Бичлэгийн тоо 3,329

Манайд ирээрэй

Дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн 0.2 хувийг Монгол эзэлдэг гэнэ. Чингис хааны өлгий нутаг, нэгэн цагт дэлхийн талыг эрхшээлдээ оруулж явсан түүх, үлэг гүрвэлийн араг яс, өндөг хамгийн их олддог газар, өнөө хэр нүүдэлчин уламжлалаа алдаагүй яваа орон, байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй нутгаас жуулчид яагаад тойроод байдаг юм бол оо. Уг нь манайх БНАСАУ шиг хаалттай улс бишсэн. ССАЖЯ-ны Аялал жуулчлалын газраас гаргасан тооцоогоор өнгөрсөн жил манайд 475 мянган жуулчин ирсэн байна. Урд хөршөөс хамгийн олон буюу 263 мянган жуулчин ирсэн гээд байгаа нь хэр үнэмшилтэй вэ гэдгийг бид мэдэхгүй. Дэлхийд алдартай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аяллын онцлох бүсээр Монголыг олон удаа нэрлэж байсныг бид тухай бүрт нь мэдээлсэн. “Time”, “National Geographic” сэтгүүл, “New York Times” сонин, “CNN” дээрх жагсаалтууддаа манай улсын нэрийг онцолдог нь бараг бидний хийдгээс илүү сурталчилгаа болдог байх. Гэвч эцсийн дүн чамлалттай хэвээр, 0.2 хувь гэдэг нь ер өөрчлөгдөхгүй юм. Салбарынхан нь 2015 онд Монголд ирэх жуулчдыг тоог нэг саяд хүргэнэ гэсэн өөдрөг зорилго тээгээд ажиллаж буй тухайгаа ярьсан.

Энэ “мөрөөдөл”-ийг үнэмшилтэй болгоход Тарбозавр батаар их нөлөөлнө гэж тооцсон тэд Монголын аяллын уриаг “Go Nomadic, Experience Mongolia” болгож өөрчилжээ. Өнгөрсөн жилийн хамгийн том дуулианы эзэн болсон Тарбозавр батаарын тухай дэлхийн бүхий л хэвлэлүүд мэдээлэл бэлтгэж, үлэг гүрвэлийн араг ясны хулгайн хэргийн үйл явцын талаар мэдээлж байсан. Эцэст нь монголчууд бид ялж, түүхэн олдворыг гэртээ залахаар болсон тухай ч олон хүн мэддэг болсон. Ирэх сард Сүхбаатарын талбай дээрээ Тарбозавр батаарын араг ясыг олонд үзүүлж, улмаар үлэг гүрвэлийн музей байгуулахаар шийдвэр гарсан байгаа. Энэ бол юунаас ч илүү сурталчилгаа, жуулчдыг татах гоё өнцөг юм. Зөвхөн Тарбозаврыг үзэх гэж нэг сая жуулчин Монголд ирэх бололцоотой гэж энэ салбарын экспертүүд хэлж буй нь оргүй үг биш байх. Эйфелийн цамхаг, Цагаан хэрэм, Таж Махалд л татагдаж хүмүүс Франц, БНХАУ, Энэтхэгийг зорьдог жишээ ч бишгүй. Өнгөрсөн онд манай улс аялал жуулчлалын салбараас 218 сая ам.доллар олж, урьд жилүүдийнхээ амжилтаас хойш суужээ. Манай улсын жуулчлалын орлого дэлхийн аялал жуулчлалын зах зээлд ердөө 0.1 хувь эзэлдэг юм байна. Тэр ч байтугай улсынхаа ДНБ-д ч олигтой дэм үзүүлдэггүй. Эдийн засгийн чадавхи, жуулчдыг татах зүйлсээр манайхаас лав илүү гарахгүй Казахстанаар гэхэд өнгөрсөн онд дөрвөн сая жуулчин аялж, 1.2 тэрбум ам.долларын орлого оруулаад буцсан гэсэн үзүүлэлтээр манай өмнө гишгэжээ. Энэ нь нэгийг хэлээд байна. Хэрэв сайн менежмент хийгээд, дотооддоо дэд бүтцээ сайжруулах талын юм бодвол аялал жуулчлал Монголын эдийн засагт уул уурхайгаас ч илүү их ашиг өгөх бүрэн бололцоотой.

