Бичлэгийн тоо 294
Хоёр Солонгосыг нэгтгэхэд бэлтгэх хороо байгуулах хэрэгтэй гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе хоёрдугаар сарын 25-ны мягмар гарагт Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдлээ. Хоёр улсыг нэгтгэх асуудлыг шийдвэрлэх гарц, зохион байгуулалт, тогтолцооны арга замыг эрэлхийлэх зорилготой энэ хороо Ерөнхийлөгчийн харьяанд байх юм байна. Тэр бас ингэж нэгдэх нь Солонгосын хойгт энхтайван тогтооход чухал ач холбогдолтой гэжээ.
Нэгдсэн нэг улс байсан Солонгос дэлхийн хоёрдугаар дайны дараагаар хоёр улс болон салж, 1950 онд Солонгосын дайн эхэлсэн бол 1953 онд гал зогсоох гэрээ байгуулснаар төгссөн юм. 1998 оноос Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ким Дэ Жун БНАСАУ-тай орйтон нягтрах “Нарны гэрлийн бодлого” зарласан юм. Гэсэн ч хоёр улсын хоорондох маргаантай асуудал зарим үед улам хурцдаж БНАСАУ энхийн хэлэлцээрээс гарахаа мэдэгдэн цөмийн зэвсэг хэрэглэсэн дайн гарахад холгүй байгаа юм.