Спэм бичлэгүүдээс шалтгаалан манай сайтад хүндрэлтэй байдлууд тулгараад байна.
Спэмээс үүдэж байгаа хохирлыг дурдвал:
1. Жирийн хэрэглэгчид маань хэрэгтэй мэдээллээ хайхад төвөгтэй байна.
2. Булангийн хариуцагчид хэрэгтэй мэдээлэл оруулах цагаа өдөрт мянга хол давсан спэм устгахад зориулж байна.
(Устгасан ч шинээр элсэн дахин оруулсаар байна.)
3. Хуурамч мэдээлэл, залилангийн чанартай түүгээр ч зогсохгүй хууль бус бичлэг бичигдсээр байна.
4. Бидний нэвтрүүлэх гэж буй мэйл болон блог үйлчилгээнд хууль бус бичлэгүүд серверт хүнд ачаа болж үйлчилгээний чанарыг доройтуулсаар байна.
Энэ байдлыг цөөрүүлэхийн тулд Солонгосын нэгэн адил иргэний үнэмлэхний дугаар болон түүнтэй адилтгах зүйлээр баталгаажуулан нэг хүн олон ID хэрэглэж байгааг хаах хэрэгтэй боловч энэ нь манай сайтын хэрэглэгчдийн онцлог байдлыг харгалзан үзвэл боломжгүй зүйл юм. Мэйлээр баталгаажуулах ч төдийлөн үр дүнгүй мөн мессэжээр баталгаажуулалт гишүүдэд маань төвөгтэй байга билээ.
Спэм оруулж байгаа IP-г хаавал тогтмол IP биш учир бусад тэр орчны хэрэглэгчидэд хохирол учруулах магадлал өндөр.
Энэ байдлаас болж сурталчилгааны чанартай бичлэг оруулагчдыг төлбөрт үйлчилгээнд шилжүүлэх талаар хэлэлцэж үзсэн.
Төлбөрт хэрэглэгчид шилжүүлэх гишүүд нь хувийн ажил, арбайт хайх зорилгоор болон бусад сонирхсон зүйлээ бусдаасаа асуух бичлэг оруулж буй хэрэглэгчид биш юм. Гишүүд та бүхний мэдэж байгаачлан манай сайт нь ашгийн бус Монголчуудын төлөө үйл ажиллагаа, тоглолт уулзалт, баяр ёслолын тухай сурталчилгааг үнэ төлбөргүй байрлуулсаар ирсэн, цаашид ч байрлуулах болно.
Гэвч мэргэжил болгон үйл ажиллагаа явуулж буй сурталчилгаа нь тодорхой хэмжээнийхээ төлбөрийг төлж сурталчилгаагаа байрлуулах ёстой гэж бодож байна. Жишээлбэл Компьютерын дэлгүүр, гар утас карт худалдаа, карго, мэргэжлийн эмнэлэгийн зуучлал орчуулга, ажил зуучлах байгууллага, зэрэг юм. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд зайлшгүй үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх нь зүйтэй гэж бодож байна. Эргэн орж ирж буй орлогын үр ашигийг гишүүд та бүхэнд эргэн хүртээж илүү чанартай үйлчилгээг өргөн барих бөгөөд энэ нь бидний үүрэг юм.
Бидний бодлоор спэм зайлшгүй устах ёстой гэж бодож байна. Гишүүд та бүхний үнэт зөвлөгөөг сонсохыг хүсэж байна ?
Expiration Date: 2008-07-11 00:00
Participants: 11
|
|||||||||||
Хууль бус Спэм-ийн тухай (11)
1 Хууль бус СПЭМ нь устах ёстой.
2 Энэ тухай сайн мэдэхгүй байна.
3 Спэм ч бас хүмүүст хэрэгтэй зүйл.
|
|||||||||||
Удахгүй нэвтрүүлэх BLOG үйлчилгээн доторх хэрэглэгчдийн меню .. Мэдээж Монгол хэлээр!
Удахгүй үйлчилгээнд нэвтрэх вебмэйл үйлчилгээ.. Мэдээж Монгол хэлээр!
Spam hereggui geed sanalaa ugchihvul mungu avdag bolgohiig zuvshuursun bolchih blguidee.......
Mungu avdag bolchihvol ene zambaraagui zaraa dahin dahin taviad bgaa humuus harin hamgiin turuund munguu tuluud estoi "Bi munguu tulsun "geed zaraa duurtel tavih bailgui busad humuus bol haaya l gants neg ajil garval bichdeg humuus shdee....Ted bol mungu tulj zar taviulna gesen tuuh bhgui ldee......Gehdee ene Spamuudiig neg tiish ni bolgoh talaar ta buhen gegeen uhaandaa negiig tungaaj hen hendee heregtei shiidver gargah blgui dee....