зайд агуу уудам орон зай байдгийм тиймээ хүмүүн бид юуны учир хайрлаад л, энхрийлээд л байгаа нь хайрын нууц байнам. Зүрхэнд минь, нүдэнд минь, итгэлд минь, зүтгэлд минь хайр чи зүйрлэшгүй их эрхтэй болохоороо л ундран гарах рашаан лугаа уянга эгшиг болон хорвоодоо дуулнам Таларханам,хайртай бүхэндээ таларханам. Харам үгүй хайраа өнөөдөр л хан хорвоод шинэ он гэж хэлэгдэх тэр мөчөөс урьтан хэлэхийг хүсэж байна. Нандин дурсамж, энэрэл хайрын дээд нь байсан таньдаа, чамдаа мөнхөд таларханам. Одоо гэдэг энэ цаг одон холдохоос өмнө омогшин хайраа илчилье бие биедээ. Тиймээ удахгвй Шинэ оны анхны өдөр эрнэ Шинэ өдрийн өглөөн наран мандахдаа. Уудам эх дэлхийд минь, өр зүрхэнд минь итгэл найдвар, инээд хөөр, баяр жаргалан, хайр энхрийлэл та алтан нарны цацрагтай хамт, атганд нь алиман зүрхэнд минь шингэх болноо. Энэ л хорвоодоо би ууснам. Эвийлэн хайрладаг, энхрий хайртай бүхэн минь энд мөнхөд би сэтгэлийн гүндээ шинээр төрж байна.