Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Толгой өвдөхөд эм хэрэглэж эдгээдэгтэй адил тохирсон шампуниа сонгон хэрэглэвэл үс эрүүлждэг-

Эрүүл, торгомсог гялалзсан үс ямар ч бүсгүйг наснаас нь залуухан, дур булаам харагдуулдаг. Тиймээс хамгийн чадварлаг гэсэн үсчинээр үсээ засуулан өөрт тохирсон хэв маягийг бий болгож, өнгө алдсан үсэндээ маникюр хийлгэж сэргээлгээд л, товчоор хэлбэл үс арчилгаатай холбоотой асуудлаа хялбархан шийдчихэж болно.

Гэхдээ мэргэжлийн, дээд зэргийн салонд ороод тэр дор нь шийдүүлчихэж чадахгүй нэг асуудал бол хагтай үс. Брэндийн үнэтэй хослол өмсөж, үсээ гоё засуулсан дэгжин залуу, сайхан бүсгүй хэн ч байсан үс нь хагтай бол бусдад таатай сэтгэгдэл төрүүлдэггүй. Өөрт нь ч тээртэй. Тиймээс олон хүн хагнаасаа хэрхэн ангижрах вэ гэж толгойгоо гашилгадаг.

Уншигч та бүхэндээ "Vidal sasoon" салоны ерөнхий захирал, үсчин Д.Одонгоотой хаггүй, эрүүл үстэй байх талаар ярилцсанаа хүргэж байна.

-Хүн бүхэн эрүүл, сайхан үстэй байхыг хүсдэг. Эрүүл сайхан үстэй байх нууц нь юунд байдаг вэ?
Эрүүл сайхан үстэй байх хамгийн энгийн хэрнээ чухал жор бол өөрийн үсний онцлогт тохирсон шампуниа сонгон, үсээ зөв угаахаас эхлэнэ. Өөрөөр хэлбэл үсээ шампуньдсан болоод усаар булхаад орхих биш шампуньд агуулагдах эрдэс бодисуудыг үсэндээ шингээхийн тулд 3-5 минут орчим хуйхандаа массаж хийн угаах нь зүйтэй. Будаг, химитэй үсэнд ангижруулагчийг заавал хэрэглэх хэрэгтэй.

Учир нь шампуниар угаасны дараа үсний бүрхүүлийн хайрсан давхаргууд нээгддэг бол харин ангижруулагчаар угаасны дараа эргээд хаагддаг. Ингэснээр үс торгомсог, зөөлөн болдог.

Бүсгүйчүүдийн санааг зовоодог зүйл бол үсний хаг. Хагыг арьсны нэг төрлийн өвчин ч гэж хэлдэг.

Хаг нь хуйхны эсүүдийн хэт хурдан шинэчлэгдэн солигдох болсны үр дагавар юм. Хагтай мөртлөө тол­гойн хуйх улайхгүй, өвдөхгүй байгаа бол энгийн хаг гэсэн үг. Харин хаг ихтэй, хуйх загатнаж, толгой угаасны дараа хуйханд хайрс хэлбэрийн тав үлдэж байвал үүнийг арьсны өвчний нилээд хүнд хэлбэр гэж ойлгож болно.

Хаг нь хажирс зэрэг өвчнийг дагалдан үүсдэг тул үс, арьс судлаач эмчид үзүүлэхэд илүүдэхгүй. Анагаах ухаанд Malassezia globosa гэдэг мөөгөнцрийг хагны үүсгэгч гэж үздэг. Хөлс нь гадны хүчин зүйлтэй исэлдэж хуйх загатнах, цочрол үүсэх гол шалтгаан болдог.



