13дахь сарын цалин
Хэрэв ажилтан ажлын байранд нэг жилээс дээш хугацаагаар ажиллаад ажлаасаа гарсан бол ажлаас халагдсаны тэтгэмж (13 дахь сарын цалин) авах боломжтой.Хэрэв ажлаас халагдсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ажлаас халагдсаны тэтгэмжийг төлөөгүй бол ажил олгогчийг шийтгэх болно.
Ажлаас халагдсаны тэтгэмжийг жилийн дундаж цалингийн 30 хоногийн цалинг төлөх ёстой.
жич : 3жил 5сар 10өдөр ажилласан гэж vзэхэд
жил + сар + 365хоног
дундаж цалин 30 хоногийн нийлvvлэлт × (3жил + 5сар + 10өдөр )
Цагаач ажилчдыг ажиллуулж буй ажил олгогч нь "нутаг буцах хvртэл хугацааны даатгал"ын даатгалд хамрагдах ёстой. Хэрэв та тухайн байгуулагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан бол даатгалын компаниасаа нутаг буцах хугацааны даатгал авах боломжтой. Гэсэн хэдий ч даатгалын хэмжээ нь авах ёстой тэтгэмжээсээ бага байх тохиолдолд vлдэгдэлийг ажил олгогчоос нэхэмжилнэ.
Хөдөлмөрийн стандартын тухай хуулийн 36 дугаар зvйл
Ажилтны тэтгэвэр тэтгэмжийн аюулгvй байдлын тухай хуулийн 8 дугаар зvйл
Хэрэв танд энэ асуудлаар зөвлөгөө, туслалцаа хэрэгтэй бол Азийн цонхтой холбоо барина уу. Зөвлөгөө үнэ төлбөргүй болно. Манайх Даваа, Бямба гаригт амарч, Лхагва, Пүрэв, Ням гаригуудад ажиллана. Зөвлөгөөг 11:00-17:00 цагийн хооронд авах боломжтой.
☛Гадаадын иргэнийг дэмжих төв Азийн цонх ☎ (031)443-2876/
Хаяг: 3 давхарт, 578, Gunpo-ro, Gunpo-si, Gyeonggi-do
주소 : 경기도 군포시 군포로 578, 3층