Уг нь Тарбозавр батаараар далимдуулаад овоо сайн менежмент хийх нь дээ гэж харсан, одоо бас л таг болчихлоо. Хүмүүс хаашаа аялахаа төлөвлөдөг хаврын цаг хаяанд ирчихсэн байна шүү дээ. Өмнө нь “Majestic Mongolia”, “Discover Mongolia” гэхчилэн хөндлөн шахуу үгсээр уриа лоозон хийдэг байснаа лав өөрчилсөн нь харин сайн хэрэг. Сайн талаас нь харвал манайд ирэх жуулчдын тоо жилээс жилд нэг хоёроор ч болтугай нэмэгдээд байгаа. Гэвч яг зохион байгуулалттай аяллаар ирдэг нь цөөн, хэдэн үүргэвчтэн ирж хямд зардлаар хэдэн юм үзчихээд буцдаг, эсвэл гадаад хэл гадарладаг хэдэн хүүхдүүд жуулчидтай холбоо тогтоож Монголыг үзүүлсэн болчихоод буцаадаг нь энэ салбарын хөгжилд, ашиг орлогод хэр их нөлөөлд өг юм бүү мэд. Лавтай түүхээ ч сайн сурталчилж чадахгүй, жуулчдын тав тухаас илүү олох мөнг өө илүүд үзсэн тэд энд нэг ирсэн хүмүүсийг ахиж хэзээ ч зүглэхг үй болтол нь хашраасан түүх л их байдаг юм билээ. Урин цаг ирж байна. Заавал гадаадынхныг ирүүлэх гэж ядаад ч яадаг юм. Бид өөрсдөө дотоодын компаниуддаа санал тавиад, эх орноороо аялахад болохг үй юу байх билээ. Бид өөрөө аялсан шиг аялж, тэд үйлчилсэн шиг үйлчилж байж Монголын аялал жуулчлалын салбар зүй ёсоороо хөгжинө. Тэгж байж энэ салбарын гоо зүй нь тогтож, үндсэн соёл нь бүрэлдэн бий болох учиртай. Жуулчдыг манайд ирээрэй гэж уриалъя. Өөрсдөө ч бас эх орноо нээе.

Дэлхийн аяллын  шилдэг маршрут: Монгол

Дэлхийд алдартай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн оныхоо аяллын онцлох газруудыг жагсаадаг уламжлалтай. Ямар жагсаалтад нь манай улс багтаж, тэд чухам юуг нь онцолсныг сонирхуулъя.

“National Geographic”: Best trips 2012 Дэлхийн жуулчдын хөтөч болсон “National Geographic” сэтгүүл өнгөрсөн оны аяллын онцлох, шилдэг 20 орныг нэрлэхэд Монгол багтсан.

“New York Times”: 46 places to go in 2013 “New York Times” сонин 2013 онд жуулчдын заавал очиж үзэх ёстой 46 газар, орныг нэрлэхэд Монгол Улс 15 дугаарт бичигджээ.

 


“Time” magazine: Adventures in Travel “Time” сэтгүүл аяллын цуврал булан болох “Adventures in Travel”-дээ Монголд
аялсан тухай сурвалжлага нийтэлсэн.

CNN: 2013 Travel wish list CNN мэдээллийн агентлаг энэ оны аяллын хүсэмжит газруудыг жагсаахад МонголУлс нэгдүгээрт жагсав.  Энд Монголд хавар болон зун аялахад тохиромжтой гэж бичжээ.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7209686/65a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청