Намянжү хотын Монгол Соёлын Хотхонд наадам болно.
Намяанжү хотын Монгол Соёлын Хотхонд 8 сарын 22- нд , өглөөний 10 цагт зохиогдох монгол наадамд та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж оролцоно уу .Энэхүү наадмыг Намянжү хотын захиргаанаас зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний бөхийн барилдан, сур харваа, шагай харвалт , олс таталт, гар барилдааны тэмцээн ,дууны тэмцээн ( оролцох хүүхдийн тоо хязгаартай) , хүүхдийн дааганы уралдаан (оролцох хүүхдийн тоо хязгаартай ) зэрэг олон төрлийн тэмцээн зохиогдох бөгөөд хүрэлцэн ирсэн наадамчид дундаас Монгол хувцасаараа хамгийн гоё гоёсон наадамчныг шалгаруулан , тусгай бэлгээр шагнана..
Тэмцээний шагналууд
Үндэсний бөх
~Түрүүлсэн бөх Цом , мөнгөн шагнал 1 сая вон
~Үзүүрлэсэн бөх Цом , мөнгөн шагнал 600 мянган вон
Сур харваа
~Түрүүлсэн харваач Цом , мөнгөн шагнал 500 мянган вон
Дууны уралдаан
~Монгол дуу 300 мянган вон
~Солонгос дуу 300 мянган вон болон бусад шагналууд хүлээж байна.
Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа элэг нэгтэн та бүхэн наадамдаа найз нөхөд, хамт олон, гэр бүлтэйгээ ирж, амралтын өдрөө олон монголчуудтайгаа сайхан наадаж өнгөрүүлээрэй.
Бөхчүүдийн бүртгэл лавлаx утас: 010-8072-2099
Наадмын тэмцээнд орох тамирчид , авъяастнууд доорх утсуудаар холбогдон урьдчилсан мэдүүлгээ наадам эхлэхээс өмнө өгнө үү.
Лавлах утас 010- 7217- 0424 010 -4993- 3698 010- 4996 -3180
Наадам болох газар
~Метроны Жунанг (중앙선 ) шугам , Дунонг (도농 역 ) буудал дээр буугаад 330-1 дугаарын автобусанд суугаад " 수둥국민관광지" буудал дээр бууна.
Наадам уг буудал дээр байрлах" Монгол Соёлын хотхон"-ы баяр наадмын талбай дээр 2010 оны 8 сарын 22- ны Ням гаригийн өглөөний 10 цагт эхэлнэ.