Бичлэгийн тоо 294
Чулуун тавилганы үйлдвэрийн хотхон·Чонгсан фирмд БАРИВЧИЛГАА явагдлаа
Уншсан 105135 vote 1 2008.11.12 22:20:56Солонгос улсын засгийн газраас хууль бусаар ажиллагч гадаадын иргэдийг энэ жилдээ багтаан 20 мянгаар бууруулах зорилт тавин 12ны өдөр цэрэг цагдаагийнхныг дайчлан Гёнги ду намянжү хот дахь чулуун тавилганы үйлдвэрүүдээс авахуулан нийт улс орон даяар том хэмжээний хомроголон шалгалт явууллаа. Үүнээс уламжлан “Хүний эрхэнд халдан хүч хэрэглэсан шалгалтаар хууль бус гадаад ажилчдыг хомроголон баривчлах гэж байна”гэсэн эсэргүүцэл босож байна. Хууль зүйн яам болон гадаад ажилчдыг дэмждэг байгууллагуудын ярьснаас үзвэл, Хууль зүйн яам нь энэ өдөр цагаачлалын албаны ажилчид болон 280 гаруй цагдаагийн ажилчдыг дайчлан Чулуун тавилганы үйлдвэрүүдийн хотхон, фирмүүд зэрэг Гёнги ду Ирвоноос 130гаруй хүнийг баривчилжээ. Гадаадын ажилчидын баривчилгаанд Хууль зүйн яам, цагдаагийн ажилчид хүртэл хамтран тактик хүртэл боловсруулан оролцсон нь анхний тохиолдол гэж хууль зүйн яамнаас мэдэгдлээ. Хууль бусаар ажиллагч гадаад иргэд бөөнөөрөө байдаг чулуун тавилганы үйлдвэрийн хотхонд өглөө 10цагаас эхлэн 2цагийн турш явагдсан шалгалт нь “Цэргийн тактиктай бараг адил байсан” гэж гадаад ажилчдын хөдөлгөөн мэдэгдлээ. Цагдаагийн автобус хотхоны гарцыг таглаад цагдаа нар хотхон доторх гудамж бүрт сахин зогссон байсан бөгөөд, хар хувцастай хүмүүс 10 , 10аараа баг болон үйлдвэр болон байшингуудыг нэг бүрчлэн шалгасан. Үйлдвэрийн дотуур байранд байсан Бангладешын иргэн Униг(32настай) нь “Энд тэнд цонх хагалан орж хүмүүсийг чирч гаргаж байгаа чимээ сонсогдож байсан”бөгөөд “Цоожтой хаалганд диванаар түшүүлээд арай гэж зугтсан” гэж хэллээ. Тус газар байсан гадаад иргэдийн хөдөлгөөн болох ‘Шяллумын гэр’ хөдөлгөөний Жу Ын Ү - “Гарц болгоны хааж нүдэнд харагдсан гадаад иргэнийг шууд баривчилж байсан бөгөөд, ажилчид нь өөрсдийн албан тушаалыг мэдэгдэх болон гадаад ажилчны статусыг шалгах үйлдэлийг олж хараагүй”гэж мэдэгдлээ. Камерун иргэн баривчилгаанаас зугтан хашаа давж байгаад хөлөө хугалах зэрэг шалгалтын явцад 5 хүн бэртсэн гэж гадаад ажилчдын хөдөлгөөнөөс мэдэгдлээ. Хууль зүйн яам нь “Хууль бус гадаад иргэд хэт төвлөрөх хандлага үүссэн, гадаад иргэдийн үйлдсэн гэмт хэргийн тоо өссөн зэргээс шалтгаалан энэ үйл ажиллагааг явуулсан”гэсэн бөгөөд “цагдаагийн ажилчидыг хамруулсан нь шалгалтын явцад үүсэж болзошгүй гэнэтийн байдлаас хамгаалахын тулд юм”гэж мэдэгдлээ. Хууль зүйн яам болон Хөдөлмөрийн яам нь өнгөрсөн 9сард ерөнхийлөгчийн зохион байгуулсан Улсын өрсөлдөөний чадварыг сайжруулах хуралд “5жилийн дотор хууль бусаар ажиллагч гадаад иргэдийг Солонгос улсад хууль ёсоор ажиллаж буй гадаад иргэдийн 10% болгон (Одоогоор 19.3%) цөөрүүлж , одоогоор 220мянга байгаа хууль бус оршин суугч гадаад иргэдийг энэ жилийн дотор 20мянгаар цөөрүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлж байсан билээ. Гэвч ажлын талбар болон амьдарч буй газар нь гэнэт дайран орж үг хэлгүй баривчлах ‘Туулай хоморголох’той адил шалгалт нь түүнээс зугатах гэсэн ажилчдын бэртэл гэмтэл, үхэл үргэдэлтрүү хөтлөх аюултай бөгөөд ‘Хүний эрхийн халдлага’гэсэн хандлагыг авч ирэх болно. Хүний эрхийг хамгаалах төв ч 2005он “Гадаад ажилчин шалгалт·хамгаалалт·хэлмэгдүүлэлтэд олгох, эрүүгийн хуулийн зүйл ангитай адилтгах хэмжээний арга хэмжээ авах системийг бий болгох хэрэгтэй”гэж анхаарууллаа. Гадаад ажилчдын нэгдсэн хөдөлгөөнөөс энэ өдөр хүний эрхийг хамгаалах төвийн урд хэвлэлийн бага хурал нээн “Хүчээр баривчлах том хэмжээний шалгалт явуулан хоморголох нь хууль бус ажилчдын асуудлыг шийдвэрлэх зөв арга биш” мөн “Аллагын хэмжээнд хүчээр үлдэн хөөх арга хэмжээгээ даруй зогсоон харилцан зөвшилцөж болохуйц арга хэмжээ ав”гэж шаардлаа.. http://www.hani.co.kr/arti/society/society_general/321497.html 한겨레 сонин 2008. 11. 12
ajil haij bn gereger seould oirhon bol sain haalt 100.000 w deesh utas 01086812672 yaraltai
gerenii ger bvliin ajil haij bna vildweriin wizeer od_0423@yahoo.com hariu