Бичлэгийн тоо 91


waawaw

Өмнөд Солонгосын Чежу аралд болж буй Олон улсын Дельфийн наадам буюу Урлагийн олимп энэ сарын 9-нд нээлтээ хийсэн билээ.

Энэхvv Дельфийн наадам нь эртний Грекээс гаралтай. Грекчvvд Аполлогийн сvмийн өлгий нутаг, ариун Дельфи хэмээх газар урлагийн тэмцээнvvд зохиодог байжээ. Орчин vеийн Дельфийн наадам өмнө нь 2001 онд ОХУ-д, 2005 онд Малайзид болж байсан юм. Энэ удаагийн наадамд 54 орны 600 орчим уран бvтээлчид өрсөлдөж байгаагаас Монголын уран бvтээлчид одоогоор дөрвөн алтан медаль хvртээд байна. Тэмцээний анхны алтан медалийг морин хуурч, хөөмийч П.Тэмvvжин 11-ний өдөр хөөмийгөөр хvртлээ. Тvvний өрсөлдсөн төрөл нь нэг буюу хоёр чавхдаст хөгжмийн зэмсгийн vзvvлбэр байсан бөгөөд зургаан орны 16 хөгжимчин өр-сөлдсөн байна. Тэрээр одоо морин хуурын төрлөөр ахин өрсөлдөх юм байна. Манайхан мөн багийн vзvvлбэрээр алтан медаль хvртээд байна. Ардын дуу бvжгийн эрдмийн чуулгын уран бvтээлчид цам харайлтаар дахин алтан медаль авч, нийлбэр дvнгээр дөрвөн алтан медальтайгаар оролцогч орнуудыг тэргvvлж байна.

Мөн уран бичлэг /каллиграф/ болон давхар зэгст модон vлээвэр хөгжмийн төрөлд алтан медаль авчээ. Уг наадам нь 2001 оноос эхлэн дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд өнөө жилийн наадам нь гуравдах удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Уг наадам нь акус¬тик хөгжим, тайзны урлаг, дуу, яруу найраг, уран бичлэг, нийтийн урлаг гэсэн зургаан төрлөөр өрсөлддөг. Манай улс анх удаагаа хөөмий, чавхдаст хөгжим, цамба бvжиг, уран бичлэг, ардын дуу гэх зэрэг төрлvvдээр оролцож байгаа юм.

Ийнхvv манай улс 2009 онд урлаг спортын аль ч төрлөөр одтой сайхан наадаж Дэлхийн аваргын хоёр алт, нэг мөнгө, нэг хvрэл медалийг эх орондоо авч ирээд байгаагийн зэрэгцээ медалийн буухиа тасарсангvй.
Наадам ирэх мягмар гарагт өндөрлөх учир ахин медаль авах боломж байгаа аж.

У.БАЯРСАЙХАН

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2225131/80f/trackback

grgrz

2009.11.27 15:36:36
*.242.109.23

grgrz

2009.11.27 15:36:51
*.242.109.23

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63300
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49290
배너신청
자생병원

배너신청