Бичлэгийн тоо 33
Ыжонбу хотын гадаад ажилчидийг дэмжих төв *Монгол бүлгэм*Xаан банктай хамтран зохион байгуулсан Монгол ардын хувьсгалын яруу алдарт 88 жилийн ойд зориулсан Монгол үндэсний баяр наадамын үндэсний бөхийн барилдаан наадамчин олоныг өндөлзүүлсэн уран сайхан барилдаанаар дүүрэн өргөн дэлгэр сайхан болж өндөрлөв.
Энэ баяр наадамын үндэсний бөxийн барилдаанд нийт 64 бөх хүч чадал авхаалж самбагаа сорин уран мэхийг уралдуулан барилдсанаас...
Говалтай аймгийн  Цээл сумын харъяат сумын заан Ж.Баянмөнх түрүүлж
Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат аймгийн арслан Ганбаатар үзүүрлэн
Сүхбаатар аймгийн  Наран сумын харъяат Батхаан XXК бөх  аймгийн заан Ө.Буянбаатар
Дархан уул аймгийн харъяат аймагийн начин 
Ганхуяг нар шөвгөрлөө.
Үндэсний бөхийн барилдааны  ерөнхий зохицуулагчаар Ыжонбу хот дахь гадаад ажилчидыг дэмжих төв *Монгол бүлгэмийн*гишүүн Баатарсүрэн ажилаж бөхийн барилдааныг маш эмх цэгцтэй сайн зохион байгуулсан бол барилдааны хөлийн цэцээр Xовд аймгийн Дөргөн сумын харъяат Улсын цолчин засуул сумын заан П.Буджав ,гарын даагаар Булган аймгийн харъяат сумын заан Батдорж ажилаж.
Энэ барилдааны бөхийн тайлбарыг Хэнтий аймгийн Баянxутаг сумын харъяат сумын заан Д.Гантөмөр наадамчин олондоо тайлбарлан хүргэж.
Тэнгэрлэг Монгол түмэн минь магнай тэнгэр*сайхан* наадлаа.
"
"
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1892346/784/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
배너신청
자생병원

배너신청