-Үс яагаад хагтдаг вэ?
Өөх тос, бодисын солилцооны өөрчлөлт, дотоод эрхтний үйл ажиллагаа доголдсоноос болж үс хагтдаг. Мөн бидний өдөр тутмын амьдралын хэвшил, орчин нөхцөлөөс тодруулбал утаа тортог, стресс, агаарын бохирдол, хлортой ус, чанаргүй хүнс, амин дэмийн дутагдал, зуны цагт наранд хэт халах, шампуниа буруу сонгосон зэрэг нь үс хагтах нөхцөл болдог. Үүнийг эмчлэхийн тулд заавал хагны эсрэг зориулалтын шампун хэрэглэх нь зүйтэй. Хамгийн гол нь шампуниа өөрийн үсний онцлогт, төрөлд тохируулан зөв сонгох шаардлагатай гэдгийг дахин онцолмоор байна. Учир нь бид толгой өвдөхөд эм хэрэглэж эдгээдэгтэй адил тохирсон шампуниа сонгон хэрэглэснээр үсээ эрүүл болгоно. Дараа нь хэвийн үсний шампунь хэрэглэх ёстой.

Хагны эсрэг гэсэн заавартай олон шампунь байдаг болохоор сонголт хийхэд төвөгтэй санагддаг. Олон жилийн туршлага дээрээ үндэслээд манай уншигчдад зөв сонголт хийхэд туслана уу.

Би үйлчлүүлэгчдэдээ монголчуудын үсэнд хагны эсрэг Novid шампунь сайн нөлөө үзүүлдэг гэж зөвлөх дуртай байдаг. Мөн манай орон эрс тэс уур амьсгалтай болохоор зун нарны хэт ягаан туяа болон халуунаас болж үс хугарч өнгөө алддаг, өвлийн улиралд үс ч бас даардаг тул малгай өмсөх хэрэгтэй. Харин хавар намар үс хуурайшиж хагтдаг тул үсээ зөв арчилах хэрэгтэй.

-NOVID шампунийг яагаад хагны эсрэг хамгийн сайн “эм” гэж нэрлэж байгаагийн учир нь юу вэ?
Монголын зах зээл дээр худалдаалагдаж байгаа шампуниуд найрлагандаа Zinc Pyrithione агуулсан байдаг бол NOVID шампуний найрлага дахь Zinc Pyrithione болон Climbazole –ийн хосолсон үйлчилгээ нь хагны эсрэг энгийн шампунитай õарьцуулахад хагыг 2 дахин илүү устгаж, хуйхыг идэвхтэй эмчилдэг. Чухам энэ найрлага нь толгойн эд эсийн хуваагдах явцыг саармаржуулж, хагыг арилгадаг.

ZPT бүхий шампунь нь чийгшүүлэх, тэжээл өгөх, өнгийг сэргээх зэрэг үсний гоо сайхны асуудлыг давхар шийддэг бол Climbazole- элдэв харшил, тууралтаас хамгаалдаг. Мөн микробны эсрэг идэвхтэй үйлчилгээ үзүүлдэг ч хүний үсэнд хэрэгтэй микробийг устгадаггүй, мөөгөнцрийн нянг л устгадаг. Эцэст нь зөвлөхөд шампуний сонголтоос гадна бие организмын бодисын солилцоог хэвийн болгодог В6, Е, D, А аминдэмүүдийг агуулсан хоол, хүнсийг амьдрал ахуйдаа түлхүү хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3726314/490/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.10.07 00:25:15
*.189.255.173

