Бичлэгийн тоо 213

Дэлхийг хамарсан санхүүгийн хямрал Чехэд нөлөөлж эхэллээ. Үүнээс улбаалан вьетнамчууд, монголчууд болон гадаадын бусад орны ажилчид ажилгүй болж тэдэнтэй холбоотой таагүй явдлууд Чех даяар түгэж байна. Сүүлийн үед ажилгүй болсон гадныхны тоо хурдан өсч эхэллээ.

Тэд энд ирэхийн тулд тавьсан их өр ширнээс болж нутаг орондоо буцаж чадахгүй байгаа ба өнөөхөндөө тэднийг ажиллуулах ажил олгогч чех даяар бараг байхгүй байна. “Lidovii noviny” сонины сурвалжлагч Плзэнь хотын үйлдвэрийн дүүрэгт очсоноор тэдний хүнд байдлыг газар дээр нь нүдээр үзлээ. Энд гадны ажилчдыг ажиллуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай хэд хэдэн үйлдвэр байдаг юм. Хямралаас үүдэн захиалга багасч үйлдвэрлэл буурснаар ажилчдаа цомхотгох шаардлагатай болоход түүнд хамгийн түрүүнд гадныхан өртжээ. “Панасоник” телевизийн үйлдвэр гадны ажилчиддаа хоёр сарын цалингүй амралт олгоод байгаа бөгөөд түүнийгээ дуусахад ажилд нь эргүүлж авах магадлал тун бага байна.
Плзэнь хотын сайн санааны байгууллагын “Гадаадынхан ба дүрвэгсдэд зөвлөлгөө өгөх төв”-ийн ажилтан Хэлэна Духкова ажилгүй болж тусламж хүссэн гадныхны хүсэлтэд дарагджээ. Плзэнь хотод хүнд байдалд орсон гадныхныг хүлээн авч тусалдаг газар эднийхээс өөр байдаггүй юм байна. Бид Плзэнь хотын төвд байрладаг хатуу хамгаалалт, хяналттай нийтийн байранд нэвтэрч чадсан юм. Энэ байранд монгол, вьетнам, болгар, румын ажилчид амьдардаг ажээ. Өрөөнүүдэд халаасандаа 200 кронтой ширээн дээрээ гурван ширхэг жижиг талхтай арга ядсан хүмүүс л сууж байлаа. Эд цөмөөрөө ажилгүй бас нутагтаа буцах боломжгүй улсууд юм. Тэд нөхцөл байдал яваандаа сайжрах байх гэж найдаад л сууцгаана. Гэтэл байдал өдрөөс өдөрт улам муудаж байна. Х.Духковагийн үзэж байгаагаар эдний хоёр сарын цалингүй амралт дуусмагц байдал бүр хүнд болно гэнэ. Үүнтэй ижил тохиодол олон байна. Эд бүгдээрээ чехэд ирэхийн тулд олон мянган долларыг хахуульд өгсөн улсууд. Эдний нилээд нь ажилдаа ороод удалгүй халагдсан байхад зарим нь дөнгөж ирээд зорьсон ажилдаа ч орж чадалгүй харлаж байгаа хүмүүс. Тэд одоо өлсөж эхэлж байна. Зөвхөн Плзэнь хотод л гэхэд 20-30 мянган хүн хараар амьдарч байна. Хараар амьдрах, ном журмаар амьдрахын хоорондох зааг маш холбиромтгой байна. Плзэнь хотын захиргааны ажилтнууд болон холбогдох төрийн албан хаагчид эл асуудал яваандаа ямар хүндрэлд хүргэхийг ойлгож байгаа хэдий ч өнөөдөр чухам тийм хэмжээндээ бараг хүрчихээд байгаа бодит байдлыг мэдрээгүй л сууцгааж байна.
