Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл Сөүл глобал төв
Уншсан 6829 vote 0 2014.01.27 14:00:15Сөүл глобал төвийн Солонгос хэлний
Бямба Ням гаригийн 2014 оны 1-р улирлын сургалтын бүртгэл
ㅇ Бүртгүүлэх арга : Сөүл глобал төвд өөрийн биеэр ирж бүртгүүлэх
* Анги хувиарлах түвшин тогтоох шалгалт авах тул заавал өөрийн биеэр ирэх
/Бусдаар дамжуулж, утас, эмайлээр бүртгүүлэх боломжгүй./
ㅇ Бүртгүүлэх өдөр : 2014. 2. 8 (Бямба) 10:00 ~ 12:00 /Бямба гаригийн ангид суралцахыг хүсэгч/
2014. 2. 9 (Ням)10:00 ~ 12:00/Ням гаригийн ангид суралцахыг хүсэгч/
ㅇ Бүрдүүлэх материал : Гадаадын иргэний үнэмлэх эсвэл паспорт, 3×4 зураг 1 ширхэг
* Материал дутуу бол бүртгүүлэх боломжгүй.
ㅇ Хичээллэх хугацаа : 2014. 2. 15 ~ 2014. 6. 15 (15 долоо хоног)
Топик анги : 2014. 2. 15 ~ 2014. 4. 13 ( 9 долоо хоног)
* Сургалт эхлэх өдөр төвийн дотоод үйл ажиллагаанаас шалтгаалан өөрчлөгдөж болно.
ㅇ Сургалтын төлбөр : Төлбөргүй. Барьцаа 40,000 вон.
* Бүртгэлийн өдөр тушаах/ Ирц 80% иас дээш тохиолдолд хичээлийн сүүлийн өдөр буцааж олгоно./
* Топикийн шалгалтанд бүртгүүлсэн бүртгэлийн хураамж 40,000 вон дахин буцаан олгогдохгүй.
ㅇ Хичээлийн сурах бичиг : Суралцагч өөрөө худалдан авна. /Хичээлийн эхний өдөр тайлбар өгнө./
ㅇ Сургалт : Анги бүр ихдээ17 хүн
Өдөр |
Анги |
Түвшин |
Цаг |
Агуулга |
Бямба |
Суурь |
суурь |
10:00∼12:00 |
Гадаад иргэдэд зориулсан солонгос хэл |
Анхан 1 |
анхан 1 |
10:00∼12:00 | ||
Анхан 2 |
анхан 2 |
13:00∼15:00 | ||
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлдэх |
дунд |
13:00∼15:00 |
Топик /3·4/ дунд шатанд бэлдэх | |
Ням |
Суурь |
суурь |
10:00∼12:00 |
Гадаад иргэдэд зориулсан солонгос хэл |
Анхан 1 |
анхан 1 |
13:00∼15:00 | ||
Анхан 2 |
анхан 2 |
10:00∼12:00 | ||
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлдэх |
дунд |
13:00∼15:00 |
Топик /3·4/ дунд шатанд бэлдэх | |
Ажилчдад зориулсан анги |
суурь~ анхан |
15:30∼17:30 |
Ажилчдад зориулсан үйлдвэрийн орчны болон өдөр тутмын солонгос хэл |
* Хүний тоо 5-с доош тохиолдолд анги цуцлагдах магадлалтай .
ㅇ Бүртгүүлэхэд анхаарах зүйл
- Ирсэн дарааллаар, бүргүүлэхдээ суралцахыг хүссэн гаригтаа ирж бүртгүүлэх
- Бүрдүүлэх материал болон барьцаа төлбөрөө төлөөгүй тохиололд бүртгэх боломжгүй.
- Нэг хүн 2 ангид зэрэг бүртгүүлэх боломжгүй.
- Ажилчдад зориулсан анги/ E-9, H-2 виз/тэй гадаад иргэн эхний ээлжинд бүртгэнэ.
-Анги бүрийн хүлээлгэнд 5 хүн бүртгэж, суралцагч сургалтнаас татгалзсан тохиолдол хүлээлгэнд буй дарааллаар утсаар мэдэгдэнэ.
-Бүртгүүлсэнээс хойш 2 долоо хоногийн дотор хариуцсан ажилтанд мэдэгдэлгүйгээр сургалтанд хамрагдаагүй тохиолдолд сургалтнаас татгалзсанд тооцно.
ㅇ Лавлах
- Монгол хэл : Санчирмаа (02) 2075-4133
- Хариуцсан ажилтан : Ким Жа Хён (02) 2075-4148
- Ажиллах цаг : Дав ~ Баа, 9:00~18:00 (Цайны цаг 12:00 ~ 13:00)
- Эмайл : sgcwekc@gmail.com
- Вэб сайт : http://global.seoul.go.kr
- Хаяг : Сөүл хот Жунру дүүрэг Жунру 38 Сөүл глобал төвийн барилга (Ёнпунмүнгу барилгын хажууд)
주소 : 서울특별시 종로구 종로 38(서린동 64-1)서울글로벌센터빌딩(영풍문구 옆 건물)
-Ирэх зам : Метроны 1-р шугам, Жунгаг буудал, 6-р гарц, Сөүл глобал төвийн барилга 5-р давхар ,