Бичлэгийн тоо 372
Баянзүрх дүүрэг энэ оныг “Хөрөнгө оруулалт нийгмийн үйлчилгээний жил” болгон зарлаж нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж ар араасаа нээлтээ хийн ашиглалтанд оруулаад байна. Нийслэлд тохижилт бүтээн байгуулалтаараа тэргүүлж тохижилттой жишиг дүүрэг болоод байгаа Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Бөхийн өргөөний урд талын дөрөвдүгээр байрны дэргэдэх хүүхэд багачууд хөгшид буурлуудад зориулсан амралт чөлөөт цагийн талбайн нээлтийн ажиллагаа өнөөдөр болж байна. Долдугаар сарын 8 нд ажлаа эхэлсэн гүйцэтгэгчээр Баян Тосон ХХК ажиллалаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 246 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байгаа Усан оргилуур бүхий амралт чөлөөт цагийн талбайд хүүхдийн тоглоомын талбай, хөгжөөнт тоглоом, усан оргилуур, сагсан бөмбөгийн талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэгийг хийж өгсөн нь загвар шийдлийн хувьд онцгойрч байсан юм. Өнгөрсөн жил дүүргийн Засаг дарга Б.Батзориг тус хороонд ажиллаж иргэдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсох үеэр хөгшид салхилж суух талбай байхгүй хүүхдүүд тоглож наадах газар байхгүй тухайгаа дүүргийн даргадаа дуулгаж байсан юм. Засаг дарга Б.Батзориг ирэх онд тоглоомын талбай байгуулж өгөхөө амлаж байсан бөгөөд түүний амлалт өнөөдөр биелэлээ олж нийслэлд үлгэр жишээ тохижилттой амралт чөлөөт цагийн талбай нэгээр нэмэгдлээ. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо. Иргэдийн хүсэн хүлээж байсан цогцолбор ашиглалтанд орж байгаад хорооны иргэд баярлаж талархсанаа дүүргийн Засаг даргадаа илэрхийлж байлаа. Хүүхэд багачуудын хөлд дарагдсан цогцолбор эргэн тойронд халуун дулаан орчныг бий болгож ийм л газар дутагдаж байсан нь ажиглагдаж байлаа.
hehe o hui unen l helj t1 mongolchuudiig t1 mongol tur zasag ni huursaar l ..... bolj bgaa neg ni bolj bna geed , bolohgui bolgohgui archaagui zarim ni gutarch arhi uuj mongol oron mini ene ih evgui zurag yum
246 say b,hdaa yahav de ingej idej uuhaa bolimoor yumaa arai denduu yumaa ene lalaruud..
songuuliin surtilchilgaa........
unuudur talbai bariad... Songuulid ner devshseniihee daraa buulgaad APART barihaas siihgui humuus dee 246 say ch geh shig joohon gazar tohijuulahad ymar ih hurung zardiim bee ......teneg hun ch tegj tootsoolohgui