Хотын захиргаа энд амьдарч байгаа гадныханд шаардлагатай байгаа зүйлийг судлах болон сурталчилгааны товхимол хэвлэн тарааж мэдээлэл олгох, шилжих хөдөлгөөнд нь дүн шинжилгээ хийх, монгол ажилчдад чех хэлний анхан шатны мэдлэг олгох курс хичээллүүлэх зэрэг төслүүд хэрэгжүүлж байгаа ч энэ бүхэн нь бүрэлдэн бий болсон нөхцөл байдлыг тэд бүрэн мэдэж байна гэсэн үг хараахан биш. Энэ хотод ажиллаж амьдарч байгаа вьетнамчуудын дийлэнх нь үйлдвэрт ажилчнаар ажиллахаар ирж байгаа мөртлөө жижиг аж ахуй эрхлэгчдэд олгодог виз авсан байдаг гэнэ. Вьетнамчуудын хувьд нөхцөл байдал илүү хүнд байна. Тэд өөрсдийн үндэстний холбоондоо л найдахаас бус бусад байгууллагуудад огт ханддаггүй байна. Өлсгөлөн хүн чех хэлний курсын тухай бодохгүй нь мэдээж ойлгомжтой. Бид нөхцөл байдлыг хоцорч мэдэрснээ хүлээн зөвшөөрнө. Үүний балаг одоо бидэнд ирж байна хэмээн Плзэнь хотын захиргааны ажилтан Хана Мартина хэллээ. Тэрээр ажил үүргийн хувьд гадаадынхны асуудлыг хариуцдаг ажээ. Үүссэн нөхцөл байдалд Хана сэтгэл их зовж байна. Одоохондоо тэрээр энэ асуудлаар ганцаархнаа л зүтгэж байна.
Захиргаандаа гадаадын ажилчдын асуудал хариуцсан ажилтантай хот одоогоор чехэд Плзэниэс өөр байдаггүй. Тэрээр эрхэлсэн ажлаа гүйцэтгэхдээ ганцаардан хүн хүчээр дутагддаг гэнэ. Ханагийн үзэж байгаагаар энэ асуудлыг бүхэл бүтэн тасгийн хэмжээнд хариуцан ажиллах шаардлагатай юм байна. Бид холбогдох байгууллагуудад хангалттай мэдээлэл өгч байгаа ч гэсэн харамсалтай нь тэд тодорхой арга хэмжээ авахгүй байна. Байгууллага хоорондын ажлын уялдаа үнэхээр муу байна, зүйрлэн хэлбэл зүүн гар нь баруун гарынхаа юу хийж байгааг мэдэхгүйтэй адил гэж хэлж ч болно хэмээн тэр хэллээ. Плзэньд нөхцөл байдлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн төсөл хэрэгжүүлээд эхэлжээ.
Уг төслийг Дотоод хэргийн яам санхүүжүүлж, төслийн хөрөнгийг зөвхөн гуравдагч орноос ирэгсдэд зарцуулахаар заасан байгаа аж. Иймээс түүнд европын холбооны гишүүн орноос ирсэн ажилчид хамрагдах боломжгүй юм байна. Европын холбооны гишүүн орноос ирсэн ажилчид цагдаагийн газар бүртгүүлэх шаардлагагүй ба тэднийг захиргааны журмаар тус улсын нутаг дэвсгэрээс хөөн гаргаж ч болохгүй юм. Гэтэл европын холбооны гишүүн Болгар, Румын улсын ажилчдад туслах мөнгө бас хэрэгтэй байна. Ажилчин зуучилдаг агентурууд өөрсдийн үйлчлүүлэгчид болох гадны ажилчдыг их мөлжиж байна. Сүүлийн үед тус хотод гадныхны насанд хүрээгүй, сургуульд хамрагдаагүй тэнэмэл хүүхдүүд ч олширчээ. Насанд хүрээгүй хүүхдийг ажилчдын нийтийн байранд амьдрахыг зөвшөөрдөггүй юм.
Зөвхөн Плзэньд л ийм асуудал үүсчихээд байгаа ч юм бас биш. Млада Болэслав, Пардубицэ, Либэрэц, Бланско хотуудад ч олон зуун гадныхан ажилгүй болж байна.

