“Гранпри”-гийн эзнээр 17 настай хүү тодорлоо

"Гамма" агентлагаас зохион байгуулсан нэрт гэрэл зурагчин Ц.Батзориг агсны нэрэмжит шилдэг гэрэл зураг шалгаруулах арга хэмжээ найм дахь удаагаа зохиогдлоо. 800 гаруй зурагчдын бүтээлээс 300-г нь шалгаруулж үзэсгэлэн гаргасан байв.

Тэднээс "Газарчин" дээд сургуулийн оюутан Т.Бямба-Очирын "МАХН-ын төв байр" нэртэй зураг олны таашаалыг хүртсэн бүтээлээр тодорчээ.

Оны үйл явдал, ахуй амьдрал "Нийгмийн толь" сонины гэрэл зургийн сурвалжлагч Ү.Одбаяр "Цаазын ял".

Спорт Ж.Батбаатар "Цохилт". Тэрбээр энэ онд гадаадад болох уралдаан тэмцээнийг албан ёсоор сурвалжлах эрхтэй болсон юм.

Байгаль, хүрээлэн буй орчин Л.Мөнхөө "Хоолондоо"

Хүмүүс, хөрөг, гэр бүл П.Ганбаяр "Танилын хөрөг"

Чөлөөт Б.Амар "Эцсийн зогсоол".

Хамгаалал хүссэн хүүхэд "Өнөөдөр" сонины гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцага "Хүчирхийлэлд өртөж аврал эрж буй охин" зургаараа тус тус шагналын эзэд боллоо. Тэгвэл энэ жилийн Гранпри цомыг залуу зурагчин Т.Бямба-Очир хүртэв. Түүний "Долдугаар сарын 1" зураг эзэндээ гранпри авчирсан.

Дашрамд сонирхуулахад, Т.Бямба-Очир гурван ч номинацид тэргүүлсэн боловч шүүгчдийн саналаар шагналаас нь татгалзуулсан юм.

  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий