Бичлэгийн тоо 43

Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER

худалдан авалтыг дэмжив


Golomtbank_logo.pngГоломт банк, Монголын  үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК нар 2013 оноос Монгол улсын агаарын тээвэрт үйлчилж эхлэх “Боинг 767-300” онгоцны урьдчилгаа төлбөр болох 21.6 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.



miat logo.png

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн долоо хоногт АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Вашингтон дахь Блайр Хаусд МИАТ ХК болон Боинг компаний төлөөлөгчид “Боинг 767-300” болон “Боинг 737-800” онгоц 2-ыг худалдан авах нийт 245 сая ам.долларын захиалгын гэрээнд үзэглэсэн билээ.

 

Энэхүү үйл явдал нь Монгол улсын агаарын тээврийн хөгжилд бахархууштай түүхийг бичиж байгаа бөгөөд “шинэ үе”-ийн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр МИАТ ХК нь агаарын тээврийн үйл ажиллагааныхаа бүтээмж, ачаа тээвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхээс гадна өдөр бүр өсөн нэмэгдэж буй дотоод, гадаадын зорчигчдод холын зайн нислэгийн нэмэлт чиглэлүүдэд ая тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг олгож байна.

 

Голомт банкны санхүүжилсэн урьдчилгаа төлбөрийн үлдэх хувь нь АНУ-ын “Экспорт-Импорт” банктай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажээ. Өрсөлдөөний шаардлага асар өндөртэй энэхүү санхүүжилтийн эрхийг Голомт банкинд олгосон нь тус банкны корпорейт харилцагчдынхаа хүсэл шаардлагад нийцсэн санхүүгийн багц үйлчилгээг үзүүлэх чадвар болон уг үндэсний агаарын тээвэрлэгч компанитай харилцаж ирсэн үр ашигтай урт хугацааны хамтын ажиллагааны үр дүн юм. Тус хоёр байгууллага дэвшилтэт технологи, үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд хамгийн сүүлийн жишээг дурьдвал 2009 онд хамтран Монгол улсад анх удаа онлайнаар онгоцны тасалбар захиалах үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

 

МИАТ ХК болон Төрийн Өмчийн Хорооноос үзүүлж буй итгэлийг Голомт банк хүндэтгэлтэйгээр хүлээн авч буй бөгөөд олон улсын нислэгийн сүлжээг өргөтгөх, Монголын тал нутгийг зорин ирэх, буцан нисэх зорчигчдод үйлчлэх нислэгийн үйлчилгээний стандартыг өндөржүүлэх замаар үндэснийхээ хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын баяртай байна.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7576
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59463
43 Банкны мэдээлэл Хадгаламж банк "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллага"-аар шалгарлаа SVBM 2011-12-22 14863
42 Банкны мэдээлэл СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫ ХИШГЭЭ ЯАЖ АВАХ ВЭ? SVBM 2011-12-21 19455
41 Банкны мэдээлэл Шилдэг банк “Кино үйлдвэр”-т өргөжин тэллээ... file ADVertisement 2011-08-26 15942
40 Банкны мэдээлэл Н.Очирхуяг: Мөнгөн хөрөнгөө ямар хэмжээгээр өсч буйг шууд харах боломжийг хадгаламжийн сертификат олгоно ADVertisement 2011-08-12 16350
39 Банкны мэдээлэл Гадаадад суралцагч оюутан залуус аа... ADVertisement 2011-08-12 17925
38 Банкны мэдээлэл Дэлхийд тэргүүлэгч Euromoney сэтгүүл Голомт банкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар тодрууллаа file ADVertisement 2011-07-18 16965
37 Банкны мэдээлэл “Явдаг АТМ”-ыг хаагуур явуулмаар байна? file ADVertisement 2011-07-06 14675
36 Банкны мэдээлэл ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛГӨӨН file ADVertisement 2011-07-04 16081
» Банкны мэдээлэл Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER худалдан авалтыг дэмжив file ADVertisement 2011-06-28 15598
34 Банкны мэдээлэл Доллараар гүйлгээ хийхэд анхаарах зүйл admin 2011-06-15 16398
33 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1086,60 байна admin 2011-06-15 15157
32 Банкны мэдээлэл Голомт банк Сүхбаатар аймгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн түшиг тулгуур болно file ADVertisement 2011-06-03 15497
31 Банкны мэдээлэл Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурал ширүүн өрсөлдөөн дор явагдлаа file ADVertisement 2011-05-30 16650
30 Банкны мэдээлэл Д.Баясгалан: Ажилтнуудтайгаа эрх ашгаа нэгтгэх нь амжилт авчирдаг ADVertisement 2011-05-25 12895
29 Банкны мэдээлэл Банкныхаа ажилтан бус эзэн болох боломж Голомтчуудад нээгдлээ ADVertisement 2011-05-24 13039
28 Банкны мэдээлэл Зам тээвэр, барилга, дэд бүтцийн салбарт Голомт банк хувь нэмрээ оруулна file ADVertisement 2011-05-18 12714
27 Банкны мэдээлэл БНСУ дахь Голомт банкны үйл ажиллагаа өргөжиж Сөүл хотод төлөөлөгчийн газар нь нээгдлээ file ADVertisement 2011-05-03 14071
26 Банкны мэдээлэл Яг одоо ханш 1085,90 "2000доллараас доош 5000вон " shinhan bank 1577-8380~5 2011-04-21 12956
25 Банкны мэдээлэл Монгол дахь дипломат төлөөлөгчид сагсан бөмбөгөөр өрсөлдлөө file ADVertisement 2011-04-18 12720
24 Банкны мэдээлэл Western Union Голомт банкны бүтээмжийг үнэллээ file ADVertisement 2011-04-05 12802
배너신청
자생병원

배너신청