Гадныхан занганд

Чехэд хорь гаруй жил амьдарч чехээр маш сайн ярьдаг болсон, одоо монголчуудын эрхийг хамгаалагчийн албан ёсны бус үүрэг гүйцэтгэж байгаа Ариунаа хэмээх бүсгүй бараг муужрахад бэлэн явна. Тэрээр Бэроун хотоос бараг зуун монгол хүн утасдаж өөрсдийг нь ажлаас халсан тухай болон одоо нийтийн байрнаас хөөж гудманд гаргах гэж байгаа тухай надад мэдээлсэн гэж хэллээ. Би тэдэнд туслаж байгаа ганцхан хүн нь. Тэдний бүх л асуудлууд ыадад тохогддог, одоо түүнийг нь хөөцөлдөх чадал ч алга боллоо. Намайг мафийнхан заналхийлсэн, би тайван ч унтаж чадахгүй байна, тэдний хэлсэн үг одоо ч чихэнд сонсогдсоор байгаа гэв. Ариунаа бидэнд нэгэн тохиолдлын тухай ярьсан юм. Энэ нь зөвхөн ганц хүнд л тохиолдсон зүйл биш байх.
Өнгөрсөн долоо хоногт сайн санааны байгууллагад нэгэн монгол иржээ. Тэрээр хөдөлмөрийн осолд орон гэмтсэнээс үүдэн ажилгүй, үүнээ дагаад виз нь хүчингүй болсон гэнэ. Ингээд хэдхэн хоногийн дотор харлаж нийтийн байрныхаа мөнгийг ч төлж чадахгүйд хүрчээ. Амьдарч байсан нийтийн байранд нь шалгалт ирэхэд тэднээс зугтан цонхоор үсрээд гуяныхаа ясыг хугалж. Түүнийг ажиллуулж байсан агентур эрүүл мэндийн даатгалыг нь төлөөгүй байснаас болж тэрээр мэс ажилбар хийлгэснээс хойш хэдхэн хоноод нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж чадалгүй бас ямар нэгэн өвчин намдаагч эм тариагүйгээр эмнэлгээс гарчээ. Эмнэлгээс сайн санааны байгууллагад арай ядан хүрч ирсэн байна. Ингээд ажил, орох орон, мөнгө төгрөг ч үгүй, эмнэлэгт эмчлүүлсний төлбөр 50 мянган кроны, бас чехэд ирэхийн тулд хахуульд өгсөн мянган доллар гээд баахан өртэй л хоцорч. Сайн санааны байгууллагын ажилтан Хэлэна Духкова чехээр бага сага ярьдаг танил монгол бүсгүйнхээ тусламжтайгаар өөрийнхөө машинаар түүнийг таньдаг монгол айлд нь түр байлгахаар хүргэн өгчээ.

Мирэк Тополанэк: Чех ажилчныг халж болохгүй

Ерөнхий сайд Мирэк Тополанэк энэ асуудлыг хөндөж “Прима” телевизэд санхүүгийн хямралын тухай ярилцлага өгөх явцдаа шууд биш ч гэсэн гадны ажилчдын эсрэг байр сууриа илэрхийллээ. Фирмүүд чех ажилчдаа халж байна уу эсвэл гадныхныг халж байна уу гэдгийг анхааралтай ажиглацгаах хэрэгтэй байна гээд, миний хувьд тэд чех ажилчдаа халахгүй байх гэж бодож байна хэмээн мэдэгджээ. Тэрээр гадныхны оронд чех ажилчид халагдах ёсгүй гэсэн бодлоо ийнхүү илэрхийллээ.