01022454746

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210486
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238702
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365912
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364583
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523362
19281 huuhed avch yavah??? [1] syys 2010-10-02 791
19280 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-10-02 488
19279 Busguichuudee huuchin baraanii zah [2] okoo79 2010-10-02 817
19278 Oroin mend busguichuudee [2] hee 2010-10-02 807
19277 BUSGUICHUU DEE HELEED OGOOCH [3] mongol_111 2010-10-02 1204
19276 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file jiimiis 2010-10-02 612
19275 com zasuulna madahbadrah 2010-10-02 510
19274 notebooknii zah haana bdag ve [1] jeonju-s 2010-10-02 790
19273 deky [2] ilchit 2010-10-02 902
19272 odoo garch baigaa zagbariin hubtsasiig buunduj baina hashaaa 2010-10-02 529
19271 helj ugch tuslaach [2] b.odgarid 2010-10-02 617
19270 asuuy [3] mongol_111 2010-10-02 758
19269 huuhnuude [3] ilchit 2010-10-02 844
19268 kurtka razmer? [3] ineed 2010-10-02 1072
19267 Heregtei bolobuu gej bodood chireed irlee [2] deky 2010-10-02 1050
19266 huuhnuude [1] ilchit 2010-10-02 754
19265 ariflamiin baraa zardag hun bsan bn u zurgaa uneteege oruulj uguuch yaj awah uu [2] ilchit 2010-10-02 787
19264 yazraltiin tos asuuyaaaa [3] ebaxan11 2010-10-02 632
19263 jiremsen harshiltai bolchihloo yah ve [2] baayu 2010-10-02 1066
19262 udriin mend idteiges nadad tuslaach [1] 0415 2010-10-02 660
19261 СОЛОНГОСТ ГАДААДАД АМЬДАРДАГ БҮСГҮЙЧҮҮД ХЭЦҮҮ Ч ЮМАА..ЯАЛТАЙ .. **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-02 895
19260 kostium hoslol talaar??? [1] hkitty 2010-10-02 766
19259 БИ БҮСГҮЙ ХҮН ГЭДГЭЭ Л МЭДЭРМЭЭР БАЙНА ЯАМААР .... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-02 939
19258 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-10-02 537
19257 tsetseguyangad hoolnii gazriin talaarasuuh ni [3] 424242 2010-10-02 783
19256 4эрэгтэй хүний ажил байна Унаагаар үйлчлэнэ. 2010-10-02 513
19255 asuult bna [4] zfg 2010-10-02 783
19254 УЧРАА МЭДЭХГҮЙ НАДАД ҮНЭН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-02 957
19253 НӨХРӨӨ СОЛОНГОС ЯВУУЛСАНДАА МАШ ИХ ХАРАМСАЖ БАЙНА **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-02 905
19252 asuuya [8] mishil 2010-10-02 1566
19251 БИ ИХ Л БУРУУ АЛХАМ ХИЙЧИХЛЭЭ...ОДОО ЯАЛТАЙ БЭ ??????? [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-02 2029
19250 НААШАА АНХААР ..САНААД МЭДЭЭД АВЧИХ ...ҮҮНД БЭЛЭН ҮҮ ??? **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-02 744
» САЙН БАЙНА УУ ??НАЙЗУУДАА УУЛЗАЛГҮЙ ИХ УДАЖ ... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-02 1382
19248 hi bvsgvichvvdee asyyh yum bnaa [2] aaa_003 2010-10-02 724
19247 namar bolj aris huuraish@@d bnyy? manuka 2010-10-02 536
19246 amttai mah haanaas avah be?tsyl ba yastai mah avmaar bn ?tyslaach [5] rexsa 2010-10-02 1061
19245 yum asuuya? hariulj uguuch [1] nusnud 2010-10-02 1230
19244 hvvhdiin or zaray eejvvdee amiinaa_m 2010-10-02 843
19243 10 sariin 20-d havitsaa huuhed mongol avch yavah hun holboo barina uu kaadar 2010-10-02 471
19242 helj ogj tusLANUU [1] onkolu 2010-10-02 637
19241 ТА МЭДХЭД ИЛҮҮДЭХГҮЙ ,,СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД HI***KOREA 2010-10-01 515
19240 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-10-01 520
19239 odoo garch baigaa zagbariin hubtsasiig buunduj baina hashaaa 2010-10-01 475
19238 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-10-01 452
19237 eejuudeee hariulj tuslana uu [9] Áè ýýæ 2010-10-01 5138
배너신청
자생병원

배너신청