Бурхан байдаг гэдэгт би итгэдэг
Буй биеийг нь таниж хараагvй болохоор
Будда юмуу Христ юмуу би мэдэхгvй
Завилж суугаад амирлангуй байдаг уу
Загалмайнд цовдлуулаад тарчилж байдаг уу би мэдэхгvй
Хэрэгтэй vед надад дандаа тусалдаг ч
Хэзээ ч тэр єєрийнхєє тухай ярьж єгєєгvй
Буруу бvхний ємнє vг эрэн адгахдаа
Бурхан минь гэж би єєрийн эрхгvй л хэлдэг
Бусдаас илvv баярлаад хєєрч догдолж байхдаа
Бурхан минь гэж уулга алдан дууддаг
Мэлмий тунгалаг нvдтэй гэж би тvvнийг боддог
Миний чиний замийг гэрэлтvvлж єгдєгт итгэдэг
Гараас минь хєтєлж яваа гэж би боддог
Газарт унахдаа татаж босгоно гэж итгэдэг
Худал vнэн хоёрыг шvvдэг гэж би боддог
Хувь тавиланг минь зурсан гэдэгт итгэдэг
Чанх дээрээс минь харж байгаа гэж би боддог
Чамайг надад хайртай гэдэгт итгэдэг