“Lidovu noviny” сониноос Т.Одонхүү

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/987838/bb8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6964
213 Асвтраличууд урт насалж байна [1] admin 2008-07-08 66597
212 MISS UNIVERSE-2008 1-р байр Dayana Mendoza [2] admin 2008-07-15 64954
211 Хилтоны барьсан байшин [1] admin 2008-07-04 60508
210 Солонгос иргэдтэй гэрлэсэн гэр бүлийн хүүхдүүдийг их сургуульд элсүүлэн авах тухай журам гаргалаа file [2] ADVertisement 2009-05-15 57781
209 Нэг сая ам.доллароор хаана, ямар байр худалдаж авах вэ file [1] [3] admin 2008-07-30 53605
208 Бээжинтэй дугуй ширээний уулзалт хийнэ admin 2008-07-03 51309
207 Японы хиймэл арлуудын онцлог нь дандаа хогон дээр боссон [1] admin 2008-07-08 50753
206 Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Roh Moo-hyun нь хагас сайн өдрийн өглөө хаднаас үсрэн амиа хорлoсон байна file [23] Munkh-munkh 2009-05-23 50217
205 Квентин Тарантино: Кино гэдэг чинь чөтгөр алгад, утга санаатай байх ёстой юм [1] admin 2008-07-30 48642
204 Сөүл дэх монголчуудын амьдрал [3] Levi`s 2008-12-11 47961
203 Хамгийн шударга бус сонгууль [4] admin 2008-07-03 47916
202 С.Цогтбаяр: Хообий гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар [2] sysop5 2008-06-29 46075
» Гадаадынхан ажилгүй болж байна Levi`s 2008-12-12 45522
200 ИНТЕРНЭТ БАНК ХЭРЭГЛЭХДЭЭ АНХААРААРАЙ [1] admin 2009-02-12 45224
199 Солонгост монголчуудын нэр хүнд асар их унаж байна [13] Levi`s 2009-02-03 43949
198 Сөүлд үймээн болж, хүний амь эрсдэв [7] Levi`s 2009-01-23 42622
197 МОНГОЛ 281 СУРАГЧ СӨҮЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРЧ БАЙНА file [1] admin 2009-04-09 41626
196 ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ - BABY POWDER [2] admin 2009-04-06 41040
195 Ж.Бушийн тухай кино арван сая ам.долларын ашиг олжээ admin 2008-10-21 40445
194 Холбооны мөрдөх товчооныхон Билл Клинтоны хатсан үрийн шингэнтэй даашинзыг нууц амрагийнх нь гэрээс олж байжээ [2] admin 2008-10-20 39465
193 Данхгар төр Ж.Бушт үр дүнгээ өгөөгүй, Б.Обамад ч өгөхгүй. Харин С.Баярт ? [1] admin 2009-02-20 38833
192 Б.Обама Ирантай харилцах бодлогод өөрчлөлт хийнэ admin 2009-01-13 38400
191 Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа file [1] ADVertisement 2009-05-18 37671
190 Төв номын санд Диброри нээгдлээ file ADVertisement 2009-05-27 37071
189 УДАХГҮЙ КОМПЬЮТЕРОО ЭВХЭЖ АВЧ ЯВАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ admin 2009-01-15 36922
188 Жорж Буш: Тэд суллагдвал америкчуудыг алахаар ирнэ [2] admin 2009-01-20 35902
187 Гадаад ажилчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн байна file [1] ADVertisement 2009-06-05 35662
186 Хичээлийн дараа улам илүү хөгжилтэй file ADVertisement 2009-05-31 35415
185 Солонгос хэлээр хэн сайн ярих вэ? тэмцээн file [2] ADVertisement 2009-06-09 34033
184 Томуугийн вирусээс урьдчилан сэргийлье file ADVertisement 2009-06-05 33740
183 Солонгост оршин сууж байгаа гадаад иргэд их дээд сургуулиудад [2] ADVertisement 2009-07-01 33700
182 Олон улсын төв нээгдлээ file [1] ADVertisement 2009-06-09 33214
181 Michael Jackson 50 насандаа интертэйнмент ертөнцийг орхилоо file [11] tiffani 2009-06-26 33196
180 KOICA-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газарт ажилтан (монгол) авна. ADVertisement 2009-07-03 32279
179 Вон гуг дүүргийн олон улсын эргүүлийн төв ADVertisement 2009-06-17 31658
178 Азийн урлаг соёлыг нэг дороос ADVertisement 2009-06-17 31193
177 Эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэх тухай танилцуулга ADVertisement 2009-06-25 31002
176 ҮРЭЭ ХҮЛЭЭСЭН ЭХИЙН ЗАХИДАЛ [47] fortune_jaal 2009-07-18 29816
175 АНУ-ын цэрэг Иракийн хотуудыг орхилоо Levi`s 2009-07-01 29269
174 ГЭР АМРАЛТЫН ГАЗАР НЭЭГДЛЭЭ file [2] ADVertisement 2009-09-08 28887
173 Бүртгэлгүй гадаад иргэдийг багасгая. [3] ADVertisement 2009-09-09 28626
172 KOICA-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газарт ажилтан (монгол) авна. ADVertisement 2009-09-17 26932
171 Тайваньд юу болж байна вэ? Levi`s 2009-08-27 26222
170 Бүртгэлгүй цагаач иргэдийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжих нь file [1] ADVertisement 2009-08-17 25504
169 Гадаад иргэнтэй гэр бүл бологчид нэмэгджээ file [2] ADVertisement 2009-08-24 24915
배너신청
자생병원

배너신청