Монгол улсын иргэн Д.Ганцэцэгийн амийг хэрцгийгээр хөнөөсөн Солонгосын

 иргэн Янгд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:30 минутаас

Солонгост эхэлсэн. Шүүгч талийгаачийн ээж н.Нарантуяагаас Янгд ямар ял

оноовол зохилтойг асуухад амийг амиар солино гэжээ. Харин Солонгос

улс хүний эрхийг дээдэлдэг орон юм байна. Тиймээс ч цаазаар авах ял гэж

байдаггүй байна. Солонгосын прокурор Янгд насаар нь хорих ял

 оноохоор төлөвлөжээ.

Хэргийг 1-р сарын 6-ны өдөр эцэслэн шийдвэрлэнэ. 12-р сарын 14-ны өдөр

 болсон шүүх хурлын үеэр Янг өөрийгөө сэтгэцийн өвчтэй гэдгээ хэлсэн.

Тиймээс түүний сэтгэцийг шалгах хугацаа олгож хурлыг хойшлуулсан.

Эмчийн магадлагаагаар Янг эрүүл саруул гэдэг нь тогтоогджээ. Талийгаачийн

 ээж хүүгийн хамт талийгаачийн найз эмэгтэй буюу Янгынд байгаа. Ах нь тэнд

цагийн ажил хийж байгаа юм байна. Одоо тэр хоёр ирэх сар хүртэл мөн тэндээ

 амьдрах нь ээ. ГАХИТ талийгаачийн ээжийн замын зардлыг даасан. Тэдэнд

зориулж, НХХЯ ямар нэгэн санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй юм.

 

У.Сэргэлэн