Хувийн мэдээллээ алдахаас болгоомжлоорой.
Солонгос улсад амьдралаа дээшлүүлэхийн тулд бүхий л хүч чадлаа дайчлан та бүхэн ажиллаж байгаа билээ. Гэтэл зовж зүдэрч байгаа нутаг нэгтнүүдээ хууран мэхлэх гэмт хэрэг удаа дараа гарсаар байна. Сүүлийн үед цагдаагийн газар хандсан байдлаар ИНТЕРНЭТ БАНК АШИГЛАХАД ТУСЛАНА гэсэн бичлэг гарган, хандсан хүний гадаад иргэний үнэмлэхний дугаарыг мэдээд дансанд байсан мөнгийг нь авч зугтсан байна. мөн өөр хүний нэрээр гар утас болон интернэт нээлгэн, төлбөрийг нь төлөхгүй зугтсан хэрэг ч гарсан байна. Үүнээс болж дансан дахь мөнгө нь алга болох, их хэмжээний төлбөрийн нэхэмжлэл гэнэт хүлээн авах зэрэг байх ёсгүй хэргүүд удаа дараа гарсаар байнаа. Элэг нэгт Монголчууд та бүхэн болгоомжтой үйлдэл хийхээс гадна хувийн мэдээллээ чандлан хадгалахыг анхааруулж байна. Ялангуяа гадаад иргэний үнэмлэхний дугаар болон дансны дугаараа хүн бүхэнд хэлж болохгүй гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй шүү. Дор бүрнээ анхаарсны үр дүнд би гэмт хэрэгтэнд хууран мэхлэгдэхээс зайлсхийж. ийм хэргүүдийг таслан зогсоох боломж бүрэн бий. Мөн иймэрхүү хэрэгт холбогдсон тохиолдолд цагдаагийг газар мэдэгдэн хэргээ шийдүүлээрэй. Та бүхэнд туслах газар, хандах газар олон байгаа гэдгийг мэдэгдьеХувийн мэдээллийг таниас өөр хэн ч чандлан сахиж чадахгүй шүү.Манай сайт дээр гарсан бичлэгийн хувьд та бүхэн хүсвэл, бид цагдаагийг газартай хамтран та бүхэнд туслахад хэзээд бэлэн байгаа.
1. Хүний нэрээр гар утал худалдан төлбөрийг төлөөгүй 2. Ажил олж өгнө гээд урьдчилан мөнгө авч зугтах 3. Бусдыг доромжлон хараах, гүтгэх 4. Бусдын пасспортыг солих, хуурамч пасспорт хийх зэрэг хэргүүд сайтын булангаар дамжин явагдсаар байна.
Дээрх хэргүүдээр цагдаагийн газар мэдэгдсэн хэрэг өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд нутаг нэгтнүүдээ хууран мэхэлж, гүтгэн доромжилж, ийм хэргээр цагдаагийн хаалгыг татах үнэхээр ичгүүртэй бусуу?
mglclub нь Энэ бүх бичлэгийг нэг бүрчлэн шалгаж, ялган салгах боломжгүй билээ. Мөн гадаад иргэний үнэмлэхээр баталгаажуулдаггүй тул уг хүний хайхын тулд интернэт цагдаад хандахаас өөр арга байхгүй юм. Та бидний хувь хүн тус бүрийн анхаарал шаардлагатай асуудал гэдгийг ухамсарлан анхааралдаа авахыг хичээнгүйлэн хүсэж байна.
Баярлалаа.
|
Шинэ мэдээ оруулмаар байнааа
гку6
manai nz bas mungu zeelcheed mongol yawchixsan bi xaraariig xelxvv end bxad ni yaj ch chadaagvi ter xvniix ni gariin vsegiig awch bjiij mungu zeelmeer yum bnlee.tegwel asyydliig shiidej bolno gariin vseg bxgvi toxioldold yamarch arga bxgvi gej xelj bnlee.bayanxongoriin xvmvvsees xolxon yawaarai xylgaich shvv.minii myy eejiin eemeg,bugj vnetei goo saixnii bydag shynx tsyg ajilladag oxinii tsalin zergiig awaad zygtaasan.mu vjinbvgiin.bayanmunx mngld zalyyxan exnertei.end yawdag xvvxentei .gedeg xvn axii maani mungiig awaad xylgaisan zereg ix gemt xereg mnglchyyd xiideg shvv.ene gexdee bvr 5jiliin umnux yawdal ba ter bayanxongoriin xvvxen ni ene bayan munx gedeg xvnii nziix ni yawdag xvvxen ba pentokt neg gereenii zalyy dagaad alga bolson ba er ni bayanxongoriixon enger ni zadgai.xormoi syltai deer ni lyiwarchin xylgaich shvv bolgoomjtoi baitgaagaarai.
tiim shuu.bolgoomjtoi baih heregtei.minii ner deer 2 internet holboson baisan.(SK bolon KT).MGL taun-han OSOLTOI shuu.